slide=Алтай}


 Булган

"Сүмбэр байтаг" Сумын Бэлчээр Ашиглагчдын Холбоо
Тэргүүн:
Б.Гансүх
 
Газарзүйн байршил:                         
Хүн амын тоо:                                                
Малын тоо:                                        
Газар нутгийн хэмжээ, бэлчээрийн талбайн хэмжээ:
Үндэстэн: Торгууд
Баг:                                                     
НА-д хамрагдсан: 2010 он
БАХ-ийн тоо: 13
Малчин өрхийн тоо: 1351
Хүрсэн амжилт, ажлын үр дүн:



 Буянт


 Дарви


 Дөргөн


 Дуут


 Зэрэг


 Манхан


 Мөнххайрхан


 Мөст

"Цагаан тэмээтийн хишиг" Сумын Бэлчээр Ашиглагчдын Холбоо
Тэргүүн: Д.Цагаандаржаа

Товч танилцуулга: Ховд аймгийн Мөст  сум нь 2009 оны жилийн эцэсээр нийт малтай өрх нь 850 ба үүнээс малчин өрх нь 607 өрх байна. Нийт 219437 толгой малтай ба үүнийг хонин толгойд шилжүүлвэл 314775 толгой болж байна. Сумын нийт газар нутаг нь 387,7  мянган га бөгөөд бэлчээрийн газар нь 130900 мал багтаах боломжтой нь мониторингийн судалгаагаар тогтоогдсон байна.
Энэ нь өнөөгийн байдлаар бэлчээрийн даац ачаалал хэт өндөр байгааг үзүүлж байгаа ба энэ нь эргээд бэлчээрийн талхагдал, цөлжилтийг үүсгэх үндсэн нөхцөл болж байна.  Бид энэ бүхнийг хэсгээрээ ярилцаад Хадлангийн талбай байгуулах, Бэлчээр хашиж хамгаалах, Өвсны фонд барих зэрэг ажлуудыг төлөвлөөд ажиллаж байна.
                                            
НА-д хамрагдсан: 2010он
БАХ-ийн тоо:  4
Малчин өрхийн тоо:  560
Хүрсэн амжилт, ажлын үр дүн:

Мөст сумын "Цэцэг гол" БАХ-ийн туршлага
 
Хэсгийн ахлагч Алтансүх: Манай суманд бэлчээрийн даац маш их хэтэрснийг бид энэ зун хийсэн мониторингийн судалгааны дүнгээс олж мэдлээ. Иймээс хэсгээрээ ярилцаад Хадлангийн талбай байгуулах, Бэлчээр хашиж хамгаалах, Өвсны фонд барих зэрэг ажлуудыг төлөвлөөд ажиллаж байна. Бид энэ оны 09-р сараас эхлээд Мал аж ахуйн 4 багаас 1500 ямааг Ховд аймаг руу тууварт явуулав. Мал бэлтгэлийг эм ямааг 20000, сэрх 30000 төгрөгийн ханштай бэлтгэв. Энэ нийт малчдад шууд 25-30 сая төгрөгийн  борлуулалт хийлээ. Мөн бид 10-р сард 76 өрхөөс 300 сэрх 1200 эм ямааг малчдаас худалдан авч нийт 1400 ямааг 2 суурь болгоод С. Батэлгэр, Х. Лувсанпүрэв, Б. Донхоо, Б. Бямбасүрэн нарын 4 малчинг  тус бүр сарын 350000 төгрөгийн цалин өгч 45 хоног маллуулахаар 10-р сарын 05 наас эхэлэн гэрээ хийж ажиллаж байна. Цаашид энэ бэлтгэсэн малыг 11-р сарын 25-наар мах бэлтгэлд бэлтгэх учир мах бэлтгэлийн 15-25  хүн түр ажлын байрьтай болно. Манай бэлчээр хамгаалах хэсгийн дундын сангаас Э. Энхболд 1200000 мянган төгрөгийн зээл авч мал бэлтгээд буцааж хугацаанд нь төлөв. Бидний дээрх хийсэн ажил бол малын сүргийн бүтэцэд ихэнх хувийг эзлээд байгаа ямаан сүргийн тоог багасгаж, бэлчээрийн даац, талахдалыг тодорхой хэмжээгээр бууруулж байгаа болов уу гэж бодож байна.  Мөн бид малчдаас цуглуулсан малаа Оройн ус мал эмнэлэгтэй хамтарч  мал эмнэлгийн вакцин, угаалга хийсэн. Малын эмч Я. Хүрэлбаатарт үйлчилгээний хөлс болгож 160000 төгрөг өгөв. Ер нь бид нийлээд цаашид малын түүхийн эд бэлтгэлийн бирж байгуулж болох юм гэсэн бодол төрсөн. Тэгвэл бид малчдаас Сүү, Ноос, Ноолуур,  Хонины арьс, Ямааны арьс, Адууны шир, Үхэрийн шир, Тэмээний шир, Зах зээлд мал мах стандартын дагуу бэлтгэх боломжтой юм байна.
Цаашид 2010 оны 12- сарын эхээр болох МИШЭЭЛ ЭКСПО төв дээр болох олон улсын аялал жуучлалын үзэсгэлэнд “ Цэцэг гол” хэсэг спорт агнуур, явган аялал, түүхт дурсгалт аялал, зэрэг бүтээгдэхүүнээр оролцохоор бэлтгэж байна.
Манай Бэлчээр хамгаалах хэсэг 2010 оны  6-р сараас хойш бүх гишүүдийн хурал 2 удаа, удирдах зөвлөлийн хурал 3 удаа, засаг дарга, сумын ИТХ-ын дарга нийт 4 удаа уулзалт хийж санал бодлоо солилцлоо.  Би хэсгийн айл өрхөөр явахад нэг удаа 415 км аялаж байлаа.
Манай хэсгийн хувьд сумын удирдлагтай санал зөрөлдсөн зүйл гэвэл бэлчээрийн төлбөрийн тухай асуудал Сумын удирлага болохоор бэлчээр зөрчсөн хүмүүст хариуцлага тооцохоор малчид хоорондын маргаан гарна гэж болгоомжилж байна. Манай малчид Болон “Цэцэг гол” БАХ-ийн удирдах зөвлөл  болохоор нэгэнт бэлчээр хамгаалах гэж байгаа бол бэлчээр зөрчсөн этгээдэд заавал хариуцлага тооцох ёстой гэж байна. Сумын удирдлага бидний үйл ажиллагаа бүрэн дэмжиж байна. Цаашид хэсэгтэй хамтран ажиллана гэж байгаа.


 Мянгад


 Үенч

“Үенч Алтан нутаг” Сумын Бэлчээр Ашиглагчдын Холбоо
Тэргүүн Ш.Отгонбаяр

Газарзүйн байршил: Үенч сум 1931 онд байгуулагдсан. Аймгийн төвөөс 365 км, Улаанбаатараас 1650 км зайтай оршдог. Алтайн нурууны өвөр хангай говь хосолсон нутагтай. Зүүн, зүүн хойд талаараа мөст сум, өмнөд хэсгээрээ Алтай, хойт талаараа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Чонж аймгийн Мурый, Чита сумуудтай хиллэдэг.
           
Хүн амын тоо: 4541               
Малын тоо:                                    

бүгд тэмээ адуу үхэр хонь ямаа
69792 933 3177 4429 24439 36814

 
Газар нутгийн хэмжээ, бэлчээрийн талбайн хэмжээ: Газар нутгийн хэмжээ 747672 га. Үүнээс 581727 га нь бэлчээрийн, 500 га нь тариалангийн, 1085 га нь хадлангийн, 164360 га нь ой мод, заг ургадаг.
Үндэстэн: Захчин, казак, торгууд, урианхай
Баг: 5
НА-д хамрагдсан: 2010он
БАХ-ийн тоо: 9
Малчин өрхийн тоо: 720
Хүрсэн амжилт, ажлын үр дүн:

 
Орон нутгийнхан тэргүүн туршлага, амжилт  
 
Ховд аймгийн Үенч сум
2010 онд зарцуулсан нийт төсвийн бүрдүүлэлт
Ногоон алтаас 44.500.000 төгрөг, ТА-2 төслөөс 17.800.000 төгрөг, Хөдөлмөрийг дэмжиж ажлын байр нэмэгдүүлэх сангаас 8.000.000 төгрөг, малчдаас- 500.000 төгрөг, улсын төсвөөс 24.000.000 төгрөг, сум орон нутаг бусад ТББ – 1.560.000 төгрөгийн төсөв зарцуулсан байна. Малчдын мөнгөн хуримтлал буюу дундын сан - 12.000.000 төгрөг , Ногоон алтаас- 17.000.000 төгрөг нийт 29.000.000 төгрөгөөр зээл олгож эхлээд байна.
 
Хамтын ажиллагааны жишээ
ЗДТГ Сумын ЗДТГ-с захирамжлан ЗДТГ-ын эзэмшилд байгаа 50 га газрыг сумын өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх зорилгоор Үенч Алтан нутаг сумын БАХолбоонд эзэмшүүлэх, хадлангийн талбайг усалж арчлах, хадлан тэжээлийн нөөц бүрдүүлэх, худалдан борлуулах гэрээ байгуулан ажиллаж, гэрээний хэрэгжилтэд хяналт тавин хамтран ажиллаж байна.
Төслүүд Хадлангийн талбай усжуулахын тулд ус хуваарилах далан 5,800,000 төгрөгөөр барьсан. Үүний 4,000,000 төгрөгийг ТА 2 төслөөс, 1000,000 төгрөгийн НА хөтөлбөрийн санхүүжилтээр хийсэн. Мөн шаардлагатай тоног төхөөрөмж хаман боогч-3,500,000, трактор- 2,000,000 төгрөг, сэлбэг, шатахуун, хоолны зардал – 4,900,000, ажиллах хүчний хөлс 4,600,000 төгрөгийн зардлыг НА хөтөлбөрөөс санхүүжүүлэн ажилласан байна.  
Малчид, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, сангаас шинээр ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр нийт 9 малчин өрх, малчдын бүлэг хадлангийн талбай хаших, шинээр бий болгох, ногоон тэжээл тариалах, хадлангийн нөөц бэлтгэх ажилд оролцлоо. 
Үүний үр дүнд нийт 125 тонн хадлан, 25 тонн ногоон тэжээл хурааж авсан.
 
Үенч-Алтан нутаг СБАХ-ны тэргүүн Ш.Отгонбаярын туршлага

Малчдын өөрийгөө удирдах байгууллага амжилттай ажиллахад дараах зүйлс чухал үндэс суурь болсон.

  1. ТББ нь малчдын ашиг сонирхлыг нэгтгэж чадсан. Нэгдэж чадвал ийм ийм давуу талтай юм байна гэдгийг ойлгуулж чадсан.
  2. Дундын сан чухал үүрэг гүйцэтгэсэн. Малчдыг хүнд хэцүү тулгамдсан үед нь банкны хүүнээс бага хүүтэй зээл олгож байсан нь гол хүчин зүйл болсон.
  3. ТББ тэргүүн өмнө нь нутагтаа удирдах албан тушаал эрхэлж байсан, хүмүүстээ нөлөөлж чаддаг, удирдах ухаантай байсан нь мөн нөлөөлсөн.
  4. Малчдын хамтын хүчийг нэгтгэхийн тулд малчидтайгаа сайн харилцаатай байх хамгийн чухал. Орон нутгийн удирдлагууд болоод бусад газрууд бие биенээ ойлгодог, дэмждэг байвал ажил амжилттай явагдана. ИТХ, ТА төсөл, Монгол мал хөтөлбөр бүшд хамтраад ажлынхаа саналыг оруулдаг, боловсруулдаг, баталж, ажил хэрэг болгож ажилладаг.
  5. БАХ-ийн малчдын итгэл даах хүн ажиллах хэрэгтэй. Тэгж байж нэгдэж хамтарч, илүү нягтарч ажиллана, түүнээс би дарга гээд байвал малчид хүлээж авахгүй. Мэдээлэл нээлттэй байх хамгийн чухал. Бүх хүн нэгдсэн, зөв мэдээлэлтэй байх хэрэгтэй.
  6. Хадлангийн салаа, тэжээл тариалах зэрэг томоохон ажлуудыг гүйцэтгэх багаа маш сайн бүрдүүлэх хэрэгтэй.
  7. БАХ-ийн 4 ахлагч сумын ИТХ-ын төлөөлөгч. ИТХ-ын төлөөлөгч БАХ-ийн ахлагчаар ажиллахад малчдын асуудлыг сум орон нутгийн түвшинд гаргаж тавих, шийдүүлэхэд чухал ач холбогдолтой, давуу талтай.
  8. Аливаа нэг төслийг тухайн БАХ-ийн ахлагчаар удирдуулан гүйцэтгүүлэх нь үр өгөөжтэй. Өөрсдийнхөө төлөө өөрсдөө ажиллаж байгаа усраас үнэн сэтгэлээсээ ажилдаа ханддаг.
  9. Малчны байгууллага нь ашгийн төлөө байгууллага биш, өөрсдийнхөө эрх ашгийн төлөө байгууллага учраас ашгийн төлөө элдэв зөрчилгүй, зөв голдрилоороо явж байна.
  10. ШХА-ийн НА төсөлд талархал илэрхийлэх хэрэгтэй. 1990 оноос хойш малчид эзэнгүй байлаа, харин өөрсдийнхөө төлөө байгууллагатай болсноор нэгдсэн удирдлагатай, эдийн засаг, зах зээлийн нэгдсэн сувагтай болсон.
  11. Сумын төсвийн бүрдүүлэлтээс илүү гарсан 20 орчим сая төгрөг байгаа. Үүгээр малчдын байгууллагад 66 машин авч өгөөч гэсэн хүсэлтийг ИТХ-д тависан байгаа. 1-р сарын 20-д гараад шийдэгдэнэ. Малчдын байгууллагыг бие даалгах – цас зудны үеэр малчиддаа хүрэх
  12. БАХ-үүд зохион байгуулагдсанаар бэлчээрийн маргаан байхгүй.
  13. Хоршоо байгуулагдаад түүхий эд авч эхэлсэн. Нэгж бүтээгдэхүүний ашгаас 500 төгрөгийг хоршооны эрсдэлийн санд, 500 төгрөгийг тусламжийн санд байршуулахаар дүрмээрээ баталсан бөгөөд байршуулж байна.
  14. Сумын малчид адууны ширээ 10,000 төгрөгөөр нутгийн ченжэд өгсөн, 78 өрх малчны байгууллагад 10,000 төгрөгөөр өгсөн, ширээ 25000 төгрөгөөр борлуулж, зөрүүг малчдын сургалт-шинэ жилийн үеэр олгосон. Үүнийг харсан малчид чэнжэд түүхий эдээ өгөхөө больёо гэлцсэн.
  15. Малчдын хоршоо одоогоор 300 гишүүн өрхтэй болоод байна. 50 Малчин өрхийн цагаан сарын барааны захиалгыг  аваад байна.
  16. Хоршоо 25 кг-ын гурилын үнэ сумын дэлгүүрүүдэд 20,000 төгрөг байсныг 18,000 төгрөг болгон үнийг барьсан. Гишүүн бус малчин өрх, сумын төвийн айлуудад гурилыг 19,000 төгрөгөөр олгодог.



 Ховд


 Цэцэг


 Чандмань


 Эрдэнэбүрэн