Бид экстеиншиний чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллагуудтай хамтран малчдад мэдлэг түгээх, боломжит технологи дамжуулах, нэвтрүүлэх ажлыг хүчээ нэгтгэн,   хамтран хэрэгжүүлж, экстейншиний үйл ажиллагааг орон нутагт бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна. 
Манай байгууллага нь Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Баян-Хонгор, Говь-Алтай, Архангай, Төв, Дундговь гэсэн 9 аймгийн 66 суманд тогтвортой амьжиргааны үндсийг бүрдүүлэх зорилгоор бэлчээрийн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалах малчдын хамтын нийгэмлэгийг бэхжүүлэх зорилгоор 23000 орчим малчин өрхийг хамарсан 433 бэлчээр ашиглалтын хэсгийг  (БАХ),  66 суманд БАХ-ын холбоо, 14 аймагт аймгийн холбоог байгууллаа.
Малчдад хэрэгцээт технологийн зөвлөмжийг судалгааныхаа  багаар,   тэргүүн туршлага, шинэ санаачлагыг  хамтын нийгэмлэг хөгжлийн албаараа дамжуулан нэгтгэж, зөвлөхийн багаар хянууланмэдээлэлийнсанд нэгтгэдэг(1-р бүдүүвч).Сургалтыг мэргэжилтнүүдийнхээ чадавхид тулгуурлан, зөвөлгөөг зөвлөхийн багаар дамжуулан  зарим нарийн мэргэжлийн сургалтыг мэргэжлийн  байгууллагатай хамтран хийдэг. Улирал тутамд “Бэлчээр ногоон алт“сонин гаргаж малчдад мэдээлэлийг түгээдэг.

Зөвлөх үйл ажиллагааг явуулахдаа дараах зарчмыг баримталдаг. Үүнд:  
Энэ жилээс малчдад хэрэгцээт технологи, зөвлөмж, тэргүүн туршлагыг   нэвтрүүлэх, дамжуулах үйлчилгээ, мэдлэг дээшлүүлэхчиглэлийн сургалтуудыг “Малчнаас – Малчинд”  хүргэнэ гэсэн зарчмын дагуу БАХ дотроосоо 3 чиглэлээр (бэлчээр хамгаалах, малын чанар сайжруулах, малчдын орлого нэмэгдүүлэх маркетинг)нутгийн туршлагатай  малчдыг сонгон экстеиншиний үйл ажиллагааг явуулахаар бүтцийн зохион байгуулалтанд  ороод байна. 

1-р бүдүүвч.  МБМХ-ны мэдээлэл бэлтгэж түгээх, солилцох  бүтэц
 

Одоогоор    ХХААХҮЯ-тай хамтран “Монгол мал” хөтөлбөрийн анхдугаар зөвөлгөөнийг баруун бүсэд, бэлчээрийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг, бизнесийн чиглэлийн сургалтууд, ХААНТөвтэй хамтран малчдад зориулсан орлогоо нэмэгдүүлэх чиглэлийн сургалтуудыг, Мал аж ахуйн төсөлтэй хамтран мал эмнэлгийн талын үйл ажиллагааг  хамтран малчин зөвлөхөөр дамжуулан БАХ-ын бүтцэд тулгуурлан хийхээр төлөвлөөд байна.   

2011 онд хийгдэх экстеиншиний гол ажлууд: Хэрэгжих газар: Íîãîîí àëò òөсөл хэрэгжèж буй бүх суманд үйл ажиллагаа явуулах ба  технологи дамжуулах туршилтуудыг Архангайн Тариат,  Завханы Тосонцэнгэл, Идэр, Отгон,  Ховдын Үенч, Баянхонгорын Баянговь сумдад хийнэ.

Манай байгууллага нь технологийг нэвтрүүлэх, нутагшуулах, дамжуулах, мэдлэг түгээх, сургалтын ажлыг ХХААХҮЯ,  ХАА-н сургалт, нэвтрүүлэлтийн үйлчилгээний төвтэй үйл ажиллагаагаа нэгтгэн бололцоондоо тулгуурлан хамтарч  ажиллах боломжтой áºãººä  дараахь үйл ажиллагааг çîõèîí áàéãóóëæ áîëíî. Үүнд:
  1. Зарим сумдад тохижуулсан хурлын танхим, экстеиншиний үйл ажиллагаанд зориулсан  техник, тоног төхөөрөмжинд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулах,
  2. Сумдын бэлчээр ашиглагчдын холбоо, малчин зөвлөхүүдийг түшиглэн  сургалтуудыг хийж малчдад түгээх,
  3. Малчдад хэрэгцээт судалгаагаар батлагдсан технологи, зөвлөмжүүдийг харилцан  солилцох,
  4. Малчдад зориулсан зарим давхцаж буй үйл ажиллагааны  санхүүжилтийг хамтран шийдвэрлэх.
     
МБМХ  зүгээс дараахь чиглэлээр  хамтран ажиллахыг санал болгож байна. Үүнд: