Pasture Co-Management

An aimag Pasture User Committee (APUC) has been established in 13 aimags. The purpose of APUC is to contribute to improvement of herders’ livelihood and rural development through  harmonizing and managing  soum pasture management committees, pasture user groups and other participating stakeholders in sustainable pasture management.
The key duties of these Aimag Pasture User Committees are as follows:  to organize the activities which aim to produce recommendations for improvement of aimag policies and legislation about pasture management and submit them to local administration, provide methodological and management advisory services to SPUCs in their sustainable pasture management, support the initiatives to establish SPUCs, partnerships and unions and their development of co pasture management in cooperation with local administration, draft the training programme  on improvement of livelihoods and income sources, provide the training for herders using the training programme, support pasture user committess, partnerships and other institutions to take organization measures such as preparation and distribution of user friendly information and materials, pay attention to directing national and international projects towards improvement of income sources of herder households, herder groups and partnerships in pasture units, accessthe results of scientific and research work on current trend and status of pasture management  to the public and advocate pasture improvement technologies in cooperation with the aimag media.

Pasture user groups({AG)are a primary unit of herders’ collective institutionalization  at grassroots level.   A specific number of herder households which share common interests and which  know each other well  are organized into an institution to collectively use and protect pastures and coordinate  the management of pasture lands in a way that adjusts to climate and nature changes.   With a view of conducting organized and sustainable activities, PUGs in the project target soums delineated the boundaries of pasture units they share and developed annual pasture land use plans based on the mapping  of pasture uses.  These hand mapped annual plans serve the basis for soum pasture management plan and get integrated in overall soum land management plan which is submitted to and approved by soum Citizen Representative Chair. In the meantime, PUGs started monitoring the results of their collective work and pasture monitoring.   
By December 2010, 23000 herder households from 45 soums in 9 aimags joined into pasture user groups and collectively engage in proper use and protection of pasture lands, dealing with challenges and  problems and raising income sources.
 
PUG photo
 
Having identified the officialization of pasture user groups within the existing legislative environment, a four partite agreement has been signed by leader of PUG, soum governor, bag governor and soum PUG. The status  and enforcement of the agreement is periodically informed  to bag public meeting and soum citizen’s representative council.  The agreement states about boundaries of pasture lands used by PUGs, number of herder housholds and their livestock population and agreement period. To date, 15% of all target soums or 8 soums have a four partite agreement signed.

1.    Herders of PUGs shall arrive at place and hour fixed by PUG leaders. They will discuss how pasture lands can be co-used and managed, what pressing issues face and how they can be solved. The discussion also focuses on whether the issues can be solved by PUGs.
 
2.    Issues to discuss shall focus on the following.
  • Pastures for rotation and resting, timing and distribution
  • Pasture improvement/combating harmful insects, rehabilitating, resting, rotating and reserving pasture lands/
  • Pasture infrastructure  /increase in water access and improvement in road and communication access/
  • Increase in hay and forages/hay, manual fodder, mineral salt, legume planting/
 
3.    Using 1:100 000 scale soum map prepared by soum land officer, draw pasture lands with concrete boundaries and landscapes. This hand mapping will serve a basic material for annual soum land management plan.

4.    After discussing and agreeing on what activities to conduct,  herders will mark them  in their hand maps of pasture lands. The maps include the following information:
 
  1. Location and movement sites by herder households
  2. Schedule for resting overgrazed pasture lands and combating harmful rodents and insects
  3. Schedule for monthly rotation of season-wise pasture such as summer and autumn and otor movements,
  4. Schedule for distant and near reserve pastures, pastures for offsprings and hay field use
  5. Well, water points, roads, bridges, livestock fence, washing lot  to repair or newly to built and other activities will be market in color and explanations will be provided/“User friendly recommendation for herders “Pasture Management” was shared with herders in 2007./
5.    After finalizing hand mapping, all members will sign it to endorse the planned activities.
2.    As well, herders are advised to discuss and agree what responsibility should be borne by those who fail to implement the plan endorsed by all members.
 

Тус сумын үүсэл тэртээ XVIII зуун буюу 1730-д оны үед хамаарагдах ба 1932 оноос Алдархаан хэмээн нэрийдэх болсон байна. Өдгөө Алдархаан сум нь Говь-Алтай аймгийн Жаргалан, Завхан аймгийн Яруу, Идэр, Цагаанхайрхан, Отгон, Эрдэнэхайрхан, Дөрвөлжин сумдтай хиллэн, аймгийн төв хэсэгт 715828 га нутаг дэвсгэр эзлэн орших ба аймгийн төвөөс 32 км зайтай.  Аргалант, Алдар, Богдын гол, Чигэстэй, Өгөөмөр, Мандаат гэсэн зургаан багтай, 954 өрх, 3235 хүн ам, 215,8 мянган толгой малтай /2009 он/.
Хангай, говь хосолсон нутагтай. Нийт нутаг дэвсгэрийн 87,7 хувийг малын бэлчээр, 4,2 хувийг ой, 0,7 хувийг хадлангийн талбай, 7,4 хувийг гол горхи, төв суурин газар тус тус эзэлнэ. Уур амьсгалийн хувьд эх газрын эрс тэс уур амьсгалтай, зундаа нэмэх 32, өвөлдөө хасах 42 хэм хүрч хэлбэлзэнэ. Байгаль цаг уурын энэхүү нөхцөл байдалд мал аж ахуй дагнан, томоохон голуудын хөндийгээр байгалийн хадлан болон хүнсний ногоо тариалдаг байсан ба эрт дээр үеэс Улиастай хотын хүн амыг мах, сүү, хүнсний ногоо зэргээр хангаж ирсэн уламжлал дээрээ тулгуурлан, мах-сүүний чиглэлийн үхэр, хонь зонхилсон МАА-г эрхэлж ирсэн, одоо ч энэ үүрэг нь өөрчлөгдөөгүй байна.
“Ногоон алт” бэлчээрийн екосистемийн удирдлага хөтөлбөрт 2009 оны 6 сараас хамрагдаж, бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах, малчдын амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах малчдын өөрийгөө удирдах байгууллага нь, Сумын Бэлчээр Ашиглагчдын Холбоо /СБАХ/-ны “Тэлмэн ээж” ТББ, түүний харьяа Бэлчээр Ашиглагчдын 13 Хэсэг /БАХ/-тэйгээр зохион байгуулагдан ажиллаж байна.  
Алдархаан сумын малчдын өөрийгөө удирдах “Тэлмэн ээж” ТББ (2009)
Сумын ТББ-ын нэр        /Тэргүүн болон туслах/ д/д Бэлчээр ашиглагчдын хэсэг Бэлчээр ашиглагчдын хэсгийн ахлагч нар Хамрагдсан өрх Малын тоо
“Тэлмэн ээж” ТББ
/Д. Батбаяр,    М. Даваадорж/
1 Баруун уул С. Баасанхүү 51 17992
2 Худаг улаан Н. Мөнхсүх 55 18453
3 Алдар говь Я. Дарьбазар 39 16151
4 Хангай А. Эрдэнэсүрэн 35 12992
5 Нуур Т. Чулуун 36 9274
6 Рашаан гол Г. Жамъянжав 73 9927
7 Борхын шугуй Д. Дарханбаатар 53 10871
8 Тарлан Ж. Батжаргал 47 8986
9 Улаанхайрхан Ч. Чойжмаа 53 20192
10 Баянбулаг Б. Ганбаатар 49 17509
11 Ямаатын хөндий М. Жаргалсайхан 54 11046
12 Давааны ар Ч. Эрдэнэбат 43 3327
13 Хаалга Ц. Батбаяр 16 5706
НИЙТ 13 БАХ 604 162426
 
 
1. БАХ-үүдийг бэхжүүлэх чиглэлээр хийгдсэн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар:
-       БАХ-үүдийн хурлыг 2 удаа зохион байгуулж, давхардсан тоогоор 602хүн (үүнд, эрэгтэй 341, эмэгтэй 261)оролцон:
Ø  Хэсгийн малчдыг бүлгийн зохион байгуулалтад оруулах, хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах
Ø  Дундын санг бүрэн бүрдүүлэх, түүнийг хэсгүүд ямар зүйлд хэрхэн зарцуулах, өсгөх тухай журмыг хэлэлцэж, батлах
Ø  Цаашид хийх ажлууд ... зэрэг асуудлыг тус тус авч хэлэлцэв. 
-       БАХ тус бүрийн бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөө (гар зураглал)-г шинээр хийж, бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлж, баталсан.
-       БАХ-үүдийн бэлчээр ашиглах, хамгаалах, эзэмших журмыг боловсруулж, сумын Засаг даргаар батлуулах ажлыг хийж байна.
 
Дээрх үйл ажиллагаануудын үр дүнд БАХ-ийн зохион байгуулалт сайжирч, үйл ажиллагаанд оролцох малчдын тоо, идэвх нэмэгдэж байна.
 
2. СБАХ-н мэдээлэл, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар
-       “Тэлмэн ээж” ТББ-ын удирдах зөвлөлийн хурал1 удаа (100% ирцтэй) хуралдаж:
Ø  2010онд хийсэн ажил, үр дүн, цаашид хийх ажлууд  
Ø  2011онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, ТББ болон БАХ-үүдийг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь жигдрүүлэх, хэсгүүд дотор бүлэг байгуулж ажиллах
Ø  БАХ-үүдийн дундын санг бүрдүүлэх... зэрэг асуудлуудыг авч хэлэлцсэн.
-       МБМХ-оос зохион байгуулсан ТББ-ын тэргүүн нарын сургалт, семинарт УБ хотод 7 хоног, Завхан аймгийн Тэлмэн суманд 5 хоног, Ховд аймгийн Дуут суманд 5 хоног тус тус оролцож, сургалт, семинарын талаар БАХ-үүдийн дарга нар, УЗ-ийн гишүүдэд сургалт, мэдээлэл хийсэн.
 
Цаашид,
-       Эн тэргүүн ээлжинд, СБАХ-ны буюу сумын малчдын сургалт мэдээлэл, соёл үйлчилгээний төвийн байртай болох
-       БАХ-үүдийн үйл ажиллагаа болон дундын сан бүрдэлтийг жигдрүүлэх, ажлын үр дүн, ашиглалт, зарцуулалтыг сайжруулах ... зэрэг зорилт тавин ажиллаж байна.
 
3. БАХ-үүдийн бэлчээрийн менежмент, эрсдлийг даван туулах чиглэлээр
-       13 БАХ-ийн 605 өрх 16200 га зуслан, намаржааны бэлчээрийг сэлгэн, 207 га өвөлжөө, хаваржааны бэлчээрийг өнжөөснөөр 235,6 мянган мал үр ашгийг нь хүртсэн.
-       Бүх БАХ-үүд (605 өрх)нийт 139.1 тн хадлан бэлтгэсэн ба үүнийг мөнгөн дүнгээр илэрхийлвэл, 25.8 сая төгрөг (1 тн өвс 200000 төгрөг) болж байна. 
-       “Загастай” БАХ-ийн 45 өрх хамтран 3 га талбайд ногоон тэжээл тариалж, 15 тн-ыг хураан авсан.
-       Зудын хүндрэлтэй байсан үед “Эрдэнэ алдар”, “Мөнгөн хясаа” хоршоодтой хамтран, мал эмнэлгийн үйлчилгээг малчдын гэрт хүргэх, малын өргөн хэрэглээний эм, тарианы захиалга авч, сумын малын эмчтэй тохиролцон хөнгөлөлттэй үнээр, түр хугацааны зээлээр олгуулах зэрэг арга хэмжээг авсан нь тэдний талархлыг хүлээсэн алхам болов.
-       Мал их хэмжээгээр үхсэн “Говь”, “Загастай”, “Хаалга” БАХ-үүдийн нутаг дахь сэг зэм устгах ажлыг багийн засаг дарга, малын эмч, малчидтай хамтарч зохион байгуулсан.
-       Улсын төсвөөр 1 гүний худаг шинээр гаргасан нь нэг БАХ-ийн 39 өрхийн 21 мянган малын усан хангамжийг шийдвэрлүүлсэн.
-       Сумын цаг уурын мэргэжилтэнтэй хамтран, бэлчээрийн мониторингийн судалгааг 6 багийн нутаг дэвсгэрт хийв.
-       Сумын газар зохион байгуулалтын 2011 оны төлөвлөгөөний бүрдэл бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөөг газрын алба, ХАА-н болон ТА-IIтөслийн мэргэжилтэн нарын хамтаар боловсруулж, сумын засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, ИТХ-аар батлуулсан.
-       Швейцарын хөгжлийн агентлагаас МБМХ-оор дамжуулан хэрэгжүүлсэн, зудын хохирлыг бууруулах, эрсдлээс урьдчилан сэргийлэх төсөлд 12,1 сая төгрөг зарцуулагдсан ба төслийн 2-р үе шатны хүрээнд: “Загастай” БАХ-ийн 43 өрх 3 га талбайгаас 15 тн ногоон тэжээл, “Баянбулаг” БАХ-ийн 49 өрх 0,5 га талбайгаас 5 тн төмс тус тус хураан авч, бусад 11 БАХ-ийн 513 өрх айл 125 тн өвсийг малын тэжээлд зориулан худалдан авсан байна.
-       БАХ-ийн 13 ахлагч нар Тэлмэн “Өргөжин дэлгэрэх” ТББ-ын туршлагаас судалж, үйл ажиллагаатай нь танилцсан нь тэдний ажилд идэвх, урам нэмсэн үйл явдал боллоо. 
 
4. БАХ-ийн дундын сангийн  үйл ажиллагааны талаар мэдээлэл гарч ирнэ.
Бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах болон малчдын амьжиргааг дээшлүүлэх зэрэгт тулгарч буй санхүүгийн зарим хүндрэл бэрхшээлийг шийдэх үүднээс БАХ-ийн малчин өрхүүдийн дунд, дээрх үйл ажиллагаануудад ашиглагдах “Дундын сан” мөнгөн хуримтлал бүрдүүлж байгаа ба энэ санд сумын нийт 650 малчин өрхийн 200-аад нь хамрагдаж, 7.925 сая төгрөг хуримтлагдан:
-     Давхардсан тоогоор 60 (үүнээс, эмэгтэй 24, эрэгтэй 36)хүн31.5 сая төгрөгийн зээл авсан ба хүүгийн өсөлт болох 2.9 сая төгрөгөөр дундын сан арвижсан байна. 

Асгат сум
 Асгат сум 1986 онд байгуулагдсан 65400 га нутаг дэвсгэртэй сумын төв Жавхлан нь Улиастайгаас 244 км. Улаанбаатараас 1017 км зайд оршдог. Асгат сум нь Завхан аймгийн хойд төв хэсэгт Тэсийн голын урд талын хөндий дагуух уул, тал хосолсон Хангайн нурууны хойд талын тэгш өндөрлөгийн өтгөн шигүү ой тайга  бүхий ойт хээрийн бүсэд оршдог. Тус сум нь 2010 онд Аргалант,Суварга гэсэн 2 багтай эдийн засгийн гол чиглэл нь газар тариалан мах сүүний үхэр, хонь зонхилсон мал аж ахуй эрхэлдэг.  2010 онд25916толгой малтай, газар тариалангийн үйлдвэрлэлд түшиглэсэн аж ахуй эрхэлж байсан бөгөөд жилд 3000 тн үр тариа, 20000 тн төмс хүнсний ногоо,10000 гаруй тн  ногоон тэжээл хураан авах боломжтой тариалангийн талбайтай. Аймгийн малын тэжээлийн гол нөөцийг тэжээлийн аж ахуйгаас авч байсан. Асгат сум аймгийн гурил, малын тэжээлийн үйлдвэрлэлийн гол бүс болох боломжтой юм.
Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санаачилга, санхүүжилтээр "Ногоон Алт" Бэлчээрийн Экосистемийн Удирдлага төслийг2009оноос хэрэгжүүлжэхэлсэн. Тус төслийг МБМХ-ны орон нутаг дахь гишүүн байгууллага болох “Бор-Агь” Сумын бэлчээр ашиглагчдын холбоо хэрэгжүүлж байна. Төрийн бус байгууллагын тэргүүнээр Ч.Алтанцэцэг ажиллаж байна.
Энэхүү төслийнхүрээнд Монголын үнэт баялаг болсон бэлчээр "Ногоон алт"-ыг хамгаалах, доройтсон бэлчээрийг сайжруулах, бэлчээрийн хамтын менежментийг хэрэгжүүлэх, улмаар малчдын амьжиргааг дээшлүүлэх,малын чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, мах, ноосыг боловсруулж, нэмүү өртөг шингээх, мал маллагаанаас өөр ажил эрхэлж амьжиргаагаа сайжруулах талаар малчдад туслах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Сумын нийт бэлчээрийг отрын, дамжин өнгөрөх, тосгон суурин орчмын, эрчимжсэн МАА эрхлэх, бэлчээрийн МАА эрхлэх гэж   ашиглалтын зориулалтаар нь ангилж бэлчээрийн мал аж ахуй эрхлэх бүс нутгийг мал бэлчээрлэх нөхцөлийг алдагдуулахгүйгээр бэлчээр ашиглалтын 6 нэгж талбарт  хуваасны нэг нь нийтийн бэлчээр, байнгийн ашиглалттай нэгж талбарт байгаа малчин өрхүүд нэгдэж бэлчээр ашиглагчдын 5 хэсэг “БАХ”–ийг байгуулж дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 
Бэлчээр ашиглагчдын хэсгийн мэдээлэл
БАХ-ийн дугаар БАХ-н нэр БАХ-ийн ахлагчийн БАХ-ийн Малын тоо (2009 он) Бэлчээрийн талбай (га)
Нэр Хүн ам/ тоо Өрх/ тоо Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа Бүгд
  1 2 3 4 5 6 7 8 9 10 11
1 Суварга Б.Мөнхжаргал 153 38   275 240 2296 2944 5755 4200
2 Манхаг Д.Насандэлгэр 124 32 6 324 326 3810 3491 7957 7600
3 Аргалант М.Гүнрэг 95 25   311 320 3995 2248 6874 8400
4 Цагаантолгой Ц.Батбаяр 108 34   267 327 2930 2208 5732 6600
5 Могойт гол Ж.Наранцэцэг 132 31   286 333 3582 1506 5707 7400
     Дундаж 122 32 6 293 309 3323 2479 6405 6840
5    Нийт дүн 612 160 6 1463 1546 16613 12397 32025 34200
 
Гарсан үр дүн 2010 байдлаар:
БАХ-ийг бэхжүүлэх чиглэлээр
·         БАХ-үүдийн хурлыг 4 удаа зохион байгуулж давхардсан тоогоор нийт 498 хүн оролцсон. Үүнээс эрэгтэй 276, эмэгтэй 222
·         БАХ-үүдэд дундын санбүрдүүлж,нэмэлт орлого олох үйл ажиллагаа, санаачилгаа хэрэгжүүлэх, ахуй амьдралын тулгамдсан хэрэгцээгээ (эрүүл мэнд, сургууль соёл) хангахад зориулж байна.  
ТББ-ийг бэхжүүлэх чиглэлээр
·         Сургалт мэдээлэл үйлчилгээний төвийг засварлаж тохижуулан малчдад үйлчилгээ үзүүлж эхэлсэн
·         Сумын нийт малчдын “Чуулган” “Сумын төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-санаачлан зохион байгуулж “Мал аж ахуйн өнөөгийн байдал” цаашдын үйл ажиллагааны талаар ярилцаж чуулганаас 9 зүйлтэй зөвлөмж гаргасан.
Байгалийн бэрхшээл эрсдлийг даван туулах чиглэлээр
·         Усны давааны эхийг хашиж хамгаалсан, Гурван гозгор, Лүүт-ийн худгуудыг сэргээн засварласан, Сүргийн дэл, Манхаг БАХ-үүдийн нутаг дэвсгэр дээр ашиглалтгүй олон жил болсон 2 гүний худгийг ашиглалтанд оруулах саналыг аймгийн үндсэн чиглэлд тусгуулсанаар хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлсэн байна.
·         16 малчин өрхийн өвөлжөөны бууцны хөлд овъёос тариалж, чацарганы 300 суулгац суулгаж, 40 сотод 1 БАХ хүлэмж барьж хүнсний ногоо тариалсан байна
·         Сүргийн бүтэц сайжруулах, ноолуурын чанар гарцыг нэмэгдүүлэх зорилгоор Дөрвөлжин, Ургамал сумдаас 40 ухна худалдан авч 36 малчин өрхөд өгсөн нь  2012 оноос ямаан сүргийн ноолуурын гарц нэмэгдэх юм.
 
Малчдын хоршоо байгуулах, орлого нэмэгдүүлэх
 
·         БАХ-үүдийн хурлаар малчдын саналыг авч “Өлзийт Алтан Бумба” нэртэй малчдын хоршоо байгуулсан.
·         Малчдаас захиалга авч өргөн хэрэглээний барааг /гурил/ бага өртөг зардлаар нийлүүлэх, түүхий эд борлуулахад нь зуучлах байдлаар ажилласанбайна.

Байнхайрхан сум  1931 онд байгуулагдсан 255822 га нутаг дэвсгэртэй. Сумын төв Алтан булаг нь Улиастайгаас 230 км,  Улаанбаатараас 1000 км зайд Цэцэн уулын өвөрт оршдог. Завхан аймгийн хойт хэсэгт нутаг дэвсгэр нь өргөргийн  дагуу сунаж тогтсон уртаашаа 110 км өргөөшөө 45 км орчим байдаг. Дүнгээ, Агьтын уулс  Төөнөт,Манжууртай,Хөшөөт,Могойн өргөн уудам хөндий бүхий уул тал хосолсон Хангай нурууны  хойт хэсгийн тэгш өндөрлөгийн ойт хээрийн бүсэд оршдог. Эдийн засгийн гол чиглэл нь мал аж ахуй болно. Хонь махны чиглэлийн үхэр зонхилсон мал аж ахуй эрхлэдэг. Газар тариаланг хөгжүүлэх эрчимжсэн мал аж ахуй эрхлэх боломжтой зэрэг эдийн засгийн давуу талтай сум юм. Тус сум нь 2010 оны байдлаар Наран, Төөнөт, Минж, Асгат гэсэн 4 багтай  нийт 502 өрхтэй, 1801 хүн амтай, 84311 толгой малтай сум юм.
Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санаачилга, санхүүжилтээр "Ногоон Алт" Бэлчээрийн Экосистемийн Удирдлага төслийг2009оноос хэрэгжүүлжэхэлсэн. Тус төслийг МБМХ-ны орон нутаг дахь гишүүн байгууллага болох “Нутгийн хөгжил” Сумын бэлчээр ашиглагчдын холбоо хэрэгжүүлж байна. Төрийн бус байгууллагын тэргүүнээр  Д.Баттөр  ажиллаж байна.
Энэхүү төслийнхүрээнд Монголын үнэт баялаг болсон бэлчээр "Ногоон алт"-ыг хамгаалах, доройтсон бэлчээрийг сайжруулах, бэлчээрийн хамтын менежментийг хэрэгжүүлэх, улмаар малчдын амьжиргааг дээшлүүлэх,малын чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, мах, ноосыг боловсруулж, нэмүү өртөг шингээх, мал маллагаанаас өөр ажил эрхэлж амьжиргаагаа сайжруулах талаар малчдад туслах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Баян тэс сум нь 1942 онд байгуулагдсан 433898 га нутаг дэвсгэртэй. Сумын төв Алтай нь Улиастай хотоос 331 км. Улаанбаатараас 1041 км зайд оршдог. Сумын нутаг дундуур урсан өнгөрдөг Тэсийн голд Сэнгэлвэний уулсын өврөөс эх авсан үзэсгэлэнт Хос Цэрэг, Зайгал,Хачиг голууд цутгадаг. Тэсийн голын гацууран шугуй Цэрэг,Зайгал голын хөндийн цэцэг жимсээр гоёсон үнэхээр байгалийн үзэсгэлэн бүрдсэн нутаг юм. Ялангуяа  Тэсийн голын гацууран шугуйн өвлийн үзэсгэлэнг хаанаас ч эрээд олохгүй. Тус сумын нутаг аймгийн төвөөс хамгийн хол Тува улстай 100  гаруй км газраар хиллэн Завхан аймгийн гадаад улстай хиллэдэг хилийн бүс нутаг юм.
Эдийн засгийн гол чиглэл нь мал аж ахуй газар тариалан юм. 2010 онд  нийт 725 өрхтэй,2653 хүм амтай  74580 толгой мал тоолуулсан байна. Хонь махны үхэр зонхилсон мал аж ахуй эрхлэдэг. Тэсийн гол дээр бага оврын усан цахилгаан станц байгуулж сумын төвийг эрчим хүчээр хангах газар тариалан жимс жимсгэний аж ахуй эрхлэхэд тохиромжтой. Гадаад худалдаа эрхлэх газар тариаланг хөгжүүлэх, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх зэрэг хөгжлийн давуу талтай юм. Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санаачилга, санхүүжилтээр "Ногоон Алт" Бэлчээрийн Экосистемийн Удирдлага төслийг2009оноос хэрэгжүүлжэхэлсэн. Тус төслийг МБМХ-ны орон нутаг дахь гишүүн байгууллага болох “Ятгар уул” Сумын бэлчээр ашиглагчдын холбоо хэрэгжүүлж байна. Төрийн бус байгууллагын тэргүүнээрЭ.Болдбаатар  ажиллаж байна.
Энэхүү төслийнхүрээнд Монголын үнэт баялаг болсон бэлчээр "Ногоон алт"-ыг хамгаалах, доройтсон бэлчээрийг сайжруулах, бэлчээрийн хамтын менежментийг хэрэгжүүлэх, улмаар малчдын амьжиргааг дээшлүүлэх,малын чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, мах, ноосыг боловсруулж, нэмүү өртөг шингээх, мал маллагаанаас өөр ажил эрхэлж амьжиргаагаа сайжруулах талаар малчдад туслах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Сумын нийт бэлчээрийг отрын, дамжин өнгөрөх, тосгон суурин орчмын, эрчимжсэн МАА эрхлэх, бэлчээрийн МАА эрхлэх гэж   ашиглалтын зориулалтаар нь ангилж бэлчээрийн мал аж ахуй эрхлэх бүс нутгийг мал бэлчээрлэх нөхцөлийг алдагдуулахгүйгээр бэлчээр ашиглалтын 18 нэгж талбарт  хуваасны 3нь нийтийн бэлчээр, байнгийн ашиглалттай нэгж талбарт байгаа малчин өрхүүд нэгдэж бэлчээр ашиглагчдын 15хэсэг “БАХ”–ийг байгуулж дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 
Бэлчээр ашиглагчдын хэсгийн мэдээлэл
БАХ-ийн дугаар БАХ-н нэр БАХ-ийн ахлагчийн БАХ-ийн Малын тоо (2009 он) Бэлчээрийн талбай (га)
Нэр Хүн амын тоо Өрхийн тоо Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа Бүгд
  1 2 3 4 5 6 7 8 9 10 11
1 Бужир ар Г.Мөнх-Эрдэнэ 51 15   20 15 399 438 872 10800
2 Бужир өвөр Д.Галсандорж 143 44 12 289 223 3073 2951 6548 17200
3 Модот-Дүнгээ Р.Хүүхнээ 71 18 8 211 206 4466 2768 7659 17600
4 Эсрэг ам Л. Сэр-Од 110 34 11 219 147 2868 2301 5546 33600
5 Өвөр хөндий Д.Гансүх 70 20 8 130 141 1545 1026 2850 9600
6 Могой Ч. Дамдин 91 23 5 47 58 538 1054 1702 12800
7 Буга согоот Д.Доржготов 148 35 6 144 158 3784 4111 8203 7600
8 Давааны өвөр Х.Басбиш 101 25 5 114 52 578 1226 1975 26800
9 Жаргалант Баянгол Д.Ням-Очир 92 24 21 96 87 687 2035 2926 24400
10 Хос Зайгал  Н. Батбаяр 115 26 9 116 110 941 2083 3259 16800
11 Үнэгт Б.Ренчин 80 21   66 53 479 948 1546 9200
12 /Ар, Өвөр / Цуурай Ж. Өнөрбаяр 95 24 16 165 88 1051 1627 2947 18000
13 Жаргалант Ж.Жигжидсүрэн 109 29 3 97 59 1361 2235 3755 17600
14 Сөдөт Г.Бямбадорж 48 15   30 43 484 684 1241 4000
15 Цэргийн гол Д.Дамдинрагчаа 234 47 16 178 96 1151 1900 3341 29200
      104 27 10 128 102 1560 1826 3625 17013
      1558 400 120 1922 1536 23405 27387 54370 255200
 
Гарсан үр дүн 2010 байдлаар
БАХ-ийг бэхжүүлэх чиглэлээр
·         БАХ-үүдийн ахлагч нарын хурлыг 2  удаа зохион байгуулхад давхардсан тоогоор нийт 30хүн оролцсон. Мөн малчдын хурлыг 1 удаа зохион байгуулж нийт 257 малчин оролцсноос эмэгтэй малчин 75 байв.
·         БАХ-үүдэд дундын санбүрдүүлж,нэмэлт орлого олох үйл ажиллагаа, санаачилгаа хэрэгжүүлэх, ахуй амьдралын тулгамдсан хэрэгцээгээ (эрүүл мэнд, сургууль соёл) хангахад зориулж байна.  
ТББ-ийг бэхжүүлэх чиглэлээр
·         Сумын нийт малчдын хурал  “Сумын төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” санаачлан зохион байгуулсан.
·         ТББ нь сургалт, мэдээлэл, үйлчилгээний төв /7х12/-ийн байрийг барьж тохижуулсан.
Байгалийн бэрхшээл эрсдлийг даван туулах чиглэлээр
·         2010-2011 оны өвөл цас их орж мал маллагаанд хүндрэл учирсан тул баг, хэсэг, малчдын хотонд хүрэх зам гаргах далпуу татах зорилгоор 3,5 сая төгрөгийн үнэ бүхий тракторын асуудлыг төслийн зүгээс шийдвэрлэж өгсөн.
·         Бүсийн сумдыг байгалийн хадлангаар хангах зорилгоор хадлангийн техникээр ТББ-ыг бэхжүүлэх бодлого дэвшүүлж жил бүр үе шаттайгаар шийдвэрлэх арга хэмжээ авч хадуур, преслэгч худалдан авсан.
·         4600 боодол байгалын хадлан бэлтгэж өөрийн нөөцийн хашаанд нөөцөлсөн байна.
·         Бэлчээрийн мониторингийн судалгааг 6 БАХ-ийн 15 цэгт хийсэн.
Малчдын хоршоо байгуулах, орлого нэмэгдүүлэх
 
·         Гэр шатсан 2 мөлчин өрхөд бэлэн мөнгөний тусламж үзүүлсэн
·         Ятгар уул малчны хоршоог байгуулан ажиллуулж эхэлсэн

Дөрвөлжин сум, 1931 онд хийгдсэн засаг захиргааны их өөрчлөлтөөр тэр үеийн Хантайшир уулын аймгийн Сэцэн Сарт уулын хошуунаас тасран, Дөрвөлжин, Буурал сумдыг нэгтгэн Завхан аймагт харьяалуулах болсноор үүсгэн байгуулагджээ. Түүхийн хуудас сөхвөл, Сартуул Сэцэн вангийн хошуу нь Манжийн эрхшээлийн үед Халхын өрнө замын зүүнгарын зүүн этгээдийн хошуу, Богд хаант Монгол улсын үед Сэцэн засгийн хошуу, 1923-1931 оны үед Хантайшир уулын аймгийн Сэцэн Сарт уулын хошуу гэх зэргээр нэрлэгдэж байсан ба Таван толгойд 8 баг, 265 х. д. км нутагтай, анхны хоршооны салбар нэгтэйгээр байгуулагдан, сумын даргаар Жавзанжав (эмэгтэй) нарийн бичгийн даргаар Б. Довчин, бичээчээр Г. Довчинжамц нар ажиллаж, 500 шахам өрх, 1500 орчим хүн ам, 60-аад мянган толгой малтай байв.
Эдүгээ тус сум нь говийн бүсэд, 72602 га газар нутаг эзлэн, Завхан аймгийн Ургамал, Завханмандал, Эрдэнэхайрхан, Яруу, Алдархаан, Говь-Алтай аймгийн Баян-Уул, Хөх морьт, Ховд аймгийн Чандмань, Дөргөн, Увс аймгийн Завхан сумдтай хил залган оршино. Буга, Буурал, Цогт, Таван толгой, Онц гэсэн 5 баг, 639 өрх, 2563 хүн ам, 115.9 мянган толгой малтай.
Уур амьсгалын хувьд хуурай, жилийн дундаж хур тунадас 38.1 мм, өвлийн улиралд дунджаар 35-40 хэм хүйтэн, зуны улиралд дунджаар 30-35 хэм дулаантай байдаг энэхүү бүс нутагт анхнаасаа МАА үйлдвэрлэл хөгжиж эхэлсэн. Тус сумын нутагт Дааган дэл, Шүүт, Аргалын ар, Бүрчигтий, Их бага Буурал, Талын хар, Хангай уул, Баян айраг, Баян улаан, Зүр, Буга зэрэг уул толгод, Хом, Сарын тал гэсэн өргөн хөндий, Завхан гол, Хар нуур, Дөргөн нуур, Бага нуур зэрэг нуур цөөрөм, Хар ус, Шар булаг, Цагаан ус, Сан, Бага нуур зэрэг го горхи, булаг шандуудтайн дээр байгалийн үзэсгэлэнт Зүрийн сэнжит хад, Дөш овоо, Тайх хангай уул, Нумтын ганц буйлаас, Сар хайрхан уул, Чандмана толгой, Буурлын цагаан овоо, Могойн хэвтэр чулуу, Дөрвөлжингийн Шар хадны хонгил, Мөнгөт хясаа, Алтан манх, Дуут манх зэрэг газар түүхийн дурсгалт Дашдондовын овооны цогцолбор дурсгал, Сар хайрхан уулын дурсгал, Дааган дэл уулын буган хөшөө, Эмээлтийн хадны зураг, Их мааньтын хадны зураг, Их буурлын худгийн амны хадны зураг, Олон индэртийн хадны зураг, Сультын хиргисүүрүүд, Буга хайрханы цогцолбор дурсгал, Туулайтын улаан хадны зураг, Зүрийн хадны зураг, Улаан овооны дор орших буган хөшөө, Цагаан замын буган хөшөө, Олон овооны буган хөшөө, Баян айраг уулын хадны зураг, Шар хадны энгэрийн хүн чулуун хөшөө, Бага буурлын түшмэлийн өвөлжөөний хадны зураг, Буурал уулын зүүн талд орших эртний хотын туурь, Цагаан оломын манж цэргийн суурингийн туурь, Зүрийн бичигт хөшөө, Олон овооны арын хүн чулуун хөшөө, Бүдүүн цагааны хадны зураг зэрэг дурсгалт газруудтай.
 “Ногоон алт” бэлчээрийн еко-системийн удирдлага хөтөлбөрт 2009 оны 6 сараас хамрагдаж, бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах, малчдын амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах малчдын өөрийгөө удирдах байгууллага нь, Сумын Бэлчээр Ашиглагчдын Холбоо /СБАХ/-ны “Чацарганат уул” ТББ, түүний харьяа Бэлчээр Ашиглагчдын 4 Хэсэг /БАХ/, 9 бүлэг шинэчлэгдэн зохион байгуулагдаад байна. 
Дөрвөлжин сумын малчдын өөрийгөө удирдах “Чацарганат уул” ТББ (2009)
Сумын ТББ-ын нэр        /Тэргүүн болон туслах/ д/д Бэлчээр ашиглагчдын хэсэг Бэлчээр ашиглагчдын хэсгийн ахлагч нар Хамрагдсан өрх Малын тоо
“Чацарганат уул” ТББ
/Ц. Цолмон,      Н. Батбилэг/
1 Цогт Ш. Ганхуяг   29151
2 Буурал Б. Батмэндлэх   31357
3 Таван толгой С. Жамганжав   31359
4 Онц Б. Мөнхөө   19421
НИЙТ 4 БАХ (9 бүлэг)   111288
 
1. БАХ-үүдийг бэхжүүлэх чиглэлээр хийгдсэн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар:
-       Багуудын ИНХ-аас, БАХ-үүдийг 2010 оны 6 сараас шинэчилсэн зохион байгуулалтад оруулан, 4 БАХ /9 бүлэг/-тэйгээр ажиллаж эхлээд байгаа ба дээрх хугацаанд хэсгүүдийн хурлыг 2-3 удаа, сумын малчдын чуулга уулзалтыг ЗДТГ-тай хамтран 2 удаа тус тус зохион байгуулсан байна.
-       БАХ тус бүрийн бэлчээр зохион байгуулалтын 2011 оны төлөвлөгөө (гар зураглал)-г бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлж, баталсан.
-       БАХ-үүдийн бэлчээр ашиглах, хамгаалах, эзэмших журмыг боловсруулж байна.
 
2. СБАХ-н мэдээлэл, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар
-       “Чацарганат уул” ТББ-ын удирдах зөвлөлийг шинэчилсэн зохион байгуулж, хуралдуулсан ба:
Ø  2010онд хийж гүйцэтгэсэн ажил, үр дүн,   
Ø  Цаашид хийж гүйцэтгэх ажил, авах арга хэмжээнүүд, 2011оны үйл ажиллагааны төлөвлөгөө, (ТББ болон БАХ-үүдийг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь жигдрүүлэх)
Ø  БАХ-үүдийн дундын санг бүрэн бүрдүүлэх, үр ашгийг сайжруулах, зарцуулалтад хяналт тавих ... зэрэг асуудлуудыг авч хэлэлцсэн.
-       МБМХ-оос Ховд аймгийн Дуут суманд зохион байгуулсан ТББ-ын тэргүүнүүдийн сургалт, туршлага судлах уулзалтад 5 хоног оролцсон ба сургалт, семинарын талаар БАХ-үүдийн дарга нар, УЗ-ийн гишүүд зэрэг нийт 10 хүнд нэг удаа сургалт явуулсан.
 
Цаашид,
-       Эн тэргүүн ээлжинд, СБАХ-ны буюу сумын малчдын сургалт мэдээлэл, соёл үйлчилгээний төвийн байртай болох
-       БАХ-үүдийн үйл ажиллагаа болон дундын сан бүрдэлтийг жигдрүүлэх, ажлын үр дүн, ашиглалт, зарцуулалтыг сайжруулах ... зэрэг зорилт тавин ажиллаж байна.
 
3. БАХ-үүдийн бэлчээрийн менежмент, эрсдлийг даван туулах чиглэлээр
-       Сумын цаг уурын мэргэжилтэнтэй хамтран, бэлчээрийн мониторингийн судалгааг 4 БАХ (4 баг)-ийн нутаг дэвсгэрт хийв.
-       4 БАХ-ийн 563 өрх хаваржаа, намаржааны бэлчээрээ 2010 оны 4 дүгээр сарын 1-ээс 11 дүгээр сарын 01 хүртэл хугацаанд амрааснаар 126314 толгой мал ашиг шимийг нь хүртлээ. 
-       Сумын мал эмнэлгийн “Завхан буурал”, “Бага дөрвөлжин” хоршоодтой хамтран, бүх мал сүргийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан, угаалга хийсэн.
-       Малын үүлдэр угсааг сайжруулах чиглэлээр Завханы буурал омгийн ямаанаас 120 ухна ишиг шинээр тавив.
-       Сумын газар зохион байгуулалтын 2011 оны төлөвлөгөөний бүрдэл бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөөг газрын алба, ХАА-н болон ТА-IIтөслийн мэргэжилтэн нарын хамтаар боловсруулж, сумын засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, ИТХ-аар батлуулсан ба хэрэгжүүлэх ажилдаа ороод байна.
4. БАХ-ийн дундын сангийн  үйл ажиллагааны талаар мэдээлэл гарч ирнэ.
Бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах болон малчдын амьжиргааг дээшлүүлэх зэрэгт тулгарч буй санхүүгийн зарим хүндрэл бэрхшээлийг шийдэх үүднээс БАХ-ийн малчин өрхүүдийн дунд, дээрх үйл ажиллагаануудад ашиглагдах “Дундын сан” мөнгөн хуримтлал бүрдүүлж байгаа ба уг санг бүрэн бүрдүүлэх талаар ажиллаж эхлээд байна.

Идэр сумыг 1931 онд хийгдсэн, Монгол улсын засаг захиргааны шинэчилсэн хуваарийн дагуу Цэцэрлэг мандал уулын аймгийн Шажинбат сэвжидгацал уулын хошууны Чандмань сум, Хантайшир уулын аймгийн Нөмрөг уулын хошууны Идэр цэцэрлэг сум хоёрыг нэгтгэж одоогийн сумын төв байрлаж байгаа Дайргатын буланд төвтэйгээр Завхан аймагт харъяалуулан байгуулсан ба тус сумын нутаг дэвсгэр дээр анхны засаг захиргааны бие даасан нэгж бий болсон нь 1807 онд байгуулагдсан Хамба хутагтын шавь юм. Манж Чин улсын Сайшаалт ерөөлт хааны зарлигаар 1807 онд Хамба хутагтад тамга олгон, Сайн ноён хан аймгийн Далай (чойнхор) вангийн хошуу буюу Халхын умар замын дундад дахь зүүн этгээд (одоо Архангайн Тариат, Цахир, Хөвсгөлийн Жаргал зэрэг хэд хэдэн сум), тус хошуунаас 1739 онд салж гарсан Баатар бэйлийн хошуу буюу Халхын умар замын баруун этгээдийн адгийн хошуу (одоогийн Завхан аймгийн Тосонцэнгэл, Тэлмэн сум)-аас нутаг таслан өгч шавь захируулж байжээ. Энэ сумаас, Ялгуусан ба Хамба гэгээн зэрэг домогт хутагтууд төрөн гарчээ.
Уулын болон ойт хээрийн бүсэд, Хангайн нурууны баруун хойд хэсгийн уулын ар царам, өндөрлөг газраар (дунджаар 2000-2300 м), Идэрийн голын дээд хэсэгт 3.8 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэрийг хамран орших ба нийт нутгийн 14.5 %-ийг ой мод (Сибирийн шинжголлоно) эзэлнэ. Засаг захиргааны 4 (Цэцэрлэг, Дархан-Уул, Загастай, Мануустай)багтай,800 гаруй өрх, 3000 орчим хүн ам, 49,9 мянган толгой малтай бөгөөд Тэлмэн, Тосонцэнгэл, Отгон, Алдархаан, Яруу сумдтай хиллэн, аймгийн төв Улиастай хотоос зүүн хойш 78 км, Улаанбаатар хотоос 912 км зайд тус тус оршино.
Эх газрын эрс тэс уур амьсгалтай, зундаа +32°С хэм, өвөлдөө - 52°С хэм хүрч хүйтэрдэг. Богино зун, урт өвөлтэйн дээр 6 ба 8 дугаар саруудад гэнэтийн цочир хүйтрэл болох нь бий. Жилд дунджаар 216 мм тунадас (үүний ихэнх нь 7-9 дүгээр сард) унадаг ба зонхилох салхи нь баруун хойноос чиглэлтэй. Газар тариалан эрхэлж болохуйц өвөрмөц сайхан тал нутаг ихтэй.
“Ногоон алт” бэлчээрийн еко-системийн удирдлага хөтөлбөрт 2009 оны 6 сараас хамрагдаж, бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах, малчдын амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах малчдын өөрийгөө удирдах байгууллага нь, Сумын Бэлчээр Ашиглагчдын Холбоо /СБАХ/-ны “Идэр байгаль” ТББ, түүний харьяа Бэлчээр Ашиглагчдын 10 Хэсэг /БАХ/, 56 бүлэгтэйгээр зохион байгуулагдан ажиллаж байна.
Идэр сумын малчдын өөрийгөө удирдах “Идэр байгаль” ТББ (2009)
Сумын ТББ-ын нэр          /Тэргүүн болон туслах/ д/д Бэлчээр ашиглагчдын хэсэг Бэлчээр ашиглагчдын хэсгийн ахлагч нар Хамрагдсан өрх Малын тоо
“Идэр байгаль”  ТББ
/С. Бямбацэрэн,      С. Мөнхжаргал/
1 Салон   56 9018
2 Жаргалант   50 10358
3 Идэр   44 9465
4 Шургах   52 16996
5 Зуунмод   69 19196
6 Овоон дух   25 9270
7 Хужирт   39 10421
8 Хундай   23 7596
9 Гурван ногоон   42 14365
10 Туна   18 3741
НИЙТ 10 БАХ 418 110426
 
1. БАХ-үүдийг бэхжүүлэх чиглэлээр хийгдсэн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар:
-       Бэлчээр ашиглагчдын хэсгийн хил заагийг БАХ-ийн хурлаар батлуулж, багийн ИНХ-аас (сумын зүгээс)хэлэлцүүлэн тогтоол гаргуулсан нь БАХ-ийн зохион байгуулалтыг сумын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн, бэлчээрийн болоод бусад үйл ажиллагааны улмаас гарч болзошгүй алив маргааныг бууруулсан зүйл болов.
-       Бэлчээр ашиглагчдын 10 хэсгийг 56 бүлэгт зохион байгуулсан нь, малчдад мэдээлэл хүргэх, хурлын ирц бүрдэх, шийдвэр гаргах болон алив үйл ажиллагааг хэрэгжүүлэх, үр дүн гаргахад дөхөм болсон үйл явдал боллоо.
-       БАХ-үүдийн хурлыг улиралд 1 удаа хийж, дундын сангийн болон цаг үеийн холбогдолтой бусад мэдээ мэдээлэл, арга хэмжээ, БАХ-ийн ахлагчийн тайланг хэлэлцэж, шийдвэр гаргадаг уламжлал тогтсон.
-       Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаатай хамтран, хамгаалалтын бүсэд нутагладаг 4 БАХ-ын 128 малчинд “Ойн нөхөрлөл байгуулах шаардлага, эрх зүйн үндэс” сэдвээр сургалт зохион байгуулж, үүний үр дүнд ойн 3 нөхөрлөл үйл ажиллагаагаа эхлээд байна.
-       Ноос бэлтгэх үйл ажиллагаанд 2 БАХ-ийн 34 өрх хамрагдаж, 3 тн ноос цуглуулсан ба түүнийг орон нутгийн ханшаас 1 кг бүрийг 150 төгрөөөр илүү авч, малчдын орлогыг 450000 төгрөгөөр нэмэгдүүлэв.
-       БАХ тус бүрийн бэлчээр зохион байгуулалтын 2011 оны төлөвлөгөө (гар зураглал)-г бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлж, баталсан.
 
2. СБАХ-н мэдээлэл, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар
-       “Идэр байгаль” ТББ-ын удирдах зөвлөлийг 1 удаа хуралдуулж:
Ø  2010онд хийж гүйцэтгэсэн ажил, үр дүн, санхүүгийн тайлан   
Ø  Цаашид хийж гүйцэтгэх ажил, авах арга хэмжээнүүд, 2011оны үйл ажиллагааны төлөвлөгөө, (ТББ болон БАХ-үүдийг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь жигдрүүлэх)
Ø  ШХА-аас МБМХ-оор дамжуулан хэрэгжүүлж буй зудын төслийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх, ажлын хэсэг байгуулах тухай
Ø  БАХ-үүдийн дундын сан(80%)-г бүрэн бүрдүүлэх, үр ашгийг сайжруулах, зарцуулалтад хяналт тавих ... зэрэг асуудлуудыг авч хэлэлцсэн.
-       МБМХ-оос зохион байгуулсан ТББ-ын тэргүүн нарын сургалт, семинарт УБ хотод 7 хоног, Завхан аймгийн Тэлмэн суманд 5 хоног, Ховд аймгийн Дуут суманд 5 хоног тус тус оролцож, сургалт, семинарын талаар БАХ-үүдийн дарга нар, УЗ-ийн гишүүдэд сургалт, мэдээлэл хийсэн.
-       СБАХ-ны бэхжүүлэх, үйл ажиллагаа явуулах санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх зорилгоор 10 га талбайд ногоон тэжээл тарьж, 43.8 тн ургац хураан авав.
 
Цаашид,
-       СБАХ-ны буюу сумын малчдын сургалт мэдээлэл, соёл үйлчилгээний төвийн үйлчилгээг олон нийтэд чанартай хүргэж, үйл ажиллагааг жигдрүүлнэ.
-       БАХ-үүдийн үйл ажиллагаа болон дундын сан бүрдэлтийг жигдрүүлэх, ажлын үр дүн, ашиглалт, зарцуулалтыг сайжруулах ... зэрэг зорилт тавин ажиллаж байна.
 
3. БАХ-үүдийн бэлчээрийн менежмент, эрсдлийг даван туулах чиглэлээр
-       Цагаан гол, Идэрийн голын урд биеийн 30 мянган га бэлчээрийг өнжөөж, ... өрхийн  мал үр ашгийг нь хүртлээ.
-       Ембүүгийн голын гүүр, Хүрдтийн үзүүрийн замыг тус тус зассанаар нийт 22016 га (зуслангийн болон бусад)бэлчээрийг шинээр ашиглах боломж бүрдсэн.
-       3 БАХ-т 9 га хадлангийн талбай хашиж, 27 тн байгалийн хадлан хураан авав. 
-       Мал эмнэлгийн суурин байр болон хашаа барьсанаар, нийт 3 БАХ-ийн 110 өрхийн 43.8 мянган мал эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамрагдав.
-       “Идэр” БАХ-ийн 12 өрхийн малчид өөрсдийн хүчээр тэжээлийн хашаа барьж, 4.2 тн байгалийн хадлан бэлтгэж, нөөцөлсөн бол “Жаргалант”, “Салон” БАХ-үүдэд 2 га талбайд ногоон тэжээл тариалж, 12 тн ургац хураан авсан байна.
-       Сумын газар зохион байгуулалтын 2011 оны төлөвлөгөөний бүрдэл бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөөг газрын алба, ХАА-н болон ТА-IIтөслийн мэргэжилтэн нарын хамтаар боловсруулж, сумын засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, ИТХ-аар батлуулсан ба хэрэгжүүлэх ажилдаа ороод байна.
 
4. БАХ-ийн дундын сангийн  үйл ажиллагааны талаар мэдээлэл гарч ирнэ.
Бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах болон малчдын амьжиргааг дээшлүүлэх зэрэгт тулгарч буй санхүүгийн зарим хүндрэл бэрхшээлийг шийдэх үүднээс БАХ-ийн малчин өрхүүдийн дунд, дээрх үйл ажиллагаануудад ашиглагдах “Дундын сан”-гийн мөнгөн хуримтлалд 21,6 сая эргэлдэж байгаа ба үүнээс:
-       Дундын сангаас, давхардсан тоогоор 34 өрх зээл авч, зээлийн хүүд 1.4 сая төгрөг орохоос эргэн төлөлт 53.8-тай явж байна.
-       Бэлчээр, хадлангийн талбай хаших, худаг ус гаргах, зам засах зэрэг үйл ажиллагаанд БАХ-үүд дундын сангийнхаа журамд заасны дагуу зарцуулж байна.

Энэ сум нь 1931 онд байгуулагдсан 377598 га нутаг дэвсгэртэй.Сумын төв Баян Ухаа нь Улиастайгаас 224 км,Улаанбаатараас 773 км зайд оршдог. Их-Уул сум нь Хуягт, Цэцүүх, Зарт, Хонгор, Баян-Ухаа, Үржил гэсэн 6 багтай   2010 оны байдлаар 1550 өрх, 5947 хүн амтай 124188 толгой малтай сум юм. Утаат ба Усан болор гантиг, Шохойн чулуу, Зос, Зэс, Төмөр, Цайрын хүдрийн илэрц Зарт, Цэцүүх, Мухар модны рашаан Идэрийн голын Гүнжийн хясаанд УЦС байгуулах боломжтой тогтоцтой. Мөн тус сумын нутагт Бичигт хясаа,  Түрэгийн Алагвай ван хан Цэцүүхээр нутаглан амьдарч байсан гэгдэх түүний гүнжийн дурсгалд зориулан босгосон мэлхий бүхий гэрэлт хөшөө хирэгсүүрийн цогцолбор, Манжийн хааны гүнж явсан гэх домогтой Гүнжийн хясаа, Гүнжийн зам  зэрэг эртний домогтой үзэсгэлэнт газруудтай.
Эдийн засгийн гол чиглэл нь хонь,үхэр зонхилсон мал аж ахуйтай. Үхэр сүргийн тоогоороо аймагтаа тэргүүлдэг. Ялангуяа чанар сайтай цөцгийн тосыг жилдээ 10.5 тн хүртэл үйлдвэрлэж байсан.  Самар, Нэрс, Аньс жимсээрээ алдартай Мод жимс рашаан ус зэрэг байгалийн баялгийг ашиглаж үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх  боломжтой. Сумын төвд эрчим хүчний цахилгаан дамжуулах шугамын дэд станцыг суурилуулан ашиглалтанд оруулж эрчим хүчээр хангагдсан сум юм.
Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санаачилга, санхүүжилтээр "Ногоон Алт" Бэлчээрийн Экосистемийн Удирдлага төслийг2009оноос хэрэгжүүлжэхэлсэн. Тус төслийг МБМХ-ны орон нутаг дахь гишүүн байгууллага болох “Дайчин-Уул” Сумын бэлчээр ашиглагчдын холбоо хэрэгжүүлж төрийн бус байгууллагын тэргүүнээр  Л.Рэнчинсамбуу  ажиллаж байна. Энэхүү төслийнхүрээнд Монголын үнэт баялаг болсон бэлчээр "Ногоон алт"-ыг хамгаалах, доройтсон бэлчээрийг сайжруулах, бэлчээрийн хамтын менежментийг хэрэгжүүлэх, улмаар малчдын амьжиргааг дээшлүүлэх,малын чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, мах, ноосыг боловсруулж, нэмүү өртөг шингээх, мал маллагаанаас өөр ажил эрхэлж амьжиргаагаа сайжруулах талаар малчдад туслах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Сумын нийт бэлчээрийг отрын, дамжин өнгөрөх, тосгон суурин орчмын, эрчимжсэн МАА эрхлэх, бэлчээрийн МАА эрхлэх гэж   ашиглалтын зориулалтаар нь ангилж бэлчээрийн мал аж ахуй эрхлэх бүс нутгийг мал бэлчээрлэх нөхцөлийг алдагдуулахгүйгээр бэлчээр ашиглалтын 12нэгж талбарт  хувааж, байнгийн ашиглалттай нэгж талбарт байгаа малчин өрхүүд нэгдэж бэлчээр ашиглагчдын 12 хэсэг “БАХ”–ийг байгуулж дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 
Гарсан үр дүн 2010 байдлаар
·         Сургалт мэдээлэл, үйлчилгээний төвийн байртай болж, тохижуулан малчдад үйлчилж эхэлсэн байна.
·         12 хэсэгт хадлангийн талбай хашсан, мал үзлэгийн 2 хашаа, жижиг гүүр 2-ийг тус тус барьж, 2 давааны зам засварласан байна.
·         Их уул сум нь 6 БАХ-ийн хурлыг хийлгэж нийт 105  малчин оролцосноос  60 эмэгтэй хамрагдав.
·         Тосонцэнгэлсумандзохиогдсон хавран баяр,урлаг спортын наадамд эмэгтэй 58 эрэгтэй 65 хүн хамруулав.
·         БАХ-үүдэд дундын санбүрдүүлж нэмэлт орлого олох,үйл ажиллагаа, санаачилгаа хэрэгжүүлэх, ахуй амьдралын тулгамдсан хэрэгцээгээ (эрүүл мэнд, сургууль соёл) хангахад зориулж байна.  
·         Увс аймгаас  сайн үүлдрийн 2 хуц авчмалчдад өгсөн байна.

Завханмандал сум 3.6 мянган км² газар нутагтай, аймгийн төвөөс 167 км зайд орших ба тал хээрийн нунтаг карбонаттай, карбонатгүй хар шороон, мөн цөлөрхөг хээрийн бор хөрс бүхий 1500-2000 м өндөр уул толгодтой. Монгол, Борхяр зэрэг элсэн манхан, үзэсгэлэнт гацаатай. Сумын төвөөр Хүнгүй гол урсдаг.
Мандал, Олонбулаг, Олонтүрүү, Нугагэсэн засаг захиргааны 4 багтай. Алаг адуун, Баатад, Сартуул, Барга, Булган, Буудай, Хөтчин, Есөнтайж, Долоонтайж, Цөхүр, Хашигийнхан, Хунтайжийнхан, Долооныхон, Урианхан, Бөөчүүд, Хатиган, Хороо, Чангалынхан зэрэг овгууд оршин суудаг. Өнөөдрийн байдлаар нийт 318 өрхтэй, үүнээс малчин өрх 190байна.
Хүнгүй голын Гацаа, Олонтүрүүний булаг,  Их хайрханы агуй, Буурлын цагаан овоозэрэг улс, орон нутгийн хамгаалалтад байдаг, бүсийн сумдын эртнээс тахин шүтэж ирсэн овоо, улаан номд орсон ховор ан амьтад зэрэг говь нутагт баймааргүй уул, ус, элс, мод, төгөл, булаг шанд тойром, ховордсон усны шувууд, өвс ургамал бүхий сонин содон тогтоц, байгалийн үзэсгэлэнт олон газруудтай.
“Ногоон алт” бэлчээрийн еко-системийн удирдлага хөтөлбөрт 2009 оны 6 сараас хамрагдаж, бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах, малчдын амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах малчдын өөрийгөө удирдах байгууллага нь, Сумын Бэлчээр Ашиглагчдын Холбоо /СБАХ/-ны “Яргуйт тал” ТББ, түүний харьяа Бэлчээр Ашиглагчдын 4 Хэсэг /БАХ/-тэйгээр зохион байгуулагдан ажиллаж байна. 
Завханмандал сумын малчдын өөрийгөө удирдах “Яргуйт тал” ТББ (2009)
Сумын ТББ-ын нэр          /Тэргүүн болон туслах/ д/д Бэлчээр ашиглагчдын хэсэг Бэлчээр ашиглагчдын хэсгийн ахлагч нар Хамрагдсан өрх Малын тоо
“Яргуйт тал”  ТББ
/Д. Бямбасүрэн,      Р. Даваажанцан/
1 Овоот Мөнхболд Ганбат 34 8675
2 Өлзийт Дугуй Даваажав 32 5451
3 Харгана Доржбал Болд 27 7319
4 Аргалант Баасанхүү Балжинням 24 4658
5 Хүйтэн чулуу Баасанхүү Батбаяр 21 7588
6 Цахир Жүрмэд Батжав 24 7541
7 Таван лам Цэрэнням Очирбал 28 7856
НИЙТ 7 БАХ 190 49088
 
1. БАХ-үүдийг бэхжүүлэх чиглэлээр хийгдсэн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар:
-       7 БАХ-ийн ИНХ-ыг 2 удаа зохион байгуулж, түүнд 314 хүн (үүнээс, эмэгтэй 176) оролцсон байна.
-       БАХ-ийн ахлагч нарт сургалт 1 удаа, ажил төрлийн холбогдолтой уулзалт, цугларалтыг 2 удаа явуулж, холбогдох дүрэм, журам (6-8)-ыг тараан өгч танилцуулан, ажлын хавтастай болгосон.
-       7 БАХ-ийн бүх малчин өрх, малын тоо толгойн нарийвчилсан судалгаатай болсон.
-       БАХ тус бүрийн бэлчээр зохион байгуулалтын 2011 оны төлөвлөгөө (гар зураглал)-г бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлж, баталсан.
 
2. СБАХ-н мэдээлэл, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар
-       “Яргуйт тал” ТББ-ын удирдах зөвлөлийг 3 удаа хуралдуулж:
Ø  2010онд хийж гүйцэтгэсэн ажил, үр дүн, санхүүгийн тайлан   
Ø  Цаашид хийж гүйцэтгэх ажил, авах арга хэмжээнүүд, 2011оны үйл ажиллагааны төлөвлөгөө, (ТББ болон БАХ-үүдийг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь жигдрүүлэх)
Ø  ШХА-аас МБМХ-оор дамжуулан хэрэгжүүлж буй зудын төслийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх, ажлын хэсэг байгуулах тухай
Ø  БАХ-үүдийн дундын сан(85%)-г бүрэн бүрдүүлэх, үр ашгийг сайжруулах, зарцуулалтад хяналт тавих ... зэрэг асуудлуудыг авч хэлэлцсэн.
-       МБМХ-оос зохион байгуулсан ТББ-ын тэргүүн нарын сургалт, семинарт УБ хотод 7 хоног, Завхан аймгийн Тэлмэн суманд 5 хоног, Ховд аймгийн Дуут суманд 5 хоног тус тус оролцож, сургалт, семинарын талаар БАХ-үүдийн дарга нар, УЗ-ийн гишүүдэд сургалт, мэдээлэл хийсэн.  
 
Цаашид,
-       Эн тэргүүн ээлжинд, СБАХ-ны буюу сумын малчдын сургалт мэдээлэл, соёл үйлчилгээний төвийн байртай болох
-       БАХ-үүдийн үйл ажиллагаа болон дундын сан бүрдэлтийг жигдрүүлэх, ажлын үр дүн, ашиглалт, зарцуулалтыг сайжруулах ... зэрэг зорилт тавин ажиллаж байна.
 
3. БАХ-үүдийн бэлчээрийн менежмент, эрсдлийг даван туулах чиглэлээр
-       Сумын цаг уурын мэргэжилтэнтэй хамтран, бэлчээрийн мониторингийн судалгааг 4 БАХ (4 баг)-ийн нутаг дэвсгэрт хийв.
-       7 БАХ-ийн нутагт 147 га өвөлжөө, хаваржааны бэлчээрийг 4 сарын хугацаатайгаар өнжөөснөөр 190 өрхийн 69500 мал үр ашгийг нь хүртлээ.
-       Баг болон БАХ-үүдийн хурлаар бэлчээр чөлөөлөх, сэлгэх асуудалтай холбогдуулан, худаг, уст цэгийг ашиглах талаар хэлэлцэж, гүн өрмийн 5, гар худаг 6, нийт 11 худгийг 6 дугаар сарын 1 хүртэл ажиллууллаа.
-       7 БАХ-ийн малчид, 4 гар, 2 гүний худгийг сэргээн засварласнаар сумын хэмжээнд 24,5 га бэлчээрийг шинээр ашиглах боломжтой болов.  
-       Сумын газар зохион байгуулалтын 2011 оны төлөвлөгөөний бүрдэл бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөөг газрын алба, ХАА-н болон ТА-IIтөслийн мэргэжилтэн нарын хамтаар боловсруулж, сумын засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, ИТХ-аар батлуулсан ба хэрэгжүүлэх ажилдаа ороод байна.
Сургамж
-       Тус суманд байрлах аймаг дундын отрын бүс нутагт төлөвлөсөн хэмжээнээс 2-3 дахин их буюу 120 гаруй өрхийн 136 мянган мал гаднаас ирж өвөлжсөн нь сумын (БАХ-үүдийн)бэлчээр зохион байгуулалтад ихээхэн хүндрэл учруулж, мал сүрэг зудад олноор эрсдэх (гадны болон дотоодын 30 орчим мянган мал) нөхцөлийг бүрдүүлсэн. 
 
 
4. БАХ-ийн дундын сангийн  үйл ажиллагааны талаар мэдээлэл гарч ирнэ.
Бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах болон малчдын амьжиргааг дээшлүүлэх зэрэгт тулгарч буй санхүүгийн зарим хүндрэл бэрхшээлийг шийдэх үүднээс БАХ-ийн малчин өрхүүдийн дунд, дээрх үйл ажиллагаануудад ашиглагдах “Дундын сан” мөнгөн хуримтлалд нийт 21,4 сая төвлөрсөн ба тэдгээрийг бүрэн бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Үүнд:
-       4 БАХ-ийн дундын сангаас нийт 54 өрх (үүнээс, өрх толгойлсон эмэгтэй 8, өндөр настан 4, ганц бие 6)зээл авч, эргэн төлж барагдуулсан байна.

Нөмрөг сум нь 1923 онд байгуулагдсан 327741 га нутаг дэвсгэртэй.  Сумын төв нь Улиастайгаас152 км Улаанбаатараас 915 км зайд оршино. Хөдрөг, Дархан уул, Нуур, Их хайрхан, Баянзүрх гэсэн 5 багтай. 2010 оны байдлаар 572 өрх, 2002 хүн амтай,53848 толгой малтай сум юм. Тус суманд Зэс, Нүүрсний илэрц байдаг юм. Мөн дотрын өвчин анагаах чадвартай Баянзүрхийн хүйтэн рашаантай Эдийн засгийн гол чиглэл нь хонь,махны үхэр зонхилсон мал аж ахуйтайУлаанбаатар баруун аймгуудын төв шороон зам дайран өнгөрдөг. Мод жимс, Баянзүрхийн рашаан зэрэг байгалийн баялгийг ашиглаж үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх боломжтой.
Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санаачилга, санхүүжилтээр "Ногоон Алт" Бэлчээрийн Экосистемийн Удирдлага төслийг2009оноос хэрэгжүүлжэхэлсэн. Тус төслийг МБМХ-ны орон нутаг дахь гишүүн байгууллага болох “Хөдрөг уул ” Сумын бэлчээр ашиглагчдын холбоо хэрэгжүүлж байна. Төрийн бус байгууллагын тэргүүнээр  Ж.Нанзаддорж  ажиллаж байна.
Энэхүү төслийнхүрээнд Монголын үнэт баялаг болсон бэлчээр "Ногоон алт"-ыг хамгаалах, доройтсон бэлчээрийг сайжруулах, бэлчээрийн хамтын менежментийг хэрэгжүүлэх, улмаар малчдын амьжиргааг дээшлүүлэх,малын чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, мах, ноосыг боловсруулж, нэмүү өртөг шингээх, мал маллагаанаас өөр ажил эрхэлж амьжиргаагаа сайжруулах талаар малчдад туслах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Сумын нийт бэлчээрийг отрын, дамжин өнгөрөх, тосгон суурин орчмын, эрчимжсэн МАА эрхлэх, бэлчээрийн МАА эрхлэх гэж   ашиглалтын зориулалтаар нь ангилж бэлчээрийн мал аж ахуй эрхлэх бүс нутгийг мал бэлчээрлэх нөхцөлийг алдагдуулахгүйгээр бэлчээр ашиглалтын 15нэгж талбарт  хуваасны 3нь нийтийн бэлчээр, байнгийн ашиглалттай нэгж талбарт байгаа малчин өрхүүд нэгдэж бэлчээр ашиглагчдын 12хэсэг “БАХ”–ийг байгуулж дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 
Бэлчээр ашиглагчдын хэсгийн мэдээлэл
БАХ-ийн дугаар БАХ-н нэр БАХ-ийн ахлагчийн нэр БАХ-ийн Малын тоо (2009 он) Бэлчээрийн талбай (га)
Хүн амын тоо Өрхийн тоо Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа Бүгд
0 1 2 3 4 5 6 7 8 9 10 11
1 Хөдрөг Д.Мягмарсайхан 84 27 3 339 442 4931 1967 7682 15600
2 Жаргалант Ц.Ганчимэг 65 22   383 412 3299 1375 5469 39200
3 Овооныхон П.Энхболд 43 13 4 336 165 1580 950 3035 27200
4 Сонин хангай Д.Туваансүрэн 89 24   286 209 2412 1052 3959 10400
5 Тэлмэн нуур Н.Түмэннасан 47 15   151 146 1200 729 2226 8000
6 Хужиртын гол М.Цэрэндулам 77 19 5 354 317 2609 1551 4836 20400
7 Нуур дэлгэрэх Э.Батмөнх 63 19   275 249 1902 842 3268 6800
8 Шанаа Д.Нямсүрэн 51 13   148 96 448 505 1197 6000
9 Ангиртын гол Б.Батбаяр 149 42 7 604 536 5945 2749 9841 32000
10 Хайрхан дэлгэрэх Я.Мөнхжаргал 89 25 1 523 436 5828 1816 8604 16400
11 Мандал Л.Чимэдрэгзэн 82 20   83 245 3851 1171 5350 19600
13 Шинэ булаг Д.Эрдэнэ-Очир 83 24   380 370 4729 1609 7088 16400
    Дундаж 77 22 4 322 302 3228 1360 5213 18167
    Нийт дүн 922 263 20 3862 3623 38734 16316 62555 218000
 
Гарсан үр дүн 2010 байдлаар
БАХ-ийг бэхжүүлэх чиглэлээр
·         БАХ-үүдийн ахлагч нарын сургалтыг  2 удаа зохион байгуулж давхардсан тоогоор нийт 24хүн оролцсон. Үүнээс эрэгтэй 12,эмэгтэй 12,  мөн малчдын хурлыг 1 удаа зохион байгуулж нийт 332 малчин оролцсноос эмэгтэй 142 хүн  хамрагдав.
·         БАХ-үүдэд дундын санбүрдүүлж,нэмэлт орлого олох үйл ажиллагаа, санаачилгаа хэрэгжүүлэх, ахуй амьдралын тулгамдсан хэрэгцээгээ (эрүүл мэнд, сургууль соёл) хангахад зориулж байна.  
·         3 БАХ-ийн өвөлжөө, хаваржаа, зуслан намаржааны 27 цэгтбэлчээрийн мониторингийн судалгааг хийсэн
ТББ-ийг бэхжүүлэх чиглэлээр
·         2010 онд 2 БАХ 60 Га-д ногоон тэжээл тариалж 3000 боодол өвс нөөцлөн ТББ-ийн агуулахад хураасан. ТББ-д 05 га-д газар авч 20х7 хэмжээтэй склад, 8х8 сургалт, мэдээлэл, үйлчилгээний төв барьж ашиглалтанд оруулав. Трактор плук, үрлэгч авсан байна.
·         12 тн гурил 23 мянган төгрөгөөр авч, 26 мянгаар борлуулж нэг өрхөд 2160 төгрөгийн ашиг орлого оруулав.
Малын эрүүл мэнд үүлдэр угсааг сайжруулах чиглэлээр
·         Увс аймгийн Өндөрхангайгаас махны чиглэлийн 2 бух авчирж сайжруулагчаар ашиглаж байна.

Отгон сум, Хангайн гол нуруу, түүний салбар (2500-4000 м)уулсын баруун хэсгийн өндөр уул,ойт хээрийн бүсэд багтахуулархаг гадарга бүхий 600867 га нутаг дэвсгэрэзлэн, Буянт голын хөвөөнд(сумын төв нь ХӨ:470131 ЗУ:970371,ДТД:2438м өндөрт),аймгийн төвөөс 130 км,Улаанбаатархотоос 905 км зайд тус тус оршино. Хангай нурууны ноён оргил Отгонтэнгэр (4021 м)болон Өндөр өлзийт (3530 м), Мандалт зүрх , Бумбат , Хуягт , Тооно, Гялгар, Баянбулаг, Сүмбэр, Тосон зэрэг өндөр уул нуруудтай, нам цэг нь Их ямаат уулын хойно Завхан голын хөндийд (1900 м) байна.
Эх газрын эрс тэс, өндөр уулын уур амьсгалтай. Уулын ам бүрээс урсах жижиг гол горхи, рашаан ус элбэгтэй, Бадархундага,Тагийн найман нуур, Цахлайт, Дуут, Холбоо, Дөрөө, Хаяа, Заваг, Загаст зэрэг цэнгэг нуурууд, томоохонголуудын эх болсон Чулуут, Хангал, Жаргалант, Буянт зэрэг түргэн урсгалт голуудтай. Шинэс голлосон зураа, бургасан шугуйтай, эмийн ургамлаар баялаг бөгөөд Отгонтэнгэр ууланд хүн орхоодой, вансэмбэрүү ургадаг.
Засаг захиргааны Баянбулаг, Онц, Соёл, Буянт, Хужирт, Бадрал гэсэн 6 багтАвга, Баатад, Барга, Бэсүд, Дархад, Зээрд адуун, Могой, Мудар, Сартуул, Олохнуд, Онход, Очирваань, Өөлд, Тайж нар, Тангуд, Харнууд, Хөтчин, Харчу, Уваши овгийн830орчим өрхийн 3800-аад хүн амтай.
“Ногоон алт” бэлчээрийн еко-системийн удирдлага хөтөлбөрт 2009 оны 6 сараас хамрагдаж, бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах, малчдын амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах малчдын өөрийгөө удирдах байгууллага нь, Сумын Бэлчээр Ашиглагчдын Холбоо /СБАХ/-ны “Их булаг - Отгон” ТББ, түүний харьяа Бэлчээр Ашиглагчдын 11 Хэсэг /БАХ/-тэйгээр зохион байгуулагдан ажиллаж байна.
Отгон сумын малчдын өөрийгөө удирдах “Их булаг - Отгон” ТББ (2009)
Сумын ТББ-ын нэр          /Тэргүүн болон туслах/ д/д Бэлчээр ашиглагчдын хэсэг Бэлчээр ашиглагчдын хэсгийн ахлагч нар Хамрагдсан өрх Малын тоо
“Их булаг–Отгон”  ТББ
/М. Батмөнх,      Л. Дорждэрэм/
1 Гялгар Н. Нямдорж 83 12389
2 Бумбат Я. Чадраабал 86 13471
3 Түргэн Х. Магсар 75 10711
4 Шар ус М. Бямбадорж 68 6833
5 Жаргалант Я. Баатарсүрэн 60 11893
6 Цагаан бургас Б. Баянжаргал 45 3722
7 Холбоо З. Нямдорж 63 15863
8 Өвдөг Б. Пүрэвсүрэн 57 12190
9 Онцхайрхан Ш. Сэнгэравдан 52 15647
10 Тосон Н. Шагдарсүрэн 35 5135
11 Хужирт Д. Амгаланбаяр 21 1965
НИЙТ 11 БАХ 645 109819
 
1. БАХ-үүдийг бэхжүүлэх чиглэлээр хийгдсэн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар:
-       Бэлчээр ашиглагчдын 11 хэсгийн хурлыг 2 удаа хийж, түүнд давхардсан тоогоор 801 (үүнээс, эмэгтэй 205, эрэгтэй 596) хүн оролцов. Хурлаар, БАХ-үүдэд дотоод зохион байгуулалт хийж 40 бүлэг байгуулах, БАХ-ийн ахлагч нарын тайланг хэлэлцэх, цаашид хийх ажлын төлөвлөгөөг батлах болон бусад цаг үеийн холбогдолтой мэдээ мэдээллийн талаар ярилцав.
-       Ноос бэлтгэх үйл ажиллагаанд 2 БАХ-ийн 34 өрх хамрагдаж, 3 тн ноос цуглуулсан ба түүнийг орон нутгийн ханшаас 1 кг бүрийг 150 төгрөөөр илүү авч, малчдын орлогыг 450000 төгрөгөөр нэмэгдүүлэв.
-       Малчдын орлого нэмэгдүүлэх чиглэлээр, 10 өрхийн өвөлжөөний бэлд овъёос тариулсан ба сарлагийн самнасан хөөвөр 350 кг, 50 өрхийн 1500 ямааг тус тус нэгдсэн журмаар борлуулж өгөв.
-       БАХ тус бүрийн бэлчээр зохион байгуулалтын 2011 оны төлөвлөгөө (гар зураглал)-г бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлж, баталсан.
 
2. СБАХ-н мэдээлэл, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар
-       “Их булаг - Отгон” ТББ-ын удирдах зөвлөлийг 1 удаа хуралдуулж:
Ø  2010онд хийж гүйцэтгэсэн ажил, үр дүн, санхүүгийн тайлан   
Ø  Цаашид хийж гүйцэтгэх ажил, авах арга хэмжээнүүд, 2011оны үйл ажиллагааны төлөвлөгөө, (ТББ болон БАХ-үүдийг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь жигдрүүлэх, 15 БАХ-ийг 11 болгон цөөрүүлж, хэсгүүд дотор малчдын 40 бүлэг байгуулан ажиллах)
Ø  ШХА-аас МБМХ-оор дамжуулан хэрэгжүүлж буй зудын төслийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх, ажлын хэсэг байгуулах тухай
Ø  БАХ-үүдийн дундын сан(75%)-г бүрэн бүрдүүлэх, үр ашгийг сайжруулах, зарцуулалтад хяналт тавих ... зэрэг асуудлуудыг авч хэлэлцсэн.
Ø  ТББ-ын туслах ажилтанг 2010 оны 4 дүгээр сарын 1-ээс авч ажиллуулсан.
-       МБМХ-оос зохион байгуулсан ТББ-ын тэргүүн нарын сургалт, семинарт УБ хотод 7 хоног, Завхан аймгийн Тэлмэн суманд 5 хоног, Ховд аймгийн Дуут суманд 5 хоног тус тус оролцож, сургалт, семинарын талаар БАХ-үүдийн дарга нар, УЗ-ийн гишүүдэд сургалт, мэдээлэл хийв.
 
Цаашид,
-       СБАХ-ны буюу сумын малчдын сургалт мэдээлэл, соёл үйлчилгээний төвийн байртай болох, үйл ажиллагааг жигдрүүлэх.
-       БАХ-үүдийн үйл ажиллагаа болон дундын санг бүрэн бүрдүүлэх, ашиглалт, үр дүнг сайжруулах, зарцуулалтад хяналт тавих зэрэг зорилт тавин ажиллаж байна.
 
3. БАХ-үүдийн бэлчээрийн менежмент, эрсдлийг даван туулах чиглэлээр
-       Сумын газар зохион байгуулалтын 2010, 2011 оны төлөвлөгөөг сумын газрын алба болон ТА-IIтөслийн мэргэжилтэн нартай хамтран боловсруулж, сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, ИТХ-аар батлуулсан.
-       3 БАХ-ийн 31006 мал бүхий 110 өрх өвөлжөө, хаваржаа, зуслангийн 75800 га бэлчээрийг өнжөөж, 2 БАХ-ийн 9000 малтай 40 өрх 3500 га зуслан, намаржааны бэлчээрийг сэлгэн ашиглав.
-       4 БАХ-т 2 гүний худаг гаргуулснаар 42 өрх, 29000 толгой малын усан хангамжийг нэмэгдүүлэв.
-       13 БАХ-ийн 285 өрх 25 га талбайгаас 139.1 тн байгалийн хадлан бэлтгэсэн ба 6 БАХ-ийн 45 өрх 5 га-д ногоон тэжээл тариалж, 24.5 тн ургац хураан авав. 
-       Малын эрүүл мэндийг сайжруулах чиглэлд анхаарч, сумын “Отгон прогресс”, ”Зулай“ хоршоодтой хамтран хөдөөгийн малчдад мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн ба зудын хүнд нөхцөлийг харгалзан, малын өргөн хэрэглээний эм тариаг хөнгөлөлттэй үнээр, түр хугацааны зээлээр олгуулж ажиллав.
-       Зудын улмаас үхэр их хэмжээгээр үхсэн “Түргэн” БАХ-т сэг зэм устгах ажлыг сумын захиргаа, малын эмч болон хэсгийн малчидтай хамтран зохион байгуулав.
 
4. БАХ-ийн дундын сангийн  үйл ажиллагааны талаар мэдээлэл гарч ирнэ.
Бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах болон малчдын амьжиргааг дээшлүүлэх зэрэгт тулгарч буй санхүүгийн зарим хүндрэл бэрхшээлийг шийдэх үүднээс БАХ-ийн малчин өрхүүдийн дунд, дээрх үйл ажиллагаануудад ашиглагдах “Дундын сан”-д 276 өрх хамрагдаж, малчдын зүгээс 8.5 сая төгрөгийг мөнгөн хуримтлалд цугларуулаад байгаа ба үүнээс:
-       Дундын сангаас, давхардсан тоогоор 57 өрх (үүнээс, эрэгтэй 36, эмэгтэй 21)44.1 сая төгрөгийн зээл авч, 36.7 сая төгрөгийн зээл төлөгдөн, түүний хүүд 2.9 сая төгрөг дундын санд ороод байна.

Сантмаргаз сум нь 1924 онд байгуулагдсан239183 га нутаг дэвсгэртэй, сумын төв Холбоо нь Улистайгаас 310 км  Улаанбаатараас 1047 км зайд оршино. Тус сум нь 2010 оны байдлаар Баяннуур,Баяндавс, Баян-Улаан,  Холбоо гэсэн 4 багтай, 444 өрх 1664 хүн ам,98839 толгой малтай сум юм. Тус суманд Дэвтээрийн давсны ил ордыг ашиглаж байна. Энэ давсны чанар онцгой сайн болно. Эдийн засгийн гол чиглэл нь ямаа, хонь зонхилсон мал аж ахуй юм. Мянгат малчдын тоогоороо аймагтаа тэргүүлдэг Баян нуур нь загас агнуурын нөөцтэй, мөн Монгол элс, Баяннуур, Мухар, Хүнгийн голын байгалийн үзэсгэлэнт газруудын цогцолборыг ашиглан аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой.
Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санаачилга, санхүүжилтээр "Ногоон Алт" Бэлчээрийн Экосистемийн Удирдлага төслийг2009оноос хэрэгжүүлжэхэлсэн. Тус төслийг МБМХ-ны орон нутаг дахь гишүүн байгууллага болох “Өнөр тал” Сумын бэлчээр ашиглагчдын холбоо хэрэгжүүлж байна. Төрийн бус байгууллагын тэргүүнээр  Б. Эрдэнэцогт  ажиллаж байна. Энэхүү төслийнхүрээнд Монголын үнэт баялаг болсон бэлчээр "Ногоон алт"-ыг хамгаалах, доройтсон бэлчээрийг сайжруулах, бэлчээрийн хамтын менежментийг хэрэгжүүлэх, улмаар малчдын амьжиргааг дээшлүүлэх,малын чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, мах, ноосыг боловсруулж, нэмүү өртөг шингээх, мал маллагаанаас өөр ажил эрхэлж амьжиргаагаа сайжруулах талаар малчдад туслах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Сумын нийт бэлчээрийг отрын, дамжин өнгөрөх, тосгон суурин орчмын, эрчимжсэн МАА эрхлэх, бэлчээрийн МАА эрхлэх гэж   ашиглалтын зориулалтаар нь ангилж бэлчээрийн мал аж ахуй эрхлэх бүс нутгийг мал бэлчээрлэх нөхцөлийг алдагдуулахгүйгээр бэлчээр ашиглалтын 11нэгж талбарт  хуваасны 6нь нийтийн бэлчээр, байнгийн ашиглалттай нэгж талбарт байгаа малчин өрхүүд нэгдэж бэлчээр ашиглагчдын 5хэсэг “БАХ”–ийг байгуулж дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 
Бэлчээр ашиглагчдын хэсгийн мэдээлэл
БАХ-ийн дугаар БАХ-н нэр БАХ-ийн ахлагчийн нэр БАХ-ийн өрхийн тоо Малын тоо (2009 он)
Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа Бүгд
0 1 2 3 4 5 6 7 8 9
1 Их Маргац Б.Самданбазар 40 110 1362 837 19068 13517 34894
2 Шивээт Ч.Дамдинхүү 36            
3 Дөрөлжийн улаан А.Нэргүй 66 96 839 613 16202 12990 30740
4 Бага маргац Ч.Чулуун 45 320 1919 953 21178 15961 40331
5 Хавтгай Ж.Мондоохой 39            
Нийт дүн 226 526 4120 2403 56448 42468 105965
 
Гарсан үр дүн 2010 оны байдлаар
·         Цагаан эргийн 38 га талбайн 3500м суваг шуудууг сэргээж, торон хашаа барих ажлыг гүйцэтгэж, аж ахуйн хашаа, агуулах, трактор, 3ш усны насос зэргээр хангагдсанаар15 тн ургац хураан авсан байна. Цаашид Завхан аймгийн зүүн бүсийн сумдыг малын тэжээлээр хангах зорилт тавин ажиллаж байна.

Сонгино сум нь 1926 онд байгуулагдсан 248953 га нутаг дэвсгартэй. Сумын төв Цавдан нь Улиастайгаас 259 км,Улаанбаатараас 993 км зайд оршино. Тус сум нь 2010 оны байдлаар Шарнуур, Тариат, Баян-Айраг, Айрагнуур, Бор-Өндөргэсэн 5 багтай  464 өрх, 1637 хүн ам,44936 толгой малтай сум юм.  Тус сум шохойн чулуу, зэс молибдений илэрц зэрэг байгалийн баялагтай. Айраг нуурын хөндий дахь эртний хөшөө дурсгалын баялагцогцолбор, Уртын голын адгийн хирэгсүүр, Хөх чулуутын хүн чулуу, Өвгөн уулын Бичигт хад зэрэг түүх соёлын дурсгалт зүйлс олон байдаг. Эдийн засгийн гол чиглэл нь хонь, ямаа зонхилсон мал аж ахуйтай сумын нутгаар Улаанбаатараас Увс,Ховдын чиглэлийн төв шороон зам дайран өнгөрдөг. Улсын нөөцийн агуулах, цэргийн анги ажиллаж байна.
Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санаачилга, санхүүжилтээр "Ногоон Алт" Бэлчээрийн Экосистемийн Удирдлага төслийг2009оноос хэрэгжүүлжэхэлсэн. Тус төслийг МБМХ-ны орон нутаг дахь гишүүн байгууллага болох “Өрнөх сонгино” Сумын бэлчээр ашиглагчдын холбоо хэрэгжүүлж байна. Төрийн бус байгууллагын тэргүүнээр  Т.Дуламсүрэн   ажиллаж байна. Энэхүү төслийнхүрээнд Монголын үнэт баялаг болсон бэлчээр "Ногоон алт"-ыг хамгаалах, доройтсон бэлчээрийг сайжруулах, бэлчээрийн хамтын менежментийг хэрэгжүүлэх, улмаар малчдын амьжиргааг дээшлүүлэх,малын чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, мах, ноосыг боловсруулж, нэмүү өртөг шингээх, мал маллагаанаас өөр ажил эрхэлж амьжиргаагаа сайжруулах талаар малчдад туслах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Сумын нийт бэлчээрийг отрын, дамжин өнгөрөх, тосгон суурин орчмын, эрчимжсэн МАА эрхлэх, бэлчээрийн МАА эрхлэх гэж   ашиглалтын зориулалтаар нь ангилж бэлчээрийн мал аж ахуй эрхлэх бүс нутгийг мал бэлчээрлэх нөхцөлийг алдагдуулахгүйгээр бэлчээр ашиглалтын 12нэгж талбарт  хуваасны 5нь нийтийн бэлчээр, байнгийн ашиглалттай нэгж талбарт байгаа малчин өрхүүд нэгдэж бэлчээр ашиглагчдын 7хэсэг “БАХ”–ийг байгуулж дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 
Бэлчээр ашиглагчдын хэсгийн мэдээлэл
БАХ-ийн дугаар БАХ-н нэр БАХ-ийн ахлагчийн нэр БАХ-ийн Малын тоо (2009 он) Бэлчээрийн талбай (га)
Хүн амын тоо Өрхийн тоо Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа Бүгд
0 1 2 3 4 5 6 7 8 9 10 11
1 Өвгөн Уул Ю. Ганхуяг 82 20 18 387 292 5190 2754 8641 9600
2 Өрнөх тариат М. Отгондаваа 68 16   104 156 2537 1758 4555 33600
3 Хайрхан Ш. Ганбаатар 69 20   237 203 4121 2944 7505 28000
4 Түлээт Б. Хүрэлбаатар 50 11   172 116 3853 1366 5507 31200
5 Мангина А. Отгонбаяр 64 17   483 448 5352 1945 8228 19600
6 Мөнх Ц. Батдорж 110 31 24 588 496 13597 4782 19487 19600
7 Олонбулаг Ч. Мөнх-Очир 92 23 2 315 213 4667 1860 17600  
Нийт дүн 535 138 44 2286 1924 39317 17409 71523 141600
 
Гарсан үр дүн 2010 оны байдлаар
·         БАХ-үүдэд дундын санбүрдүүлж нэмэлт орлого олох үйл ажиллагаа, санаачилгаа хэрэгжүүлэх, ахуй амьдралын тулгамдсан хэрэгцээгээ (эрүүл мэнд, сургууль соёл) хангахад зориулж байна.  
·         БАХ-ийн ахлагчийн сургалтыг 1 удаа, мөн БАХ-ийн хурлуудыг тус тус хийлгэсэн байна. Тус арга хэмжээнд нийт  250 эрэгтэй 68 эмэгтэй  малчин хамрагдсан байна.
·         1 БАХ 1 га газар хашаалж ногоон тэжээл тарьж 5 тн, 0.5 га-д төмс хүнсний ногоо тариалж 1 тн ургац авсан. Нэг гар худаг шинээр гаргасан байна.
·         ТББсургалт мэдээлэл, үйлчилгээний төвийн байртай болж малчдад үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна
·         Малчдад өргөн хэрэглээний барааг хямд өртгөөр нийлүүлэх ажлыг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн байна.

Тосонцэнгэл сум нь1965 онд байгуулагдсан 530233га нутаг дэвсгэртэйсумын төв нь Улиастайгаас 181 км,  Улаанбаатараас 811 км зайд оршдог. Тус сум нь Дархан уул, Улаантолгой, Хайрхан, Баян-Улаан, Рашаант, Идэр, Оргих гэсэн 7 Багтай 2010 оны байдлаар 2393 өрх, 8451 хүн амтай  100669  толгой мал тоолуулсан байна.  Утаат болон,усан болор, жонш, төмрийн хүдэр, шохойн чулуу, билүү, цахиурмэтийн ашигт малтмалын дээжис тус нутагт багагүй тохиолддог, Зартын халуун рашаан бий. Эдийн засгийн гол салбар нь мах, сүүний үхэр,хонь зонхилсон мал аж ахуй юм. Бусад сумдаас Тосонцэнгэл сумын ялгагдах нэг онцлог эдийн засгийн чиглэл нь барилгын модон материал, модон эдлэл үйлдвэрлэдэг уламжлалтай бөгөөд энэ чиглэлээр жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх боломжтой. Баруун чиглэлийн сайжруулсан шороон төв зам дайран өнгөрдөг нисэх онгоц буудаг зэрлэг нэрс,аньс жимсний арвин их нөөцтэйнь байгалийн  аялал жуулчлал хөгжүүлэх бололцоог олгож байна. Идэрийн гол Хожуулын голууд дээр усан цахилгаан станц барих боломжтой. Усан цахилгаан станц, махны хөргүүртэй зоорь,  модны үйлдвэр, аж ахуй зэрэг олон үйлдвэр аж ахуйн газрууд ажиллаж байна.
Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санаачилга, санхүүжилтээр "Ногоон Алт" Бэлчээрийн Экосистемийн Удирдлага төслийг2009оноос хэрэгжүүлжэхэлсэн. Тус төслийг МБМХ-ны орон нутаг дахь гишүүн байгууллага болох “Сэвжид уулын хишиг  ” Сумын бэлчээр ашиглагчдын холбоо хэрэгжүүлж байна. Төрийн бус байгууллагын тэргүүнээр Р.Балдансамбуу  ажиллаж байна. Энэхүү төслийнхүрээнд Монголын үнэт баялаг болсон бэлчээр "Ногоон алт"-ыг хамгаалах, доройтсон бэлчээрийг сайжруулах, бэлчээрийн хамтын менежментийг хэрэгжүүлэх, улмаар малчдын амьжиргааг дээшлүүлэх,малын чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, мах, ноосыг боловсруулж, нэмүү өртөг шингээх, мал маллагаанаас өөр ажил эрхэлж амьжиргаагаа сайжруулах талаар малчдад туслах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Сумын нийт бэлчээрийг отрын, дамжин өнгөрөх, тосгон суурин орчмын, эрчимжсэн МАА эрхлэх, бэлчээрийн МАА эрхлэх гэж   ашиглалтын зориулалтаар нь ангилж бэлчээрийн мал аж ахуй эрхлэх бүс нутгийг мал бэлчээрлэх нөхцөлийг алдагдуулахгүйгээр бэлчээр ашиглалтын 25нэгж талбарт  хуваасны 6нь нийтийн бэлчээр, байнгийн ашиглалттай нэгж талбарт байгаа малчин өрхүүд нэгдэж бэлчээр ашиглагчдын 19хэсэг “БАХ”–ийг байгуулж дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 
Бэлчээр ашиглагчдын хэсгийн мэдээлэл
БАХ-ийн дугаар БАХ-н нэр БАХ-ийн ахлагчийн нэр БАХ-ийн Малын тоо (2009 он)
Хүн амын тоо Өрхийн тоо Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа Бүгд
0 1 2 3 4 5 6 7 8 9 10
1 Улаан толгой Бат-Эрдэнэ 122 32   374 726 2210 2753 6063
2 Шумуултай Банзрагч 207 62   392 460 3652 3255 7759
3 Агт байшинт Батбаатар 219 64   450 330 2123 3170 6073
4 Хужирт Мөрөн Тарав 309 73   457 416 3010 3500 7383
5 Хайрханы өвөр Баяндорж       297 941 1850 11600 14688
6 Цагаан ус өвдөг Насанжаргал 224 55   240 450 1841 1943 4474
7 Суваргат Дэмид-Балдан       403 353 1090 2031 3877
8 Шивэртэй Лхагвасүрэн   44   231 311 881 554 1977
9 Гунзан Өрнөхбат 226 62   679 497 2300 2231 5707
10 Агьт-Тээл П. Энхсайхан 115 23   300 380 1500 952 3132
11 Булжих Ц. Батсайхан 138 45   169 257 1236 1387 3049
12 Баруун эх Гомбодорж       761 610 3010 2512 6893
13 Зүүн эх Цогтбаяр       801 450 3700   4951
14 Тэгш С. Батбаяр       706 670 4000   5376
15 Их даваа Ж. Чойжгаваа       533 503 2993   4029
16 Гол эх Авдалай Ёлт Хашбат 255 69 7 797 1166 6376 3092 11438
17 Алтан хөшиг Гантөмөр 166 42   127 152 2691 949 3919
18 Дээд харгана сул Цэнджав 280 77   352 599 4118 2582 7651
19 Доод харгана Батжаргал     702 799 503 4603 3010 9617
Дундаж 206 54 355 467 514 2799 2845 6213
Нийт дүн 2261 648 709 8868 9774 53184 45521 118056
 
Гарсан үр дүн 2010 байдлаар
·         БүхБАХ-үүдийн гишүүдийн уулзалтыг зохион байгуулхад 800 эрэгтэй 900 эмэгтэй малчин хамрагдсан байна
·         БАХ-үүдэд дундын мөнгөн хуримтлалын санбүрдүүлхэд малчид 100 хувь хамрагдажнэмэлт орлого олох үйл ажиллагаа, санаачилгаа хэрэгжүүлэх, ахуй амьдралын тулгамдсан хэрэгцээгээ (эрүүл мэнд, сургууль соёл) хангахад зориулж байна.  
·         БАХ-ийг бэхжүүлэхзорилгоор  10 БАХ-ийн нийт хадлангийн 23 га талбай  хашихад нь дэмжлэг үзүүлсэн байна. Гурван БАХ 10,5 га талбайд халтар арвай, хөх тариа тариалж 70 тн тэжээл, 23 га-аас 46 тн байгалын хадлан  хурааж 35тн хужирийг 65км-с татаж эрсдлээс хамгаалах нөөц бүрдүүлсэн байна.
·         Бэлчээр сайжруулах зорилгоор600 га  бэлчээрийн талбайд оготно  устгах зориулалт бүхий 300 ш сарны суудал бэлтгэж суулгасан
·         Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд суулгаж доройтсон 5000 га бэлчээрийг өнжөөсөн
·         ОХУ-д үйлдвэрлэсэн трактор, хадуур 4.5 сая, Маяти машин 5 сая төгрөгөөр худалдан авч байгууллагаа бэхжүүлсэн байна.
·         Гүний худгийн барилга барихад 600.0 төг-ийн дэмжлэг үзүүлж, малчдын орлого нэмэгдүүлэх зорилгоор тэдний бэлтгэсэн аньс, үхэр зэргийг зуучлан борлуулж өргөн хэрэгцээний бараа болох гурил, малын тэжээл хямд үнээр нийлүүлж өгсөн байна.
·         Мөн залуу малчдын чуулга уулзалт, төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг зохион байгуулсан.Энэ арга хэмжээнд180 эрэгтэй 100 эмэгтэй малчин оролцов.

Түдэвтэй сум нь  1927 онд байгуулагдсан267182 га нутаг дэвсгэртэй  Улиастайгаас 196 км,Улаанбаатараас 960 км зайд оршдог.  Тус сум нь Баянцагаан, Ойгон, Сант, Аргалант гэсэн 4 багтай, 2010 оны байдлаар 539 өрх,1874 хүн амтай, 58705 толгой малтай сум юм. Тус суманд шохойн чулуу, зэс молибдений илэрц зэрэг байгалийн баялаг,Их бөөрөг, Нүхэн хад, Шорвог давс, Зөөлөн чулуу, Садтай нуур зэрэг байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газар,их хутагтуудын  мэндэлсэн бууц зэрэг түүх соёлын дурсгалт газруудтай хутагтуудын өлгий нутаг юм. Эдийн засгийн гол чиглэл нь хонь, махны үхэр зонхилсон мал аж ахуй юм.
Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санаачилга, санхүүжилтээр "Ногоон Алт" Бэлчээрийн Экосистемийн Удирдлага төслийг2009оноос хэрэгжүүлжэхэлсэн. Тус төслийг МБМХ-ны орон нутаг дахь гишүүн байгууллага болох “Зууннайман нуур” Сумын бэлчээр ашиглагчдын холбоо хэрэгжүүлж байна. Төрийн бус байгууллагын тэргүүнээр  Ж.Баасанжав   ажиллаж байна. Энэхүү төслийнхүрээнд Монголын үнэт баялаг болсон бэлчээр "Ногоон алт"-ыг хамгаалах, доройтсон бэлчээрийг сайжруулах, бэлчээрийн хамтын менежментийг хэрэгжүүлэх, улмаар малчдын амьжиргааг дээшлүүлэх,малын чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, мах, ноосыг боловсруулж, нэмүү өртөг шингээх, мал маллагаанаас өөр ажил эрхэлж амьжиргаагаа сайжруулах талаар малчдад туслах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Сумын нийт бэлчээрийг отрын, дамжин өнгөрөх, тосгон суурин орчмын, эрчимжсэн МАА эрхлэх, бэлчээрийн МАА эрхлэх гэж ашиглалтын зориулалтаар нь ангилж бэлчээрийн мал аж ахуй эрхлэх бүс нутгийг мал бэлчээрлэх нөхцөлийг алдагдуулахгүйгээр бэлчээр ашиглалтын 22нэгж талбарт  хуваасны 10нь нийтийн бэлчээр, байнгийн ашиглалттай нэгж талбарт байгаа малчин өрхүүд нэгдэж бэлчээр ашиглагчдын 12хэсэг “БАХ”-ийг байгуулж дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 
Бэлчээр ашиглагчдын хэсгийн мэдээлэл
 
 
Хэсгийн дугаар Бэлчээр ашиглагчдын хэсгийн нэр  Өрхийн тоо  Хүн амын тоо Малын тоо Бүгд мал
Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа
0 1 2 3 4 5 6 7 8 9
1 Баян айраг 27 106 6 526 336 6314 3041 10223
2 Шивээт 24 92 0 424 351 3237 2434 6446
3 Бударгана 22 76 0 446 353 5152 3325 9276
4 Хөдрөг 20 84 0 365 293 2907 2689 6254
5 Шар нуруу 36 148 0 459 535 7434 4288 12716
6 Баруун аргалант 18 73 0 338 263 3638 2345 6584
7 Зүүн аргалант 32 132 3 860 428 7675 3903 12869
8 Хужирт 17 68 3 160 239 5048 1819 7269
9 Хавцгайт-1 14 59 0 122 143 3043 1710 5018
10 Хавцгайт-2 19 69 0 52 165 2444 997 3658
11 Тосон 14 49 0 195 371 3262 3875 7703
12 Мөст 26 92 0 138 201 2875 2324 5538
Дундаж 22 87 1 340 307 4419 2729 7796
Нийт дүн 269 1048 12 4085 3678 53029 32750 93554
 
 
 
Гарсан үр дүн 2010 байдлаар
·         БАХ-ийн гишүүн малчдын уулзалтыг2 удаа зохион байгуулсан. Үүнд212 эрэгтэй 205 эмэгтэй малчин хамрагдсанбайна.
·         БАХ-үүдэд хадлангийн талбай хувиарлах, олгох асуудлыг санаачлан ИТХ-ийн тогтоол, сумын Засаг даргын шийдвэрээрбаталгаажуулсан.
·         БАХ-үүдэд дундын санбүрдүүлж,нэмэлт орлого олох үйл ажиллагаа, санаачилгаа хэрэгжүүлэх, ахуй амьдралын тулгамдсан хэрэгцээгээ (эрүүл мэнд, сургууль соёл) хангахад зориулж байна.  
·         Сургалт мэдээлэл үйлчилгээний төвийн байр барьж ашиглалтанд оруулсан, ногоон тэжээл 3 га-д тариалж чацарганы 100 суулгац суулгасан, 25 м2 хүлэмж барьж, 25 га байгалийн хадлангийн талбай хашаалсан, 54 га ногоон тэжээлийн талбай хашиж 10 га-д тариалалт хийсэн байна. БАХ-үүд 48 тн ногоон тэжээл, 750 тн байгалийн хадлан хурааж авсан.
·         3 багийн хурал зохион байгуулж өнжөөх, сэлгэх бэлчээрийн асуудлаа хэлэлцсэн байна.
·         Бэлчээр сайжруулах чиглэлээр зарласантендерт оролцож400 га бэлчээрт 600 ш шон суулгаж үлийн цагаан оготно устгасанбайна.
·         Малчдын орлого нэмэгдүүлэх чиглэлээр 10 тн гурил 150 өрхөд хямд үнээр зуучилж өгснөөр малчдад 1700.0 төгрөгийн орлого оруулсан мөн хонь ямааны  арьс 1400 ширхэгийг зуучилан борлуулж өгснөөр 150 малчин өрхөд 2,8 сая төгрөгийн нэмэлт орлого оруулсан байна.

Тэлмэн сум нь  1931 онд байгуулагдсан 344605 га нутаг дэвсгэртэй  сумын төв Өвөгдий нь Улиастайгаас 122 км,Улаанбаатараас 871 км зайд оршино. Өвөгдий, Шургах, Өгөөмөр,  Нуур, Баян айраг, Баянтэгш  гэсэн 6 багтай. 2010 оны байдлаар 769 өрх, 2788 хүн ам, 107149 толгой мал тоолуулсан. Тус сумын Жаргалын зам нэгдэл нь 1960-аад оноос малын тэжээл, хүнсний ногоо 55 гад тариалж 1980-аад онд байгуулсан Хүрэн тал хоршоолол  малын тэжээл тариалан  өөрийн сумын болон хөрш зэргэлдээ сумуудыг хангаж байв. Эдийн засгийн үндсэн чиглэл нь мах,сүүний  үхэр,хонь зонхилсон,  мал аж ахуй, газар тариалан юм. 
Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санаачилга, санхүүжилтээр "Ногоон Алт" Бэлчээрийн Экосистемийн Удирдлага төслийг2006 оноос хэрэгжүүлжэхэлсэн. Тус төслийг МБМХ-ны орон нутаг дахь гишүүн байгууллага болох “Өргөжин дэлгэрэх” Сумын бэлчээр ашиглагчдын холбоо хэрэгжүүлж байна. Төрийн бус байгууллагын тэргүүнээрА.Даваадорж  ажиллаж байна.
Энэхүү төслийнхүрээнд Монголын үнэт баялаг болсон бэлчээр "Ногоон алт"-ыгхамгаалах, доройтсон бэлчээрийг сайжруулах, бэлчээрийн хамтын менежментийг хэрэгжүүлэх, улмаар малчдын амьжиргааг дээшлүүлэх,малын чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, мах, ноосыг боловсруулж, нэмүү өртөг шингээх, мал маллагаанаас өөр ажил эрхэлж амьжиргаагаа сайжруулах талаар малчдад туслах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Сумын нийт бэлчээрийг отрын, дамжин өнгөрөх, тосгон суурин орчмын, эрчимжсэн МАА эрхлэх, бэлчээрийн МАА эрхлэх гэж   ашиглалтын зориулалтаар нь ангилж бэлчээрийн мал аж ахуй эрхлэх бүс нутгийг мал бэлчээрлэх нөхцөлийг алдагдуулахгүйгээр бэлчээр ашиглалтын 18нэгж талбарт  хуваасны 5нь нийтийн бэлчээр, байнгийн ашиглалттай нэгж талбарт байгаа малчин өрхүүд нэгдэж бэлчээр ашиглагчдын 13хэсэг “БАХ”–ийг байгуулж дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 
Бэлчээр ашиглагчдын хэсгийн мэдээлэл
БАХ-ийн дугаар Бэлчээр ашиглагчдын хэсгийн нэр Бэлчээрийн талбай /га/ БАХ-ийн  өрхийн тоо БАХ-ийн хүн амын тоо Малын тоо /2009/ Бүгд мал
Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа
0 1 2 3 4 5 6 7 8 9 10
1 Даянбүүвэй 5404 59 222 42 771 539 7550 2718 11620
2 Баян улаан 15962 55 189 31 1113 490 8850 2634 13118
3 Дунд шургах 6702 53 202 63 1231 637 8484 3345 13760
4 Мухар шургах 16142 53 190 28 829 532 5978 2328 9695
5 Уул 74927 57 185 32 694 867 10284 4531 16408
6 Өвдөг 23072 39 145 70 603 388 3792 1979 6832
7 Шумуултай 24938 28 117 3 327 452 3481 3006 7269
8 Тавай 12266 35 145 9 615 714 3818 3386 8542
9 Баянбулаг 20023 60 191 8 373 680 4150 2882 8093
10 Наранбулаг 19143 46 148 8 580 543 3760 1772 6663
11 Жаргалант 15176 33 112 0 300 252 1662 1150 3364
12 Тэгш 13261 27 101 0 335 298 2281 1511 4425
13 Дулаанхайрхан 13098 18 63 0 186 180 2100 1029 3495
байнгын ашиглалттай нэгж талбарын дүн 260114 563 2010 294 7957 6572 66190 32271 113284
14 Идэр голын 6 БАХ-ийн нийтийн бэлчээр 7588 182 670 126 3335 1937 25508 9429 40335
15 Индэрт орчмын нийтийн бэлчээр 17551 46 171 28 826 399 7035 2224 10512
16 Өгөөмрийн нурууны нийтийн бэлчээр 17447 146 543 109 2603 1565 18269 7162 29708
17 Шар бэлчирийн голын нийтийн бэлчээр 3579 34 137 3 371 544 3943 3368 8229
18 Хүрэн тал, Идэр голын  нийтийн бэлчээр 9589 128 482 44 1694 2101 11733 9455 25027
Түр ашиглалттай буюу нийтийн бэлчээрийн дүн 55754 536 2003 310 8829 6546 66488 31638 113811
Нийт дүн 315868 1099 4013 604 16786 13118 132678 63909 227095
 
Гарсан үр дүн 2010 байдлаар
Төсөл хэрэгжихээс   өмнө Төсөл хэрэгжсэнээр
1.Бэлчээр сайжруулах, малчдын байгууллагийг үүсгэн хөгжүүлэх талаар
Ø  Сумаас  жил бүр газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулж хурлаар батлуулдаг боловч тэр нь зөвхөн сумын төвийн иргэдийн хашааны газар олгох тухай байлаа. Өөрөөр хэлбэл бэлчээрийн газар төлөвлөлт, зохион байгуулалтгүй байсан. Ø  Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд бэлчээрийн ашиглалтын асуудлыг БАХ, багийн хэмжээнд жил бүр төлөвлөн зураглал үйлдэж нэгтгэн сумын ИТХ-р батлуулж дагаж мөрддөг болсон.
Ø  Бэлчээр ашиглалтыг зохицуулсан ямар нэг журам, дүрэм байгаагүйгээс бэлчээрийн маргаан их гарч байсан Ø  Бэлчээр ашиглах, хамгаалах тухай бүх нийтээр дагаж мөрдөх журам гаргаж сумын нийт бэлчээрийг БАХ-13, нийтийн бэлчээр-5, отрын бүс нутаг-2, газар тариалангийн газар, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүс, сумын төв орчмын бэлчээр гэж ангилан хил заагийг тогтоон ашигладаг болсон. Малчин өрхийн бууц бүрийн бэлчээрийн хилийг тогтоосноор бэлчээрийн маргаан бүрэн зогссон.
Ø  Нуур багийн Уулын хэсэг Бүст нуурын ар орчимын бэлчээрт хүрч зусахад  хол зайтай учир зардал их гардаг тул тэр бүр ашиглаж чадахгүй байлаа. Ø  Урт булгийн 12км уулын давааг 8,5 сая төгрөгийн зардал гаргаж өөрсдийн хүчээр зассанаар бүст нуурын орчимын 20000 га бэлчээрийг  бүрэн ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн
Ø  Сумын нийт бэлчээрийн 50% буюу 150 орчим мянган га бэлчээр үлийн оготнод идэгдэж доройтсоноос  мал бэлчээрлэх боломжгүй болсон байв Ø  Нийт 80 мянган  га-д  сарны суудал хийж байрлуулах замаар бэлчээр хамгаалах ажил хийснээр 70 мянган га бэлчээр сайжирч нэгж га-ийн ургац өмнөхөөхс 2 дахин  нэмэгдсэн. Энэ бэлчээрийг 6 БАХ-ын 168 өрх ашиглаж байна.
Ø  Худаг, усан сан дутагдалтай, өмнө байсан худагууд нурж дарагдаснаас намаржааны нутаг хомсдож, байгаа цөөхөн худгуудыг олноороо ашигласнаас тэр орчимын бэлчээрийг их хэмжээгээр талхалсан байсан Ø  Сумын хэмжээнд нийт 5  худаг шинээр  гаргаж, 14 худгийг сэргээн засварлаж ашиглалтанд оруулснаар  нэг худагт ноогдох малын тоо  багасаж бэлчээрийн ачаалал буурсан.
2.ТББ-ыг бэхжүүлэх,  БАХ-ын үйл ажиллагааг тогтмолжуулах талаар
Ø  Малчдын эрх ашгийг хамгаалдаг ямар нэг байгууллага байгаагүй Ø  Малчдын эрх ашгийг хамгаалдаг байнгийн ажиллагаатай “ӨРГӨЖИН ДЭЛГЭРЭХ” ТББ үүсэн байгуулагдсан. ТББ нь өөрийн гэсэн сургалт мэдээлэл, үйлчилгээний төвийн байр, 40-50хүний багтаамжтай сургалтын заал, нэг ээлжиндээ 10  хүн хүлээн авах зочид буудалтай болсон байна
Ø  Малчид зохион байгуулалтанд ороогүй жалгийн нэг тархай бутархай байсан Ø  Бэлчээр ашиглалтын 13 хэсэгт  хуваагдан зохион байгуулалтанд орлоо  2011 оны байдлаар..... өрх.... толгой мал хамрагдаад байна
3.Орлого нэмэгдүүлэх, эрсдэлээс хамгаалах чиглэлээр
Ø  Газар тариалан эрхэлж байсан туршлагатай гэх боловч  энэ ажил зогссон. Зориулалтын техник хэрэгсэлгүй байсан Ø  Малын тэжээл тариалах, хураах, байгалын хадлан бэлтгэх  бүрэн хэмжээний техник тоног төхөөрөмжөөр хангагдсан. Үүнд: Дугуйт  трактор-3 гинжит трактор-1, үрлэгч, анжис, борной, төмс үрлэгч, төмс хураагч, хадуур, тармуур, хаман боогч, услалтын систем
Ø  Байгалын хадлан бэлтгэл сумын хэмжээнд жилд дунджаар 50тн байлаа Ø  Жилд сумын хэмжээнд дунджаар 150-200тн байгалын хадлан бэлтгэж хадлангийн 50 га талбайг хашаалж хамгаалан ашиглах болсноор жилд 75 тн байгалын хадлан бэлтгэж 130 өрх үр шимийг нь хүртдэг болсон.
Ø  Хүрэн талын услалтын систем бүрэн зогсож ашиглалтгүй болсон ..... гад төмс хүнсий ногоо..... га-д малын тэжээл тариалж байсан Ø  Хүрэн талын услалтын системийн 3000 м ус дамжуулах суваг бүрэн цэвэрлэгдэж  194 га-гийн услалтын систем бүрэн ажиллаж  байна 10 га-д төмс хүнсний ногоо 45 га-д малын тэжээл тариалж байна.
Ø  Малчид улирлын шинжтэй орлого олдог тул  бэлэн мөнгөний хэрэгцээ байнга дутагдалтай, банкны шалгуур өндөр, хүнд сурталтай байдаг нь малчдад хүндрэл учируулдаг байсан Ø  48 сая төгрөгийн дундын сан бүрдүүлэх замаар 280 гишүүнтэй “ТЭЛМЭН ТЭГШХЭМ” ХЗХ-г байгуулж  БАХ-ын гишүүн малчдын бэлэн мөнгөний хэрэгцээг бүрэн хангаж байна. Цаашид энэ хоршоогоор дамжуулан малчдын гар дээрхи мал аж ахуйн түүхий эдийг борлуулах,  өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр хангах чиглэлээр ажиллахаар төлөвлөөд байна.
Ø  Сумын төвийн ногоо тарьдаг иргэд төмс хүнсний ногоогоо өөр суманд ачиж очин зооринд хадгалдаг байлаа Ø  Төмс хүнсний ногоо хадгалах 100 тн багтаамжтай зоорийг 2008 онд ашиглалтанд оруулсан. Одоогоор тус  зооринд 10 өрхийн  80 тн төмс хүнсний ногоо хадгалж байна
Ø  Нэгдэл тарснаас хойш мал үржлийн ажлын зохион байгуулалт алдагдаж урсгалаар явагдах болсоноор  үржллийн ажил доголдож, шинэ хээлтүүлэгчийн хэрэгцээ их болсон. Ø  Увс аймгийн баяд хуц 40, Өлгийн улаан омгийн ухна 30 ш худалдан авч айл өрхүүдэд хувиарлан ээлж дараатай зохицуулалт хийснээр сумын бог малын 80 хувийг шинэ хээлтүүлээгчээр хангаж малын үржлийн ажлыг сайжруулсан
Ø  260 толгой цөм сүргийн малтай болсоноор  цаашид хэрэгцээтэй хуц ухныг нөхөн тавьж бэлтгэж байна
Ø  Тэжээл бэлтгэл муу байсны дээр нөөцөлсөн тэжээлээ агуулах хашаа саравч дутагдалтай байснаас авсан тэжээл бороо цасны усанд муудаж  ашиглалтгүй болох аюултай байсан Ø  100 тн багтаамжтай тэжээлийн агуулах барьж ашиглаж байна. Жилд 150тн тэжээлийг хадгалж 13 БАХ-ын 400 орчим малчин өрхийн хэрэгцээг хангаж байна.
Ø  Хоногт  15 тн тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай тэжээлийн үйлдвэр барьж ашиглалтанд оруулсан. Жилд 70-100 тн  хивэг үйлдвэрлэж өөрийн сум болон цаг агаар хүндэрсэн сумдад  нийлүүлж байна. 3 хүний ажлын байр гаргасан байна.

Тэс сум нь 1959 онд байгуулагдсан  87229  га  нутаг дэвсгэртэй сумын төв Зүр нь Улиастайгаас 301 км, Улаанбаатараас 1174 км зайд  байдаг. Баяндооно, Баян уул, Зүр, Нисэх гэсэн 4 багтай. 2010 оны байдлаар 842 өрх, 3097 хүн ам, 70766 толгой мал тоолуулсан байна. Тус сумаас Хөдөлмөрийн баатар М.Гомбосүрэн доктор Г.Чагнаадорж,Б.Пүрэвцэрэн, улсын алдарт уяач  Г.Нагааранзнарын алдар цуутай хүмүүс төрөн гарчээ. Тэсийн голын хурдан хүлэг морьдоороо алдартай, Тэсийн тэжээлийн аж ахуй малын тэжээлийн ба хүнсний ногоо тариалж өөрийн аймгийн болон хөрш зэргэлдээ аймгуудыг хангаж байсан. Эдийн засгийн үндсэн чиглэл нь гадаад, дотоод худалдаа. Мах, сүүний үхэр хонь зонхилсон мал аж ахуй газар тариалан болно.
Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санаачилга, санхүүжилтээр "Ногоон Алт" Бэлчээрийн Экосистемийн Удирдлага төслийг2009оноос хэрэгжүүлжэхэлсэн. Тус төслийг МБМХ-ны орон нутаг дахь гишүүн байгууллага болох “Таанат тэс” Сумын бэлчээр ашиглагчдын холбоо хэрэгжүүлж байна. Төрийн бус байгууллагын тэргүүнээр  С.Гүррагчаа   ажиллаж байна.
Энэхүү төслийнхүрээнд Монголын үнэт баялаг болсон бэлчээр "Ногоон-Алт"-ыг хамгаалах, доройтсон бэлчээрийг сайжруулах, бэлчээрийн хамтын менежментийг хэрэгжүүлэх, улмаар малчдын амьжиргааг дээшлүүлэх,малын чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, мах, ноосыг боловсруулж, нэмүү өртөг шингээх, мал маллагаанаас өөр ажил эрхэлж амьжиргаагаа сайжруулах талаар малчдад туслах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Сумын нийт бэлчээрийг отрын, дамжин өнгөрөх, тосгон суурин орчмын, эрчимжсэн МАА эрхлэх, бэлчээрийн МАА эрхлэх гэж   ашиглалтын зориулалтаар нь ангилж бэлчээрийн мал аж ахуй эрхлэх бүс нутгийг мал бэлчээрлэх нөхцөлийг алдагдуулахгүйгээр бэлчээр ашиглалтын 10нэгж талбарт  хуваасны 2нь нийтийн бэлчээр, байнгийн ашиглалттай нэгж талбарт байгаа малчин өрхүүд нэгдэж бэлчээр ашиглагчдын  8 хэсэг “БАХ”–ийг байгуулж дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 
Бэлчээр ашиглагчдын хэсгийн мэдээлэл
БАХ-ийн дугаар БАХ-н нэр БАХ-ийн ахлагчийн нэр БАХ-ийн Малын тоо (2009 он)
Хүн амын тоо Өрхийн тоо Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа Бүгд
0 1 2 3 4 5 6 7 8 9 10
1 Зээрэн А.Баасандорж 128 32 6 222 233 3807 4592 8860
2 Баян-уул Ш.Жаргалсайхан 209 45 3 698 621 5289 5722 12333
3 Ховойн хөндий С.Чимэдбаатар 72 22 5 401 421 5082 3568 9477
4 Дооны өвөр М.Далаажаргал 121 28   531 349 4836 3986 9702
5 Баян-айраг Энхбат 122 36   710 697 5739 5057 12203
6 Баян-Бэрх Чойнхор            Энхболд 85 20 3 53 284 2683 3060 6083
7 Халбан-Заяа Ш Уртнасан 103 25 7 187 219 2107 3347 5867
8 Арц М Батэрдэнэ 160 39   412 668 4485 6704 12269
Дундаж 125 31 5 402 437 4254 4505 9599
Нийт дүн 1000 247 24 3214 3492 34028 36036 76794
 
Гарсан үр дүн 2010 оны байдлаар
·         БАХ-үүдэд дундын санбүрдүүлж,нэмэлт орлого олох үйл ажиллагаа, санаачилгаа хэрэгжүүлэх, ахуй амьдралын тулгамдсан хэрэгцээгээ (эрүүл мэнд, сургууль соёл) хангахад зориулж байна.
·         БАХ-ийн ахлагчийн сургалтыг 2 удаа, ТББ-ын удирдах зөвлөлийн хурлыг 1 удаа зохион байгуулсан байна.
·         4 тн овъёосны үр, 200 боодол ногоон тэжээл хураан авч, 500 суулгац чацаргана суулгасан нь ургац сайн байна. Царгасны үр 30 кг-ийг 330 мянгаар авч 3 БАХ-ийн 18 малчин өрхөд хуваан өгч тариулсан байна.
·         Сумын төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг зохион байгуулсан, өндөр настнуудыг хүлээн авч хэрэгжүүлж байгаа ажлын зорилгоо танилцуулж тэдний туршлага, сургамжаас хуваалцсан байна. Энэ арга хэмжээнд23 эрэгтэй 60 эмэгтэй ахмад хамрагдсан.
·         Малчдын боловсруулсан, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр “Үзэсгэлэн яармаг”худалдаа зохион байгуулж оролцогсдыг урамшуулсан. Тус арга хэмжээнднийт 180хүн оролцосноос эрэгтэй 100 эмэгтэй 80 хүн хамрагдсан байна.
·         Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө“Бэлчээрийн асуудал”-гболовсруулж  Сумын ИТХ-аар батлуулж хэрэгжилтийг зохион байгуулж байна.
·         Завхан аймгийн Ургамал сумтай50 ухна ишиг солилцож хээлтүүлэгт сайжруулагчаар ашиглахаар өсгөж байна.

Завхан аймгийн хамгийн баруун талын сум бөгөөд 3.5 мянган х.д.км нутаг дэвсгэртэй, зүүн талаараа Завханмандал, урдуураа Дөрвөлжин, баруун талаараа Увс аймгийн Завхан сумдтай хил залган оршдог. Алаг адуун, Барга, Баатад, Булган, Долоон, Жанчинхүүгийнхэн, Хатиган, Хашгийхан, Сартуул, Тангууд, Цөхүр, Эрд нохойхон зэрэг овгийн 1800 гаруй хүн ам засаг захиргааны, Тосгуур, Хулж, Нуур зөөхий, Баян улаан, сумын төвийн гэсэн 5 багт амьдран суудаг. Сумын төв нь аймгийн төв Улиастайгаас 236 км зайтай.   
Газар нутгийн ихэнх хэсгийг говь хээрийн бүс эзлэх ба үет алаг өвс, харгана, бут сөөг, шаваг, шарилж, тэсэг зонхилсон ургамалтай, Хүнгүй, Хулж, Харганы гол болон Гүн нуур, Давс, Шанд, цайдам, Зөөхий зэрэг томоохон нуур, тойрмуудтай.  
“Ногоон алт” бэлчээрийн еко-системийн удирдлага хөтөлбөрт 2009 оны 6 сараас хамрагдаж, бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах, малчдын амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах малчдын өөрийгөө удирдах байгууллага нь, Сумын Бэлчээр Ашиглагчдын Холбоо /СБАХ/-ны “Малчдын ирээдүй” ТББ, түүний харьяа Бэлчээр Ашиглагчдын 4 Хэсэг /БАХ/, 6 бүлэгтэйгээр зохион байгуулагдан ажиллаж байна.
Ургамал сумын малчдын өөрийгөө удирдах “Малчдын ирээдүй” ТББ (2009)
Сумын ТББ-ын нэр          /Тэргүүн болон туслах/ д/д Бэлчээр ашиглагчдын хэсэг Бэлчээр ашиглагчдын хэсгийн ахлагч нар Хамрагдсан өрх Малын тоо
“Малчдын ирээдүй”  ТББ
/Ц. Батгэрэл,         Д. Бат-Оргил/
1 Тосгуур Д. Отгонбаяр 83 21146
2 Хульж Д. Эрдэнэ-Очир 60 16142
3 Нуур зөөхий Д. Батсайхан 59 19768
4 Баян-Улаан Б. Адъяа 62 20365
НИЙТ 4 БАХ (6 бүлэг) 264 77421
 
1. БАХ-үүдийг бэхжүүлэх чиглэлээр хийгдсэн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар:
-       Сумын Бэлчээр ашиглагчдын 4 хэсэг (6 бүлэг)-ийн хурлыг 1-2 удаа хийж, БАХ-ийн ахлагч нарын тайланг хэлэлцэх, цаашид хийх ажлын төлөвлөгөөг батлах болон бусад цаг үеийн холбогдолтой мэдээ мэдээллийн талаар ярилцав.
-       Малын эрүүл мэнд, үүлдэр угсааг сайжруулах үүднээс Тэс сумын “Таанат Тэс” ТББ-тай хамтран, 50 хуцан хурга, ухна ишигний солилцоо хийхэд зуучлан ажиллав.
-       БАХ тус бүрийн бэлчээр зохион байгуулалтын 2011 оны төлөвлөгөө (гар зураглал)-г бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлж, баталсан.
 
2. СБАХ-н мэдээлэл, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар
-       “Малчдын ирээдүй” ТББ-ын удирдах зөвлөлийг 1 удаа хуралдуулж:
Ø  2010онд хийж гүйцэтгэсэн ажил, үр дүн, санхүүгийн тайлан   
Ø  Цаашид хийж гүйцэтгэх ажил, авах арга хэмжээнүүд, 2011оны үйл ажиллагааны төлөвлөгөө, (ТББ болон БАХ-үүдийг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь жигдрүүлэх, 4 БАХ-т малчдын 6 бүлэг байгуулан ажиллах)
Ø  БАХ-үүдийн дундын сан(60%)-г бүрэн бүрдүүлэх, үр ашгийг сайжруулах, зарцуулалтад хяналт тавих ... зэрэг асуудлуудыг авч хэлэлцсэн.
-       СБАХ-ны үйл ажиллагааг тогтвортой явуулах нөхцөл, боломжийг хангах, малчдын сургалт мэдээлэл, соёл үйлчилгээний төвийн үйл ажиллагааг эхлүүлэх үүднээс, сумын дэлгүүрийн /хуучнаар/ 15х17 м харьцаатай барилгыг худалдан авч, засварын ажлыг эхлээд байна. 
-       МБМХ-оос зохион байгуулсан ТББ-ын тэргүүн нарын сургалт, семинарт УБ хотод 7 хоног, Завхан аймгийн Тэлмэн суманд 5 хоног, Ховд аймгийн Дуут суманд 5 хоног тус тус оролцож, сургалт, семинарын талаар БАХ-үүдийн дарга нар, УЗ-ийн гишүүдэд сургалт, мэдээлэл хийв.
 
Цаашид,
-       СБАХ-ны буюу сумын малчдын сургалт мэдээлэл, соёл үйлчилгээний төвийн байрны засварыг дуусгаж, үйл ажиллагааг нь эхлүүлэх, жигдрүүлэх.
-       БАХ-үүдийн үйл ажиллагаа болон дундын санг бүрэн бүрдүүлэх, ашиглалт, үр дүнг сайжруулах, зарцуулалтад хяналт тавих зэрэг зорилт тавин ажиллаж байна.
 
3. БАХ-үүдийн бэлчээрийн менежмент, эрсдлийг даван туулах чиглэлээр
-       Сумын газар зохион байгуулалтын 2011 оны төлөвлөгөөг сумын газрын алба болон ТА-IIтөслийн мэргэжилтэн нартай хамтран боловсруулж, сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, ИТХ-аар батлуулсан.
-       4 БАХ-ийн 85027 мал бүхий 264 өрх намаржаа, өвөлжөөний 67000 га бэлчээрийг сэлгэх болон өнжөөж ашиглав.
-       “Нуур” БАХ-ийн 11860 мал бүхий 35 өрхийн ашигладаг 1 гүний худгийг засварлуулснаар, усан хангамж дутагдалтайн улмаас тус БАХ-ийн малчид Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумдын нутагт орж, торгуулах зэргээр эд материалын хохиролд ордог байдал зогсох юм. 
-       2 БАХ-ийн 143 өрх хамтран, 8.5 га хадлангийн талбайг хашсан ба энэ үйл ажиллагаа 8 дугаар сард хийгдсэн учир хадлан авах боломж гараагүй.
-       “Тосгуур” БАХ-ийн малчид 3.5 га бэлчээрийн талбай хашиж, 12 тн хадлан хурааж авав.  
 
4. БАХ-ийн дундын сангийн  үйл ажиллагааны талаар мэдээлэл гарч ирнэ.
Бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах болон малчдын амьжиргааг дээшлүүлэх зэрэгт тулгарч буй санхүүгийн зарим хүндрэл бэрхшээлийг шийдэх үүднээс БАХ-ийн малчин өрхүүдийн дунд, дээрх үйл ажиллагаануудад ашиглагдах “Дундын сан”-г бүрэн бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна.

Хангай нурууны баруун хэсэгт 2.5 мянган х.д.км нутаг дэвсгэрийг эзлэн, аймгийн төв Улиастай хотоос 44 км зайд орших ба Авга, Дархад, Онход, Сартуул, Тангуд, Урад, Урианхай, Харчу, Уваши омгийн 1800 гаруй хүн ам, засаг захиргааны 4 багт (Агьт, Баянбулаг, Онц, Цэцэрлэг)амьдран суудаг. Сумын баруун хэсэгт Борхын элсэн манхан оршино.
Цагаан тугалга, төмрийн хүдэр, барилга, химийн түүхий эдээр баялаг, Ширээ, Хуримт, Шураг жижиг гол, нууруудтай. Өндөр уулын тагийн, уулын нугын, уулын нугат хээрийн, нунтаг хар, хүрмэн, мараалаг хүрэн, нунтаг хүрэн хөрстэй.
        “Ногоон алт” бэлчээрийн еко-системийн удирдлага хөтөлбөрт 2009 оны 6 сараас хамрагдаж, бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах, малчдын амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах малчдын өөрийгөө удирдах байгууллага нь, Сумын Бэлчээр Ашиглагчдын Холбоо /СБАХ/-ны “Хоёр арц” ТББ, түүний харьяа Бэлчээр Ашиглагчдын 10 Хэсэг /БАХ/, сумын бүх малчдын “Тайны олз” хоршоо тус тус байгуулагдан ажиллаж байна.
Цагаанхайрхан сумын малчдын өөрийгөө удирдах “Хоёр арц” ТББ (2009)
Сумын ТББ-ын нэр          /Тэргүүн болон туслах/ д/д Бэлчээр ашиглагчдын хэсэг Бэлчээр ашиглагчдын хэсгийн ахлагч нар Хамрагдсан өрх Малын тоо
“Хоёр арц”     ТББ
/С. Тунгалаг,      Ц. Тогтох/
1 Их мянган С. Дүгэрсүрэн 35 6400
2 Дэвшил С. Балгансүрэн 27 4901
3 Булган-хангай С. Пүрэвхүү 21 2475
4 Биндэр-хайрхан Ж. Сандагсүрэн 36 4993
5 Алтан элст Ч. Сүхбаатар 35 3749
6 Ундрах булаг Г. Ганбаатар 26 4779
7 Хөгжил Д. Хүрэлбаатар 27 3504
8 Жавхлант Ц. Эрдэнэчимэг 27 4407
9 Цагаан уул С. Чанцал 27 4035
10 Далай Д. Жаргалсайхан 27 3512
НИЙТ 10 БАХ 288 42755
 
1. БАХ-үүдийг бэхжүүлэх чиглэлээр хийгдсэн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар:
-       Бэлчээр ашиглагчдын 10 хэсгийн хурлыг 2 удаа (210 малчин, үүнээс эмэгтэй 80) хуралдуулсны дээр БАХ-ийн ахлагч нарын дунд уралдаан зарлан, жилийн эцэст дүгнэхээр тогтов. 2010 онд 19 ажил хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 16 нь (84%) бүрэн биелж, 3 ажил санхүүгийн дутагдалтай байдал, байгалийн хүчин зүйлийн улмаас хэрэгжээгүй.
-       БАХ тус бүрийн бэлчээр зохион байгуулалтын 2011 оны төлөвлөгөө (гар зураглал)-г бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлж, баталсан.
 
2. СБАХ-н мэдээлэл, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар
-       “Их булаг - Отгон” ТББ-ын удирдах зөвлөлийг 2 удаа хуралдуулж:
Ø  2010онд хийж гүйцэтгэсэн ажил, үр дүн, санхүүгийн тайлан   
Ø  Цаашид хийж гүйцэтгэх ажил, авах арга хэмжээнүүд, 2011оны үйл ажиллагааны төлөвлөгөө, (ТББ болон БАХ-үүдийг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь жигдрүүлэх, БАХ тус бүрийн бэлчээрийн ашиглалтыг сайжруулах чиглэлээр багийн ИНХ-д санал оруулах)
Ø  ШХА-аас МБМХ-оор дамжуулан хэрэгжүүлж буй зудын төслийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх, ажлын хэсэг байгуулах тухай
Ø  ТББ-ын туслах ажилтанг 2010 оны 3 дугаар сарын 1-ээс авч ажиллуулах
Ø  БАХ-үүдийн дундын санг бүрэн бүрдүүлэх, үр ашгийг сайжруулах, зарцуулалтад хяналт тавих ... зэрэг асуудлуудыг авч хэлэлцсэн.
-       Сумын малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт (135 малчин эмэгтэй), Ахмад малчдын зөвлөгөөн (108 малчин, үүнээс эмэгтэй малчин 58)-ийг, сумын ЗДТГ-тай хамтран тус тус зохион байгуулж, МБМХ-ны зорилго, үүрэг, үйл ажиллагааны чиглэл, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид хийх ажлын талаар танилцуулга хийж, санал солилцов.
-       ТББ-ын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, санхүүгийн чадавхийг бүрдүүлэх зорилгоор тэжээл, түүхий эдийн агуулах, нарийн ногооны хүлэмжийн засвар үйлчилгээг хийж, дуусгахад бэлэн болж байна.
-       Чацарганы суулгац 500 ш-ийг тариалсан ба 2012 онд анхны ургацаа авна
-       МБМХ-оос зохион байгуулсан ТББ-ын тэргүүн нарын сургалт, семинарт УБ хотод 7 хоног, Завхан аймгийн Тэлмэн суманд 5 хоног, Ховд аймгийн Дуут суманд 5 хоног тус тус оролцож, сургалт, семинарын талаар БАХ-үүдийн дарга нар, УЗ-ийн гишүүдэд сургалт, мэдээлэл хийв.
 
Цаашид,
-       СБАХ-ны буюу сумын малчдын сургалт мэдээлэл, соёл үйлчилгээний төвийн үйл ажиллагааг эхлүүлэх, жигдрүүлэх.
-       БАХ-үүдийн үйл ажиллагаа болон дундын санг бүрэн бүрдүүлэх, ашиглалт, үр дүнг сайжруулах, зарцуулалтад хяналт тавих зэрэг зорилт тавин ажиллаж байна.
 
 
3. БАХ-үүдийн бэлчээрийн менежмент, эрсдлийг даван туулах чиглэлээр
-       Сумын газар зохион байгуулалтын 2010, 2011 оны төлөвлөгөөг сумын газрын алба болон ТА-IIтөслийн мэргэжилтэн нартай хамтран боловсруулж, сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, ИТХ-аар батлуулсан.
-       Багийн ИНХ-аас, өвөлжөө, хаваржааны бэлчээрийг 5 дугаар сарын 1-ээс 10 дугаар сарын 1 хүртэл өнжөөх, хадлангийн талбайг 5 дугаар сарын 1-ээс 8 дугаар сарын 10 хүртэл малын хөлөөс чөлөөлөх захирамж гаргуулснаар (өвөлжөө, хаваржааны 98000 га бэлчээрийг өнжөөх, зуслан, намаржааны 46000 га бэлчээрийг сэлгэх), бүх БАХ-үүдэд хэрэгжүүлж ажилласан.
-       1 БАХ-т гүний худаг улсын төсвөөс гаргуулж, 3 БАХ-т 3 гар худаг засварласнаар  60 өрхийн 23500 толгой малын усан хангамжийг сайжруулж, 75 га бэлчээрийг шинээр ашиглах боломжтой болов.  
-       10 БАХ-т нийт 18 га хадлангийн талбай хашсаны дээр 58 га-гаас 180 шахам тн байгалийн хадлан хураан авав. ТББ-ын хэмжээнд 1 га-д ногоон тэжээл тарилж, 3 тн ургац авав.
 
4. БАХ-ийн дундын сангийн  үйл ажиллагааны талаар мэдээлэл гарч ирнэ.
Бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах болон малчдын амьжиргааг дээшлүүлэх зэрэгт тулгарч буй санхүүгийн зарим хүндрэл бэрхшээлийг шийдэх үүднээс БАХ-ийн малчин өрхүүдийн дунд, дээрх үйл ажиллагаануудад ашиглагдах “Дундын сан”-д 170 өрх хамрагдаж, нийт 15.9 сая төгрөгийг мөнгөн хуримтлалд цуглараад байгаа ба үүнээс:
-       Дундын сангаас 6.27 сая төгрөгийн зээлийг малчдад олгон, эргэн төлөлтийн горимыг барьж ажиллаж байна.

Цагаанчулуут сум Хангай нурууны баруун урд үзүүрт, хангай говь хосолсон 2.4 мянган х.д.км нутаг дэвсгэрийг эзлэн орших ба баруун урд талаараа Говь-Алтай аймгийн Тайшир сум, зүүн урд талаараа Завхан аймгийн Шилүүстэй сум, зүүн талаараа Отгон сум, хойд талаараа Цагаанхайрхан сумдтай тус тус хиллэнэ. Аймгийн төвөөс урагш 100 км, Улаанбаатар хотоос 1000 гаруй км зайтай.
Баянхайрхан, Дэлгэр, Жавцаг, Арц гэсэн засаг захиргааны 4 багт Бэсүд, Сартуул, Урианхай, харчин, Хотгойд, Чонод, Шарнууд, Харчу, Уваши омгийн 1500 орчим хүн ам амьдран суудаг. Монгол улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, дуучин Адарсүрэн, цөмийн физикч профессор Ж.Сэрээтэр, Монгол улсын гавъяат эмч билгүүн номч Нацагдорж гэх мэт олны танил хүмүүс энэ нутгаас төрөн гарчээ.
            Уулсын араар шинэсэн төгөл, зураа ойтой. Өндөр уулын хаг, хөвд, бушилз, боролж, ботууль, алаг өвс, бутлаг үетэн, хялгана, харгана, шарилж зонхилсон ургамалтай. Цагаан тугалга, фосфорид, үнэт чулуу, төмрийн хүдэр, барилгын болон химийн түүхий эд баялагтай. Бүдүүн Цахирын элсэн манхан энэ сумын нутагт бий. 
“Ногоон алт” бэлчээрийн еко-системийн удирдлага хөтөлбөрт 2009 оны 6 сараас хамрагдаж, бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах, малчдын амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах малчдын өөрийгөө удирдах байгууллага нь, Сумын Бэлчээр Ашиглагчдын Холбоо /СБАХ/-ны “Арвин ерхөгт” ТББ, түүний харьяа Бэлчээр Ашиглагчдын 7 Хэсэг /БАХ/-тэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Цагаанчулуут сумын малчдын өөрийгөө удирдах “Арвин ерхөгт” ТББ (2009)
Сумын ТББ-ын нэр           /Тэргүүн болон туслах/ д/д Бэлчээр ашиглагчдын хэсэг Бэлчээр ашиглагчдын хэсгийн ахлагч нар Хамрагдсан өрх Малын тоо
“Арвин ерхөгт”     ТББ
/Ж. Цэдэнбалжир,      Т. Пүрэвхүү/
1 Гэрэл Б. Ганбаатар 38 15470
2 Шивээт С. Эрдэнэчимэг 40 15203
3 Нарийн цахир О. Бүдрагчаа 43 16229
4 Бүдүүн цахир Д. Молом 37 17457
5 Зүүн Туулайт У. Батбаяр 34 12970
6 Ямаат П. Эрдэнэ 31 15403
7 Шаралдай Ш. Ганболд 30 13840
НИЙТ 7 БАХ 253 106572
 
1. БАХ-үүдийг бэхжүүлэх чиглэлээр хийгдсэн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар:
-       Бэлчээр ашиглагчдын 7 хэсгийн хурлыг тус бүр 1 удаа хийж, БАХ-ийн ахлагч нарын тайланг хэлэлцүүлэн, малчдын санал хүсэлтийг сонсож, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргаж, батлав.  
-       БАХ тус бүрийн дундын сангийн бүрдэлт хангалтгүй байгаад дүгнэлт хийж, эрчимжүүлэх шийдвэр гаргав.
-       БАХ-ийн ахлагч нарын сургалтыг 2 удаа зохион байгууллаа.
 
2. СБАХ-н мэдээлэл, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар
-       “Арвин ерхөгт” ТББ-ын удирдах зөвлөлийг 1 удаа хуралдуулж:
Ø  2010онд хийж гүйцэтгэсэн ажил, үр дүн, санхүүгийн тайлан   
Ø  Цаашид хийж гүйцэтгэх ажил, авах арга хэмжээнүүд, 2011оны үйл ажиллагааны төлөвлөгөө, (ТББ болон БАХ-үүдийг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь жигдрүүлэх)
Ø  ШХА-аас МБМХ-оор дамжуулан хэрэгжүүлж буй зудын төслийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх, ажлын хэсэг байгуулах тухай
Ø  БАХ-үүдийн дундын санг бүрэн бүрдүүлэх, үр ашгийг сайжруулах, зарцуулалтад хяналт тавих ... зэрэг асуудлуудыг авч хэлэлцсэн.
-        
-       МБМХ-оос зохион байгуулсан ТББ-ын тэргүүн нарын сургалт, семинарт УБ хотод 7 хоног, Завхан аймгийн Тэлмэн суманд 5 хоног, Ховд аймгийн Дуут суманд 5 хоног тус тус оролцож, сургалт, семинарын талаар БАХ-үүдийн дарга нар, УЗ-ийн гишүүдэд сургалт, мэдээлэл хийв.
 
Цаашид,
-       СБАХ-ны буюу сумын малчдын сургалт мэдээлэл, соёл үйлчилгээний төвийн байртай болох, үйл ажиллагааг эхлүүлэх, жигдрүүлэх.
-       БАХ-үүдийн үйл ажиллагаа болон дундын санг бүрэн бүрдүүлэх, ашиглалт, үр дүнг сайжруулах, зарцуулалтад хяналт тавих зэрэг зорилт тавин ажиллаж байна.
 
 
3. БАХ-үүдийн бэлчээрийн менежмент, эрсдлийг даван туулах чиглэлээр
-       Сумын газар зохион байгуулалтын 2011 оны төлөвлөгөөг сумын газрын алба болон ТА-IIтөслийн мэргэжилтэн нартай хамтран боловсруулж, сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, ИТХ-аар батлуулан ажиллаж байна.
-       БАХ-үүд хамтран 8 га хадлангийн талбай хашиж, 15 тн байгалийн хадлан, ТББ-ын хэмжээнд 2 га-д ногоон тэжээл тариалж, 4 тн ургац тус тус хураан авав.
-       Чацарганы 70 ш суулгац тарьсан ба 3 жилийн дараа анхны ургац хурааж авна.
-       Малын эрүүл мэнд, үүлдэр угсааг сайжруулах чиглэлээр, зудын улмаас хээлтүүлэгч малгүй болсон учир “Гэрэл” БАХ (38 өрх) Отгон сумаас сарлагийн бух 1, “Бүдүүн Цахир” БАХ (37 өрх) Увс аймгаас 6 хуц тус тус авчирч тавив.
-        
 
4. БАХ-ийн дундын сангийн  үйл ажиллагааны талаар мэдээлэл гарч ирнэ.
Бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах болон малчдын амьжиргааг дээшлүүлэх зэрэгт тулгарч буй санхүүгийн зарим хүндрэл бэрхшээлийг шийдэх үүднээс БАХ-ийн малчин өрхүүдийн дунд, дээрх үйл ажиллагаануудад ашиглагдах “Дундын сан”-г бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэхэд анхааран ажиллаж байна.

Цэцэн уул сум нь 237286 га нутаг дэвсгэртэй, сумын төв Тэгш нь Улиастайгаас 252 км,Улаанбаатараас 1007 км зайд оршдог. Тус сум нь Сангийн далай, Оройн товгор,Жаргалант, Шотой, Батсуурь гэсэн 5 багтай. 2010 оны байдлаар 494 өрх,1805 хүн ам,79779  толгой мал тоолуулсан байна. Эдийн засгийн гол чиглэл нь  хонь, махны үхэр зонхилсон мал аж ахуй юм. Тус суманд Галуутай, Тэгшийн хүрээний лам нарыг ажиллуулах зорилгоор Тэгшийн артелийг байгуулж гар үйлдвэрлэл эрхэлж байсан уламжлалтай. Газар тариалан, гар үйлдвэрлэл бага хэмжээгээр эрхэлдэг. Галуутайн голд Германы техник хамтын ажиллагааны  хөрөнгө оруулалтаар бага  оврын усан цахилгаан станц барьж ашиглалтанд оруулсан.
Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санаачилга, санхүүжилтээр "Ногоон Алт" Бэлчээрийн Экосистемийн Удирдлага төслийг2009оноос хэрэгжүүлжэхэлсэн. Тус төслийг МБМХ-ны орон нутаг дахь гишүүн байгууллага болох “Хичээл зүтгэл” Сумын бэлчээр ашиглагчдын холбоо хэрэгжүүлж байна. Төрийн бус байгууллагын тэргүүнээр  М.Мижиддорж   ажиллаж байна. Энэхүү төслийнхүрээнд Монголын үнэт баялаг болсон бэлчээр "Ногоон алт"-ыг хамгаалах, доройтсон бэлчээрийг сайжруулах, бэлчээрийн хамтын менежментийг хэрэгжүүлэх, улмаар малчдын амьжиргааг дээшлүүлэх,малын чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, мах, ноосыг боловсруулж, нэмүү өртөг шингээх, мал маллагаанаас өөр ажил эрхэлж амьжиргаагаа сайжруулах талаар малчдад туслах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Сумын нийт бэлчээрийг отрын, дамжин өнгөрөх, тосгон суурин орчмын, эрчимжсэн МАА эрхлэх, бэлчээрийн МАА эрхлэх гэж ашиглалтын зориулалтаар нь ангилж бэлчээрийн мал аж ахуй эрхлэх бүс нутгийг мал бэлчээрлэх нөхцөлийг алдагдуулахгүйгээр бэлчээр ашиглалтын 12нэгж талбарт  хуваасны 4нь нийтийн бэлчээр, байнгийн ашиглалттай нэгж талбарт байгаа малчин өрхүүд нэгдэж бэлчээр ашиглагчдын  8 хэсэг “БАХ”–ийг байгуулж дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 
Бэлчээр ашиглагчдын хэсгийн мэдээлэл
БАХ-ийн дугаар БАХ-н нэр БАХ-ийн ахлагчийн БАХ-ийн Малын тоо (2009 он) Бэлчээрийн талбай (га)
Нэр Хүн амын тоо Өрхийн тоо Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа Бүгд
0 1 2 3 4 5 6 7 8 9 10 11
1 Зүүнмонгол А.Батсүх     79 687 574 11604 7852 20796 13386
2 Сонгинот А.Энхээ     51 601 463 7789 6647 15551 21683
3 Баруунмонгол З.Амгалан     55 489 513 9890 6598 17545 10072
4 Борхээр Ч.Батбилэг     59 503 508 11467 5463 18000 11193
5 Хүнгүй Б.Лхамсүрэн     42 436 421 5564 4103 10566 13386
6 Цэцэн Ц.Март     38 472 452 7641 5847 14450 21443
7 Говь Т.Тулга     64 539 549 11534 7365 20051 10592
8 Хангай Э.Түмэн-Өлзий                  
    Дундаж     55 532 497 9356 6268 16708 14536
    Нийт дүн     443 4259 3977 74845 50143 133667 116292
 
Гарсан үр дүн 2010 оны байдлаар
БАХ-ийг бэхжүүлэх чиглэлээр
·         БАХ-үүдэд дундын санбүрдүүлж,нэмэлт орлого олох,үйл ажиллагаа, санаачилгаа хэрэгжүүлэх, ахуй амьдралын тулгамдсанхэрэгцээгээ (эрүүл мэнд, сургууль соёл) хангахад зориулж байна.
·         Бүх БАХ-үүдийн хурлын үйл ажиллагаанд185 эрэгтэй, 27эмэгтэй малчин  хамрагдсан байна.  Мөн БАХ-ийн ахлагчийн сургалтыг 1 удаа зохион байгуулсан, 45-60 насны малчдын дунд бүжгийн тэмцээн зохион явуулхад  46 эрэгтэй 10 эмэгтэй малчин оролцсон байна.
Эрсдлийг даван туулах, малчдын орлого нэмэгдүүлэх чиглэлээр
·         Цэцэн-Уул 41 га хадлан хашиж, 18 тн хөх тариа бэлтгэсэн мөн 11.0 тн гурил зуучлан борлуулж 2400 мянган төг-ийн ашиг орлогыг малчдад оруулсан, 10 тн тэжээлийг хямдарсан үнээр худалдан авч тээвэрлэн бүх малчдад хүртээсэн, элсний нүүлтээс хамгаалж 70ш чацаргана суулгасан байна.  Найман ширхэг гүний худаг засварлахад малчдаас 3 сая төг төслөөс 219,5 мянган төгрөг зарцуулж санхүүгийн баримтандаа аудит хийлгэсэн байна.

Шилүүстэй сумын үндэс суурь, анх 1712 онд Халхын хойд замын баруун гарын этгээдийн хошуу буюу Сайн Ноён Хан аймгийн Эрдэнэ вангийн хошуунаас тасалж байгуулснаар тавигдсан гэж үздэг ба Хуучин Сайн Ноён Хан аймгийн Хушууч Мэргэн бэйсийн хошууны Тайж нар, Гол багууд болон Нарованчин хутагтын шавиас 1923 онд Зүүн Чандмань, Баруун Чандмань, Зүүн Туулайт гэсэн 3 сумыг байгуулсан нь ардын засгийн анхны орон нутгийн засаг захиргааны нэгж байв. 1924 онд Улсын бага хурлын тэргүүлэгчдийн тогтоол, аймгийн анхдугаар бага хурлаас дээрх 3 сумыг нэгтгэж “Шилүүстэй” хэмээн нэрийдэх болсон байна.
Баатад, Бэсүд, Дархчууд, Жалиар, Еншөөбүү, Монгол, Мянгад, Олхонуд, Өөлд, Сартуул, Тангууд, Харнууд, харчин, Хотгойд овгийн 2500-аад хүн ам, Отгонтэнгэр уулын баруун өмнөд өвөр, Мянганы уулсаас Завхан голын урд дэнж, Цонж толгой хүртэл 268990 га нутаг дэвсгэр эзлэн, Хөгжил, Баян-Улаан, Чандмань, Сайхан гэсэн засаг захиргааны 4 багт амьдран сууж байна. Сумын төв (БУ: 97°13′, ХӨ: 46°49′-д, ДТД: 2170 м өндөрт) нь аймгийн төв Улиастай хотоос 138 км, Улаанбаатар хотоос 969 км зайд оршино.
Их, Бага Мянган (3370 м), Сант (2710 м), Тамгат (2906 м), Өндөр Ягаан, Шилүүстэй зэрэг уул нурууд, Завхан гол болон түүний цутгал, жижиг нууруудтай. Төмрийн хүдэр, цагаан тугалга, бал болон үнэт чулуу, хайлуур жонш, фосфорид болон барилгын түүхий эдийн баялагтай.   
        “Ногоон алт” бэлчээрийн еко-системийн удирдлага хөтөлбөрт 2009 оны 6 сараас хамрагдаж, бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах, малчдын амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах малчдын өөрийгөө удирдах байгууллага нь, Сумын Бэлчээр Ашиглагчдын Холбоо /СБАХ/-ны “Ерхөгийн тал” ТББ, түүний харьяа Бэлчээр Ашиглагчдын 11 Хэсэг /БАХ/-тэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Шилүүстэй сумын малчдын өөрийгөө удирдах “Ерхөгийн тал” ТББ (2009)
Сумын ТББ-ын нэр          /Тэргүүн болон туслах/ д/д Бэлчээр ашиглагчдын хэсэг Бэлчээр ашиглагчдын хэсгийн ахлагч нар Хамрагдсан өрх Малын тоо
“Ерхөгийн тал”     ТББ
/А. Дамдинсүрэн,      Н. Мөнхтөр/
1 Баянчандмань Л. Батнасан 38 7978
2 Уртын гол О. Доржсүрэн 50 8123
3 Баянтүрүү Ж. Дэлэгням 46 7843
4 Гэгээн овоот нутаг Д. Батбаяр 47 12222
5 Ундарга Д. Алтанбагана 42 6686
6 Эрдэнэ ундрах Б. Санжсүрэн 43 9762
7 Аргалант Д. Гүнсэн 44 6449
8 Мөнгөн орой Ц. Хандсүрэн 42 8447
9 Суваргатай уул Ж. Доржпүрэв 34 6223
10 Цэцэрлэг С. Эрдэнэ 44 11366
  11 Чандмань хайрхан С. Шагдаржав 30 3231
НИЙТ 11 БАХ 460 88330
 
1. БАХ-үүдийг бэхжүүлэх чиглэлээр хийгдсэн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар:
-       Бэлчээр ашиглагчдын 11хэсгийн хурлыг 2 удаа хуралдуулж, хэсгүүдийн хийж гүйцэтгэсэн ажил, БАХ ахлагчийн тайлан, төлөвлөгөө болон бусад асуудлуудын талаар хэлэлцэж ярилцав. БАХ-ийн ахлагч нарын дунд, мөн БАХ-үүдийн дунд “ХАДЛАНДАА” уралдааныг тус тус зарласан.  
-       БАХ-үүд тус бүрдээ бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөө (гар зураглал)-гөө барьж идэвх зүтгэлтэй, сэтгэл хангалуун ажилласан ч дутагдалтай ажилласан хэсэг бий. Идэвх зүтнэлтэй, үр дүнтэй ажилласан БАХ-ийн жишээнээс бусад хэсгүүд үлгэр авах, урамших, үйл ажиллагаа нь идэвхжих хандлага ажиглагдаж байна. БАХ-үүдийн хил заагийг тогтоосон.
-       БАХ тус бүрийн бэлчээр зохион байгуулалтын 2011 оны төлөвлөгөө (гар зураглал)-г бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлж, баталсан.
-       “Монгол ВИТИНЕТ” ТББ–тай хамтран 11 БАХ-ийн нийт 95 хүнд 2 удаагийн сургалт (17/VIболон 21/VII, 2010) зохион байгууллаа.
-       2 БАХ-ийн 16 өрх хамтран 1 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж, 3 тн ургац, 2 БАХ-ийн 49 өрх 1.3 га талбайд овъёос, хөх арвай тариалж, 3 тн ногоон тэжээл тус тус хураан авч, орлогоо нэмэгдүүлэв.
-       Сумаас зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанд ТББ ногоо тариалах, ногоог дахин боловсруулах чиглэлээр оролцож 1-р байранд орсон.
 
2. СБАХ-н мэдээлэл, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар
-       “Ерхөгийн тал” ТББ-ын удирдах зөвлөлийг 2 удаа хуралдуулж:
Ø  2010онд хийж гүйцэтгэсэн ажил, үр дүн, санхүүгийн тайлан   
Ø  Цаашид хийж гүйцэтгэх ажил, авах арга хэмжээнүүд, 2011оны үйл ажиллагааны төлөвлөгөө, (ТББ болон БАХ-үүдийг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь жигдрүүлэх, БАХ тус бүрийн бэлчээрийн ашиглалтыг сайжруулах чиглэлээр багийн ИНХ-д санал оруулах)
Ø  ШХА-аас МБМХ-оор дамжуулан хэрэгжүүлж буй зудын төслийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх, ажлын хэсэг байгуулах тухай
Ø  ТББ-ын туслах ажилтанг 2010 оны 3 дугаар сарын 1-ээс авч ажиллуулах
Ø  БАХ-үүдийн дундын санг бүрэн бүрдүүлэх, үр ашгийг сайжруулах, зарцуулалтад хяналт тавих ... зэрэг асуудлуудыг авч хэлэлцсэн.
-       Сумын малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт (150малчин эмэгтэй)-ыг сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулж, МБМХ-ны зорилго, үүрэг, үйл ажиллагааны чиглэл, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид хийх ажлын талаар танилцуулга хийж, санал зөвлөмжийг сонсов.
-       “Ногоон алт”-ын зөвлөх ахмадын бүлгийг 5 хүний (Д.Дорж,С.Ядамсүрэн,Ж.Ичинноров, Г.Дамдинсүрэн, н.Адъяажав нар)бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байна. 
-       СБАХ-ны үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, санхүүгийн чадавхийг бүрдүүлэх зорилгоор ТББ-ын байр, зоорь, хашаа, ноос самнах гар машин, усны насос, трактор, анжис зэргийг худалдан авч, үйл ажиллагаандаа ашиглаж байна. ТББ-ын засварын ажлыг 2011 онд дуусгахаар төлөвлөж байна. 
-       МБМХ-оос зохион байгуулсан ТББ-ын тэргүүн нарын сургалт, семинарт УБ хотод 7 хоног, Завхан аймгийн Тэлмэн суманд 5 хоног, Ховд аймгийн Дуут суманд 5 хоног тус тус оролцож, сургалт, семинарын талаар БАХ-үүдийн ахлагч нар, УЗ-ийн гишүүдэд сургалт, мэдээлэл хийв.
 
Цаашид,
-       СБАХ-ны буюу сумын малчдын сургалт мэдээлэл, соёл үйлчилгээний төвийн байрны засварыг дуусгах, үйл ажиллагааг эхлүүлэх, жигдрүүлэх.
-       БАХ-үүдийн үйл ажиллагаа болон дундын санг бүрэн бүрдүүлэх, ашиглалт, үр дүнг сайжруулах, зарцуулалтад хяналт тавих зэрэг зорилт тавин ажиллаж байна.
 
3. БАХ-үүдийн бэлчээрийн менежмент, эрсдлийг даван туулах чиглэлээр
-       Сумын газар зохион байгуулалтын 2011 оны төлөвлөгөөг сумын газрын алба болон ТА-IIтөслийн мэргэжилтэн нартай хамтран боловсруулж, сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, ИТХ-аар батлуулсан.
-       7 БАХ-ийн 255 өрх (28858 мал)хаваржаа, намаржааны 42 га бэлчээрийг 6 дугаар сарын 1-ээс 9 дүгээр сарын 20 хүртэл сэлгэх, 10 БАХ-ийн 428 өрх (38227 мал)өвөлжөөний 111.6 га бэлчээрийг 3 дугаар сарын 15-аас 12 дугаар сарын 1 хүртэл өнжөөх шийдвэрээ багийн ИНХ-аар баталгаажуулан, түүнийгээ мөрдөж ажиллав.
-        “Ундарга” БАХ, хэсгийнхээ нутагт ургасан хорон ортуузыг устгах ажлыг ХААХХҮЯ-ны (10 сая) санхүүжилтээр амжилттай хийж гүйцэтгэв.
-       3БАХ-ийн дунд 1 гүний (улсын төсвөөр), 3 гар худаг шинээр гаргуулсан ба 1 БАХ-ийн 15 өрх 1 гар худгийг өөрсдийн хүчээр сэргээн засварласнаар 5 га бэлчээрийг шинээр ашиглах боломжтой болов.
-       11 БАХ-ийн 458 өрх 43 га талбайгаас 30 гаруй тн байгалийн хадлан хураан авч, ТББ 1.5 га-д ногоон тэжээл тарьж, 1.5 тн ургац, мөн 1 га талбайд төмс, хүнсний ногоо тарьж 870 кг ургацыг тус тус хураан авсан байна.
-       Сумын мал эмнэлгийн “Сүрэг эмнэхүй” хоршоотой хамтарч хээлтүүлэгч (хуцан хурга, ухна ишиг)бэлтгэх чиглэлээр бичсэн 2 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий төслийг, Отгон сумын  “Зулай” хоршоогоор дамжуулан амжилттай хэрэгжүүлсэн.  Мөн УИХ–ын гишүүн Балданочирийн 20 хуц, 1 ухныг БАХ-үүдтэй гэрээ хийж, хүлээлгэн өгсөн.
 
4. БАХ-ийн дундын сангийн  үйл ажиллагааны талаар мэдээлэл гарч ирнэ.
Бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах болон малчдын амьжиргааг дээшлүүлэх зэрэгт тулгарч буй санхүүгийн зарим хүндрэл бэрхшээлийг шийдэх үүднээс БАХ-ийн малчин өрхүүдийн дунд, дээрх үйл ажиллагаануудад ашиглагдах “Дундын сан”-д 125 өрх хамрагдаж, нийт 27.7 сая төгрөгийг мөнгөн хуримтлалд цуглараад байгаа ба үүнээс:
-       Дундын сангаас 3 сая төгрөгийн зээлийг малчдад (зээлдэгчдийн 10%-г эмэгтэйчүүд эзэлж байна ) олгон, эргэн төлөлтийн горимыг барьж ажиллаж байна.

Хангай нурууны баруун хойд үзүүрийн Их Богд, Цагаанхайрхан зэрэг уулс бүхий үзэсгэлэнт газарт 3.9 мянган х.д.км нутаг дэвсгэрийг эзлэн, аймгийн төв Улиастай хотоос баруун зүгт 117 км зайд орших ба Алаг адуун, Баатад, Булган, Буудай, Долоон, Сартуул, Тангуд, Хөтчин, Хатиган, Хороо, Монгол омгийн 1800 орчим хүн ам, засаг захиргааны 4 (Алтан, Багануур, Баянзүрх, Мөсөн) багт амьдран суудаг.
Тус сумын нутгаас Хүнгийн гол эх авах Мөсөн, Тэмээн чулуун зэрэг багавтар голууд, Чандманий хар, Багацуур зэрэг нууруудтай. Шинэсэн ойн төгөл, зураануудтайн дээр ан амьтан, нүүдлийн шувууд элбэгтэй нутаг.
        “Ногоон алт” бэлчээрийн еко-системийн удирдлага хөтөлбөрт 2009 оны 6 сараас хамрагдаж, бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах, малчдын амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах малчдын өөрийгөө удирдах байгууллага нь, Сумын Бэлчээр Ашиглагчдын Холбоо /СБАХ/-ны “Цагаанхайрхан уул” ТББ, түүний харьяа Бэлчээр Ашиглагчдын 4Хэсэг /БАХ/, сумын бүх малчдын “Малчны сүлд алдар” хоршоо тус тус байгуулагдан ажиллаж байна.
Эрдэнэхайрхан сумын малчдын өөрийгөө удирдах “Цагаанхайрхан уул” ТББ (2009)
Сумын ТББ-ын нэр          /Тэргүүн болон туслах/ д/д Бэлчээр ашиглагчдын хэсэг Бэлчээр ашиглагчдын хэсгийн ахлагч нар Хамрагдсан өрх Малын тоо
“Цагаанхайрхан уул”     ТББ
/С. Сүхбаатар,      Т. Содномцэрэн/
1 Зос С. Мөнхбаточир 66 18087
2 Сэгс Нацаг Цэдэнбал 56 21238
3 Хайрхан Нацаг Батбаяр 67 26972
4 Улаан сээр Цэгмид Дэнсмаа 81 23412
НИЙТ 4 БАХ 270 89709
 
1. БАХ-үүдийг бэхжүүлэх чиглэлээр хийгдсэн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар:
-       Бэлчээр ашиглагчдын 4 хэсгийн хурлыг 2 удаа зохион байгуулж, бэлчээр, хадланг хуваарьтай ашиглаж, хамгаалах төлөвлөгөө (гар  зураглал)гаргуулан, түүнийг мөрдөж ажиллах болон сумын ГЗБТ-нд тусгах саналуудыг авч, бусад холбогдох асуудлуудыг хэлэлцэв.
-       Малчидтай хэрхэн хамтран ажиллах болон цаашид хийж гүйцэтгэх ажлуудын талаар БАХ-ийн  ахлагч нар, багийн ЗД нарын уулзалтыг зохион байгуулсан нь БАХ-үүдийн хамтын ажиллагаа идэвхжих, бэхжих үндэс болж байна.
-       “Сэгс”, “Зос” зэрэг БАХ-үүдийн өдөрлөгийг Овоо тахилгатай хамтруулан, БАХ-ийн ахлагч, багийн ЗД нартай хамтран зохион байгуулж, сумын залуучууд, малчдын дунд зарим төрлийн тэмцээнүүдийг зохион явуулав.
-       БАХ тус бүрийн бэлчээр зохион байгуулалтын 2011 оны төлөвлөгөө (гар зураглал)-г бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлж, баталсан.
-       БАХ-үүдийн малчдын орлого нэмэгдүүлэх, хамтарч ажиллах бололцоог   дэмжихийн тулд ТББ-аас малчдын дунд 2 удаа (дундын сан бүрдүүлэх, малын  гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг нийлүүлэх, төмс, хүнсний ногоо тариалах)сургалтыг явуулснаар, 1.6 тн ноолуурыг орон нутгийн ханшнаас 1200-1500  төгрөгний дээгүүр борлуулж өгсөн нь 4 БАХ-ийн 41 малчин өрхийн орлогыг дунджаар 58-60 мянган төгрөгөөр, БАХ-ийн малчдаас 43.0 тонн хонины ноосыг  Эрдэнэт үйлдвэртэй хамтран авснаар тэдний орлогыг 6.45 сая төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн, мөн 5 өрхөөр хүлэмжинд нарийн ногоо тариулж, 146 шил өргөст хэмх даршлуулан 262800 төгрөгийн нэмэгдэл орлого оруулав.
2. СБАХ-н мэдээлэл, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар
-       “Цагаанхайрхан уул” ТББ-ын удирдах зөвлөлийг 2 удаа хуралдуулж:
Ø  2010онд хийж гүйцэтгэсэн ажил, үр дүн, санхүүгийн тайлан   
Ø  Цаашид хийж гүйцэтгэх ажил, авах арга хэмжээнүүд, 2011оны үйл ажиллагааны төлөвлөгөө
Ø  ШХА-аас МБМХ-оор дамжуулан хэрэгжүүлж буй зудын төслийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх, ажлын хэсэг байгуулах, үр дүнг тайлагнах тухай
Ø  ТББ-ын туслах ажилтанг 2010 оны 4 дүгээр сарын 1-ээс авч ажиллуулах
Ø  БАХ-үүдийн дундын санг бүрэн бүрдүүлэх, үр ашгийг сайжруулах, зарцуулалтад хяналт тавих ... зэрэг асуудлуудыг авч хэлэлцсэн.
-               Сумын захиргаа, хүн эмнэлэг, хүүхдийн байгууллагуудад 3 удаа сургалт сурталчилгаа хийн, хамтарч ажилласнаар ТББ-ыг ойлгох, дэмжих, хамтарч ажиллах, зохион байгуулж буй үйл ажиллагаанд хамрагдах хүний тоо, оролцоо сайжирч байна.
-       БАХ-үүдийн  бэлчээр ашиглах, хамгаалах төлөвлөгөө (гар зураглал)-г гаргуулан, түүнийг хэрхэн мөрдөж ажиллах болон сумын БЗБТ-нд тусгах саналуудыг авч, бэлчээр, хадланг ашиглах талаар журам боловсруулан сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол гаргуулан ажилласан ба дээрх журмыг зөрчсөн 5 өрхийг холбогдох арга хэмжээг авхуулж ажиллав.
-       Сумын  газрын  албанаас,  СБАХ-ны нэр  дээр “Гадийн  толгойн  худаг”-т  5 га  газар авч гэрчилгээжүүлэн, ногоон  тэжээл  тариалж, 13 тн ургац хураан авав.    
-       МБМХ-оос зохион байгуулсан ТББ-ын тэргүүн нарын сургалт, семинарт УБ хотод 7 хоног, Завхан аймгийн Тэлмэн суманд 5 хоног, Ховд аймгийн Дуут суманд 5 хоног тус тус оролцож, сургалт, семинарын талаар БАХ-үүдийн дарга нар, УЗ-ийн гишүүдэд сургалт, мэдээлэл хийв.
 
Цаашид,
-       СБАХ-ны буюу сумын малчдын сургалт мэдээлэл, соёл үйлчилгээний төвийн болон хоршооны үйл ажиллагааг жигдрүүлэх.
 
3. БАХ-үүдийн бэлчээрийн менежмент, эрсдлийг даван туулах чиглэлээр
-       Сумын газар зохион байгуулалтын 2010, 2011 оны төлөвлөгөөг сумын газрын алба болон ТА-IIтөслийн мэргэжилтэн нартай хамтран боловсруулж, сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, ИТХ-аар батлуулсан.
-       Сумын ГЗБТ (БАХ-үүдэс гаргасан саналд үндэслэн)–ний дагуу, сүүлийн 10-аад жил өнжөөж, амрааж байгаагүй намаржаа, зуслангийн нутгууд болох Харганы гурван салаа, Шавартын хөндий, Бор давс, Нарийн гол зэрэг газруудыг өнжөөж, 8 дугаар сарын 25-наас хойш малчдыг намаржаанд нь буулгасан. 
-       Малчдын санал, орон нутгийн онцлогт тулгуурлан Мухартын голын 12 га, Нарийн голын 18 га, Харганы голын 160 га (хаших боломжгүй учир)бэлчээрийг малчдын дундаас хөөлгө (цагдаа)гарган хамгаалсны үр дүнд тухайн газраас, бүх БАХ-үүд болон сумын хэмжээнд нийт 318 тн байгалийн хадланг хураан авав.
-       4 БАХ-ийн 375 өрх (92221 мал)204.4 га өвлийн бэлчээрийг өнжөөлөө.
-       Сумын хэмжээнд  2009 оны зун гантай, өвс ургамал муу байсны улмаас сумын ЗДТГ-тай хамтран 4 БАХ-ийн 46 малчин өрхийн 79650 бог малыг Завханмандал, Ургамал, Дөрвөлжин, Түдэвтэй сумдын нутагт зохион байгуулалттайгаар 2009 оны  11 дүгээр сарын 26-наас 2010 оны 3 дугаар сарын 15 хүртэл хугацаанд отроор  өвөлжүүлэх, сумуудтай гэрээ, хэлцэл хийх, мөн Яруу, Нөмрөг, Түдэвтэй сумдын  нутагт 4000 гаруй бод малыг 12 хүнд хариуцуулан, гэр орон, хоол ундны туслалцаа  үзүүлэн оторт тус тус явуулсан боловч зудын аюулд нэрвэгдэн, сумын хэмжээнд   50399 толгой бод, бог мал хорогдож, сумын нийт малын 32.3 хувийг зудад алдсан  тохиолдол гарсан юм.  
-       “Улаан сээр” БАХ-ийн Замын худаг, Баруун худаг, “Хайрхан” БАХ-ийн Мараатын  арын гар худгуудыг хэсгийн малчдын хөдөлмөрөөр сэргээн засварлуулснаар 3 БАХ-ийн 24 өрхийн 35800 малын усан хангамж сайжирч, 56 га бэлчээрийг хавар, намрын улиралд ашиглах боломжтой болов.
-       Малын  үүлдэр  угсааг  сайжруулах үүднээс, хувийн МЭҮҮ-ний нэгжүүдтэй хамтран,  БАХ-үүдийн хээлтэгч малд ангилалт хийж, тэдгээрээс 345 хонийг сонгон авч цөм  сүргийн бүртгэл хөтөлсөн ба аймгийн ЦСҮржлийн нэгж, малын чанар сайжруулах хөтөлбөртэй хамтран, малчдаас хуцан хурга 400 гаруй, ухна ишиг 85-ыг өсвөр хээлтүүлэгчээр худалдан авч бойжуулан онд оруулж, өөрийн болон зэргэлдээх бусад сумдын малын үүлдэр угсааг сайжруулах гэрээ хийгээд байна.
-       Сумын мал эмнэлгүүдийн ЗД-тай байгуулсан гэрээг үндэслэн, халдварт болон паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 4 БАХ-ийн (давхардсан тоогоор)122375 малыг хамруулав.
4. БАХ-ийн дундын сангийн  үйл ажиллагааны талаар мэдээлэл гарч ирнэ.
Бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах болон малчдын амьжиргааг дээшлүүлэх зэрэгт тулгарч буй санхүүгийн зарим хүндрэл бэрхшээлийг шийдэх үүднээс БАХ-ийн малчин өрхүүдийн дунд, дээрх үйл ажиллагаануудад ашиглагдах “Дундын сан”-д 270 өрх хамрагдаж, нийт 8.8сая төгрөгийг мөнгөн хуримтлалд цуглараад байгаа ба түүнийг, хадлан тэжээл бэлтгэх, бэлчээр хамгаалах болон жижиг зээл гаргах хэлбэрээр ашиглаж байна. 
-       Сумын малчдад ХААН банк, Хадгаламж банкны зээлийн хүүгээс доогуур (2%) хүүтэйгээр, давхардсан тоогоор 64 малчин өрхөд 30 сая төгрөгийн зээлийг олгож, зээлийн хүүд 2.6 сая төгрөгийг төлүүлэн, графикт хугацааг барьж ажиллаж байна .  

Хангай нурууны баруун хойд хэсэгт 5.0 мянган х.д.км газар нутгийг эзлэн, аймгийн төв Улиастай хотоос баруун хойд зүгт 56 км зайд орших ба Алаг адуун, Баатад, Булган, Буудай, Долоон, Сартуул, Урианхай, Урианхан, Уваши, Хөтчин, Хатиган, Хороо, Харчу омгийн 2600-аад хүн ам, засаг захиргааны 5 (Зүйл, Жаргалант, Өргөн, Хэц улаан, Чандмань) багт амьдран суудаг.
Ширхтийн нуруу, Элсэн давааны хяр, Хөх чулуутын хяр, Хан жаргал, Чандмань, Асгат, Өнөр мандал, Зүйл, Дахт зэрэг томоохон уул нурууд, Улаагчин, Өргөн, Яруу, Зүйл, Хүрэн хөндий, Баян улаан гэх мэт уулс хоорондын өргөн хөндийнүүдтэй бөгөөд Яруу, Нарийн, Байц зэрэг голууд, Хяр, Чандмань зэрэг нууруудтай. Зэс, төмрийн хүдрийн баялагтай. 
        “Ногоон алт” бэлчээрийн еко-системийн удирдлага хөтөлбөрт 2009 оны 6 сараас хамрагдаж, бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах, малчдын амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах малчдын өөрийгөө удирдах байгууллага нь, Сумын Бэлчээр Ашиглагчдын Холбоо /СБАХ/-ны “Цагаан соёолж” ТББ, түүний харьяа Бэлчээр Ашиглагчдын 15 Хэсэг /БАХ/-тэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Яруу сумын малчдын өөрийгөө удирдах “Цагаан соёолж” ТББ (2009)
Сумын ТББ-ын нэр          /Тэргүүн болон туслах/ д/д Бэлчээр ашиглагчдын хэсэг Бэлчээр ашиглагчдын хэсгийн ахлагч нар Хамрагдсан өрх Малын тоо
“Цагаансоёолж ”     ТББ
 
/Б.Эрдэнэямгмар,      Г. Болд/
1 Чандмань Б. Эрдэнэ-нэмэх 29 3778
2 Урт жалга Даагаа Буянт 18 7905
3 Яруу номт Ц. Дэгчинсүрэн 33 14084
4 Цахир хайрхан Д. Мужаан 26 9486
5 Хаг нуур Аавхүү Банзрагч 16 7056
6 Их нарийн Онон Арсланбаатар 45 8150
7 Хөвөө дөмбөн Давгадорж Баатар 37 9285
8 Тээл Ш. Батбаяр 19 1582
9 Өндөрхайрхан Гунгаа Давгасамбуу 24 4823
10 Уран мандаа Нямбазар Гантулга 21 6422
11 Байц Гантөмөр Батсүх 20 6195
12 Зүйлийн мандаа Санжмятав 23 11727
13 Хүйс хайрхан Бадам Гунгаа 20 5672
14 Үнэгт Жамц Дашдондов 22 5563
15 Сартуул Хайнзан Дамдин 19 6718
НИЙТ 15 БАХ 372 108446
 
1. БАХ-үүдийг бэхжүүлэх чиглэлээр хийгдсэн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар:
-       Бэлчээр ашиглагчдын 15 хэсгийн хурлыг 2 удаа зохион байгуулж, бэлчээр, хадланг хуваарьтай ашиглаж, хамгаалах төлөвлөгөө (гар  зураглал)гаргуулан, түүнийг мөрдөж ажиллах болон сумын ГЗБТ-нд тусгах саналуудыг авч, бусад холбогдох асуудлуудыг хэлэлцэв.
-       БАХ тус бүрийн бэлчээр зохион байгуулалтын 2011 оны төлөвлөгөө (гар зураглал)-г бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлж, баталсан.
 
2. СБАХ-н мэдээлэл, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар
-       “Цагаанхайрхан уул” ТББ-ын удирдах зөвлөлийг 1 удаа хуралдуулж:
Ø  2010онд хийж гүйцэтгэсэн ажил, үр дүн, санхүүгийн тайлан   
Ø  Цаашид хийж гүйцэтгэх ажил, авах арга хэмжээнүүд, 2011оны үйл ажиллагааны төлөвлөгөө
Ø  ШХА-аас МБМХ-оор дамжуулан хэрэгжүүлж буй зудын төслийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх, ажлын хэсэг байгуулах, үр дүнг тайлагнах тухай
Ø  ТББ-ын туслах ажилтанг 2010 оны 4 дүгээр сарын 1-ээс авч ажиллуулах
Ø  БАХ-үүдийн дундын сан(98%)-г бүрэн бүрдүүлэх, үр ашгийг сайжруулах, зарцуулалтад хяналт тавих ... зэрэг асуудлуудыг авч хэлэлцсэн.
-               Сумын ахмад, залуу малчдын зөвлөгөөн(115 хүн хамрагдсан)-ийг сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулж, зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийн дагуу 11 малчныг УБ хот явуулж, нутгийн зөвлөл болон УИХ-ын гишүүдтэй уулзуулж, сумын малчдын өөрийгөө удирдах байгууллагын хийж буй болон хийхээр зорьж буй үйл ажиллагаа, зорилго чиглэлийг танилцуулан, хамтран ажиллах санал тавьсан юм.
-       МБМХ-оос зохион байгуулсан ТББ-ын тэргүүн нарын сургалт, семинарт УБ хотод 7 хоног, Завхан аймгийн Тэлмэн суманд 5 хоног, Ховд аймгийн Дуут суманд 5 хоног тус тус оролцож, сургалт, семинарын талаар БАХ-үүдийн дарга нар, УЗ-ийн гишүүдэд сургалт, мэдээлэл хийв.
 
Цаашид,
-       СБАХ-ны буюу сумын малчдын сургалт мэдээлэл, соёл үйлчилгээний төвийн байр барих, үйл ажиллагааг эхлүүлэх, жигдрүүлэх.
-       БАХ-үүдийн үйл ажиллагаа болон дундын санг бүрэн бүрдүүлэх, ашиглалт, үр дүнг сайжруулах, зарцуулалтад хяналт тавих зэрэг зорилт тавин ажиллаж байна.
 
3. БАХ-үүдийн бэлчээрийн менежмент, эрсдлийг даван туулах чиглэлээр
-       Сумын газар зохион байгуулалтын 2011 оны төлөвлөгөөг сумын газрын алба болон ТА-IIтөслийн мэргэжилтэн нартай хамтран боловсруулж, сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, ИТХ-аар батлуулсан.
-       Швейцарын хөгжлийн агентлагаас МБМХ-оор дамжуулан хэрэгжүүлсэн, зудын хохирлыг бууруулах, эрсдлээс урьдчилан сэргийлэх төсөлд 19.5 сая төгрөг зарцуулагдсан ба төслийн үр дүнд 9 БАХ-ийн 248 өрх 18 га талбайг хашиж, 47 тн ногоон тэжээл, 3 БАХ-ийн 93 өрх 13 га бэлчээр хашиж, 42 тн байгалийн хадлан авч, “Үнэгт” тэжээлийн агуулах засварласнаас гадна 216 өрх 18.2 тн халтар арвайг УБ хотоос тээвэрлэн авчирч, тэжээлийн нөөцийн тус тус бүрдүүлсэн.
-       БАХ-үүд хамтран 30 га талбайг хашиж, ногоон тэжээл тариалснаас 110 гаруй тн ургац хураан авав.
-       Өвлийн улиралд цаг хүндэрснээс үүдэн, хөдөөгийн 4 багт хүрэхийн тулд аймгийн төв Улиастай хотоор дайрч, 100 гаруй км тойрч явдаг байсан Яруугийн давааны замыг онгойлгох ажилд 40 гаруй залуус, 5 машинтай 2 хоног ажилласан ба үүнд ТББ-ын зүгээс 150 л бензины тусламж үзүүлсэн.   
 
 
4. БАХ-ийн дундын сангийн  үйл ажиллагааны талаар мэдээлэл гарч ирнэ.
Бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах болон малчдын амьжиргааг дээшлүүлэх зэрэгт тулгарч буй санхүүгийн зарим хүндрэл бэрхшээлийг шийдэх үүднээс БАХ-ийн малчин өрхүүдийн дунд, дээрх үйл ажиллагаануудад ашиглагдах “Дундын сан”-д 270 өрх хамрагдаж, нийт 26 орчим сая төгрөгийг мөнгөн хуримтлалд цуглараад байгаа ба үүнээс, хадлан тэжээл бэлтгэх, бэлчээр хамгаалах болон жижиг зээл гаргах хэлбэрээр ашиглаж байна. 
-       Сумын малчдад ХААН банк, Хадгаламж банкны зээлийн хүүгээс доогуур (2%) хүүтэйгээр, давхардсан тоогоор 100 гаруй малчин өрхөд 40 сая төгрөгийн зээлийг олгогдсон ба зээлийн эргэн төлөлт 98 хувьтай явж байна.



Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санаачилга, санхүүжилтээр "Ногоон Алт" Бэлчээрийн Экосистемийн Удирдлага төслийг2007оноос хэрэгжүүлжэхэлсэн. Тус төслийг МБМХ-ны орон нутаг дахь гишүүн байгууллага болох “Түмэн мал” Сумын бэлчээр ашиглагчдын холбоо хэрэгжүүлж байна. Төрийн бус байгууллагын тэргүүнээр  Ц.Оюунажиллаж байна. Энэхүү төслийнхүрээнд Монголын үнэт баялаг болсон бэлчээр "Ногоон алт"-ыг хамгаалах, доройтсон бэлчээрийг сайжруулах, бэлчээрийн хамтын менежментийг хэрэгжүүлэх, улмаар малчдын амьжиргааг дээшлүүлэх,малын чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, мах, ноосыг боловсруулж, нэмүү өртөг шингээх, мал маллагаанаас өөр ажил эрхэлж амьжиргаагаа сайжруулах талаар малчдад туслах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Сумын нийт бэлчээрийг отрын, дамжин өнгөрөх, тосгон суурин орчмын, эрчимжсэн МАА эрхлэх, бэлчээрийн МАА эрхлэх гэж ашиглалтын зориулалтаар нь ангилж бэлчээрийн мал аж ахуй эрхлэх бүс нутгийг мал бэлчээрлэх нөхцөлийг алдагдуулахгүйгээр бэлчээр ашиглалтын 9 нэгж талбарт  хуваасны 1 нь нийтийн бэлчээр, байнгийн ашиглалттай нэгж талбарт байгаа малчин өрхүүд нэгдэж бэлчээр ашиглагчдын  8 хэсэг “БАХ”–ийг байгуулж дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 
Гарсан үр дүн 2010 оны байдлаар
·         Өнгөрсөн хугацаанд тус сумын “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”, “Өндөрширээт сумын эдийн засаг, нийгмийг 2007-2013 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө” зэргийг Газрын Харилцаа, Геодези, Зураг Зүйн газар, ХААИС-тай хамтран сумын малчид, ЗДТГ-ын ажилтнуудын санал, оролцоонд тулгуурлан гаргасан байна.
·         БАХ-ийн хэд хэдэн удаагийн хурал хуралдаж ахлагч нараа сонгон хамтын зохион байгуулалтанд орох, хамтран  ажил төлөвлөх түүнийгээ хэрэгжүүлэх  зэрэг нааштай үр дүн гарч байна.
·         Хэсгийн ахлагчаар Уулын хааны хэсэг  Б.Авирмэд, Баянбулаг хэсэг Д.Дондов, Ихам хэсэг Д.Наянтунгалаг, Тэсэгт хэсэг Д.Доржгочоо, Сант хэсэг Ц.Хүрэл, Бэрх хэсэг С.Наранцэцэг, Мөөрс хэсэг М.Бүрэнзэвсэг, Зөөлөн хэсэг Б.Байгалмаа нар сонгогдон ажиллаж байна.
·         2007 оноос өдөөгөөг хүртлэх хугацаандаа сумын төвд өөрийн гэсэн сургалт мэдээлэл үйлчилгээний төвийн байр, ачааны  машин, мотоцикл зэрэг хөрөнгөтэй болсон
·         8 хэсэг нь өөрийн гэсэн  дотоод журамтай болж малчид өөрийн хэсгийн бэлчээрээ  сэлгэж, өнжөөж, сэргээж, гар болон гүний худагыг сэргээн засварлаж ашиглах зорилго тавин   хамрагдсан малчид  дундын хөрөнгөтэй болсон.  Мөн хадлан хадах иж бүрэн салаа 1 ,  4000 боодол өвсний багтаамжтай агуулах 1, хүнсний ногоо тарих 2 га газар хашаалж  20 тонны багтаамжтай нүхэн зоорь, эсгийний цех, хөрс ургамлаа жил бүр судалж үйл ажиллагаандаа түлхэц болгох зорилготой  их талхлагдсан бэлчээрт 25/25 харьцаатай  4, талхлалт гайгүй малын хөлөөс хол  бэлчээрт  25/25 харьцаатай  4 хашаа, орхигдсон тариан талбайд 10/10 харьцаатай хашаанд тус тус тэжээлийн ургамал тарьж  судалгаа хийж байна.
·         Сант, Бэрх, Мөөрс, Зөөөлөн, зэрэг хэсэгт 8 гар, 2 гүний худаг сэргээн засварласан малчдын малын  чанарт  анхаарах зорилготой цөм сүрэгтэй болгож  мөн  уг цөм сүргийг түшиглэн сүүний чиглэлийн хөлдөөсөн үрийн ямаа үржүүлж байна, байгууллагын  эрэлтийн хөрөнгө .................. үндсэн ................. болон  өсөөд байна.
·         Төсөл хэрэгжих хугацаанд  8 хэсгийн дундын хөрөнгө  22сая 49.105 ₮хүрч хэсэг болгон өөрийн данстай болж хэсгийн хурлаараа зарцуулалтаа хийдэг болж байна.
·         Сумын  дунд сургуулийн дэргэд эко бүлэг байгуулан байгаль орчноо хайрлах хамгаалах ,нөхөн сэргээх үзлээр хүмүүжүүлэх зорилго тавин сурагчдын дунд ”Бэлчээр ногоон алт”   сэдэвт зохион бичлэгийн уралдаан зарлан шалгаруулалт явуулж түрүүлсэн 3 хүүхдийг урамшуулан материалыг ногоон алт сонинд нийтлүүлсэн, математикийн кабинетийн тохижилтонд 56.0 ₮  олимпиадад  амжилттай оролцсон  амьдралын түвшин доогуур малчны 1 хүүхдийн зардал 28.0, хүн эмнэлгийн тохижилтонд. 124.0 ₮, сум хөгжүүлэх сангийн дансанд сумын Засаг дарга, нягтлан нартай гэрээ хийж  5 сая төгрөгийг хүүгүй 3 жилийн хугацаатай ззэл,  суманд ажилладаг Д.Лхагвадорж ахлагчтай  хадлангийн 1 салаанд  1 сая төгрөгний  хөнгөлөлттэй  зээл, Уулын хаан хэсгийн малчин Д.Сэрээтэрт малын үүлдэр угшил сайжруулахад зориулж  500 мянган төгрөгийн хөнгөлөлттэй зээл, Сант хэсгийн малчин Д.Энхбаатарт  ногооны хашаатай болж хэсгийн малчдыг хүнсний ногоогоор хангах  зорилготой 1500.0 төгрөгийн хөнгөлөлттэй зээл, Баянбулаг хэсэгт Д.Дондов 3.600.0 хөнгөлөлттэй зээл авч хэсгийн бэлчээрт олон наст 1.5 га-д 0.8 га-д малын тэжээл , эрдэнэшиш тарьж нарийн ногоог хүлэмжинд ургуулж, хэсгийн малчдад малын тэжээл, нарийн ногоог хүлэмжинд тарьж   1 гар худаг шинээр гарган ашиглаж байна.
·         Сумын агро паркийн эзэн Я.Жаргалсайханд үйл ажиллагаагаа тогтмолжуулах, ногооны хашаатай болоход   зориулж  1000.0 төгрөгийн хөнгөлөлттэй зээл, Оюунхорол эзэнтэй  нарийн бооны цех, А.Чимгээ эзэнтэй  оёдлын цех, С.Өлзий эзэнтэй эсгийний цехэд   үйл ажиллагаагаа тогтмолжуулахадаа зориулж хүссэн хөнгөлттэй зээлийг жил бүр олгож эргэн төлөлт  сайн  ажил нь тогтмолжоод байна.
·         Эрүүл бэлчээр- баталгаат амьдрал гэснийг эрхэм зорилгоо болгон   жил бүр хэсгийн нэгдсэн өдөрлөгийг  уламжлал болгон хийж урамшуулал олгож   байна. Нэгдсэн өдөрлөгийн үр дүнгээр байгууллага өөрийн нэр дээр малчдаас  малын гаралтай түүхий эдээр хийсэн бүх бүтээгдхүүнийг зах зээлийн үнээр авч борлуулах зорилготой дэлгүүр нээн ажилуулж эхлээд байна.
·         Жилийн эцэс болгонд бүх хэсгүүдийн тайлангийн хурал болж ирэх ондоо юу хийхээр төлөвлөсөнөө нэгтгэж байхаар болоод 3 жилийн эцэстэй золгоод байна. Тус байгууллага ажиллах  хугацаандаа 210 тонн хадлан, 3 тонн хүнсний ногоо,  5 тонн эрдэс буюу долоодос, 52 бог малын хээлтүүлэгч  малчдын захиалгаар нийлүүлээд байна. Эдгээр ажлаасаа  малчдад 13200.0 төгрөгийн хөрөнгө, хөнгөлөлттэй  зээлийн үйлчилгээнээсээ 5.040.0 төгрөг, 2 хувийн зээлийн үйлчилгээнээсээ 25.200.0 төгрөг зээлэнд хамрагдсан нийт байгууллага хувь хүмүүст хөрөнгө оруулж хөнгөлөлт үзүүлсэн  байна. Идэвхитэй ажилладаг 3 хэсгийг шалгаруулж 9 сая төгрөгийн шагнал олгож хэсгийн ахлагчид 10%  нь олгогдож дундын санг нь аривжуулсан.
·         2010 онд “Сумын хөгжилд малчдын оролцоо” сэдэвт малчдын  тулгамдсан асуудлыг шийдэх малчдын хамтын хөдөлмөрийн сайн тал,хэсэг болж ажиллсаны давуу  талаар МБМХолбооноос 4 мэргэжилтэн, мөн америкийн бэлчээрийн 2 мэргэжилтэн ,  Монгол мал хөтөлбөрийг танилцуулах бэлчээрийн эрх зүйн талаар  ХХААЯ–наас 2 мэргэжилтэн , аймгийн хэмжээнд  мал аж ахуйн бодлого төлөвлөлтийн талаар  ХХААЖДҮ газраас 2 мэргэжилтэн  сумын засаг дарга, ХХАА мэргэжилтэн, газрын даамал нар  оролцсон уулзалт зөвлөлгөөнийг ЗДТГ-тай хамтран хийв. Бэлчээрийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт малчин Д.Сэрээтэр, Д.Наянтунгалаг нар Баянөлгий, Завхан, Ховд аймагт болсон БМХ-оос зохион байгуулсан малчид хэсэг болж хамтарснаар бэлчээрээ  хамгаалж амьдрал ахуйдаа хуулийн дагуу яаж ашиглаж байгааг сумаас газрын даамал, тамгийн газрын дарга малчин Б.Баярсайхан, Б.Авирмэд, И.Ганзориг, С.Наранцэцэг, Н.Ганболд гэсэн бүрэлдхүүнтэй явж  зарим аймгийн туршилгыг судлан газар дээр нь үзсэн байна.
·         Бүх хэсэгтээ мэдээлэл түгээх зах зээлийн үнэ ханшийг цаг тухай бүр хүргэх өрхийн орлогоо нэмэгдүүлэхэд нь гарын авлага болгох  зорилготой  Өрхийн үйдвэрлэл, хөдөөгийн бизнес мэдээ сэтгүүл, өдөр тутмын сонин захиалан  өгч байна.
·         БАХ-үүдийг суманд ажилладаг төсвийн 5 байгууллага, хувийн 3 мал эмнэлэг, ахуй үйлчилгээ, холбоо, цаг уур, нарийн боовны цех, эсгийний цехтэй шефийн холбоотой ажиллуулдаг байна.

slide=Алтай}


"Сүмбэр байтаг" Сумын Бэлчээр Ашиглагчдын Холбоо
Тэргүүн:
Б.Гансүх
 
Газарзүйн байршил:                         
Хүн амын тоо:                                                
Малын тоо:                                        
Газар нутгийн хэмжээ, бэлчээрийн талбайн хэмжээ:
Үндэстэн: Торгууд
Баг:                                                     
НА-д хамрагдсан: 2010 он
БАХ-ийн тоо: 13
Малчин өрхийн тоо: 1351
Хүрсэн амжилт, ажлын үр дүн:

  • 2010 оны зуднаар малгүй болсон 12 малчин өрхөд амьжиргааны эх үүсвэртэй болоход нь тусалж, 12 га талбайг торлож хамгаалах, төмс, хүнсний ногоо тариалах боломжоор хангасан.
  • Малчид, тариаланчдын зөвөлгөөн тус бүр нэг удаа зохион байгуулж, нийт 1300 малчин өрхийн 2000 хүнд бэлчээрийн менежмент, малчдын хамтын зохион байгуулалтын талаар танилцуулсан.
  • Үр дүнд нь малчид 13 БАХ-т зохион байгуулагдсан. Хурлаа хийж, хэсгийн ахлагчид сонгогдсон.
  • Ягш хэсгийн 30-аад өрх нэгдэж, Булган голоос 200 шуудуу ухаж, усны эх гаргаснаар 50 өрхийн 1400 мал 500 га талбай усаар хангагдсан.










"Цагаан тэмээтийн хишиг" Сумын Бэлчээр Ашиглагчдын Холбоо
Тэргүүн: Д.Цагаандаржаа

Товч танилцуулга: Ховд аймгийн Мөст  сум нь 2009 оны жилийн эцэсээр нийт малтай өрх нь 850 ба үүнээс малчин өрх нь 607 өрх байна. Нийт 219437 толгой малтай ба үүнийг хонин толгойд шилжүүлвэл 314775 толгой болж байна. Сумын нийт газар нутаг нь 387,7  мянган га бөгөөд бэлчээрийн газар нь 130900 мал багтаах боломжтой нь мониторингийн судалгаагаар тогтоогдсон байна.
Энэ нь өнөөгийн байдлаар бэлчээрийн даац ачаалал хэт өндөр байгааг үзүүлж байгаа ба энэ нь эргээд бэлчээрийн талхагдал, цөлжилтийг үүсгэх үндсэн нөхцөл болж байна.  Бид энэ бүхнийг хэсгээрээ ярилцаад Хадлангийн талбай байгуулах, Бэлчээр хашиж хамгаалах, Өвсны фонд барих зэрэг ажлуудыг төлөвлөөд ажиллаж байна.
                                            
НА-д хамрагдсан: 2010он
БАХ-ийн тоо:  4
Малчин өрхийн тоо:  560
Хүрсэн амжилт, ажлын үр дүн:

  • Сумын малчдын уулзалт хурал зохион байгуулж бэлчээр зохион байгуулалт, бэлчээрийн доройтлыг бууруулах талаар сургалт явуулсны үр дүнд малчид 4 БАХ-т зохион байгуулагдсан.
  • Малчдын сургалт, мэдээлэл, үйлчилгээний төв сумын төв бий болж, малчдын хэрэгцээтэй мэдээлэлээр хангах, малчдад хүү багатй зээл олгох зэрэг үйл ажиллагаа явуулж байна.
  • БАХ-с хамгийн идэвхитэй ажиллаж байгаа нь Цэцэг гол БАХ юм. Энэ хэсэг хэсгийн хурлаараа бэлчээр ашиглалтын төлөвлөгөөгөө боловвсруулж мөрдөж ажиллах гэж хичээж байна. харамсалтай нь бусад хэсгүүд болоод сумын түвшинд энэ ажил жигдрээгүй байгаа учраас бусад хэсгийн мал өнжөөж амрааж байгаа бэлчээрт нь орж ирэх зэрэг асуудлууд ихээхэн гарч байна.
  • Цэцэг гол БАХ-ийн малчид мөн өргөн хэрэглээний барааны худалдан авалт түүхий эдийн бөөний борлуулалтын ажил зохион байгуулсан.
  • Мөст сум байгалийн ховор ан амьтнаараа алдартай. Цэцэг гол БАХ-ийнхэн хэсгийн малчдад түшиглэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Мөст сумын "Цэцэг гол" БАХ-ийн туршлага
 
Хэсгийн ахлагч Алтансүх: Манай суманд бэлчээрийн даац маш их хэтэрснийг бид энэ зун хийсэн мониторингийн судалгааны дүнгээс олж мэдлээ. Иймээс хэсгээрээ ярилцаад Хадлангийн талбай байгуулах, Бэлчээр хашиж хамгаалах, Өвсны фонд барих зэрэг ажлуудыг төлөвлөөд ажиллаж байна. Бид энэ оны 09-р сараас эхлээд Мал аж ахуйн 4 багаас 1500 ямааг Ховд аймаг руу тууварт явуулав. Мал бэлтгэлийг эм ямааг 20000, сэрх 30000 төгрөгийн ханштай бэлтгэв. Энэ нийт малчдад шууд 25-30 сая төгрөгийн  борлуулалт хийлээ. Мөн бид 10-р сард 76 өрхөөс 300 сэрх 1200 эм ямааг малчдаас худалдан авч нийт 1400 ямааг 2 суурь болгоод С. Батэлгэр, Х. Лувсанпүрэв, Б. Донхоо, Б. Бямбасүрэн нарын 4 малчинг  тус бүр сарын 350000 төгрөгийн цалин өгч 45 хоног маллуулахаар 10-р сарын 05 наас эхэлэн гэрээ хийж ажиллаж байна. Цаашид энэ бэлтгэсэн малыг 11-р сарын 25-наар мах бэлтгэлд бэлтгэх учир мах бэлтгэлийн 15-25  хүн түр ажлын байрьтай болно. Манай бэлчээр хамгаалах хэсгийн дундын сангаас Э. Энхболд 1200000 мянган төгрөгийн зээл авч мал бэлтгээд буцааж хугацаанд нь төлөв. Бидний дээрх хийсэн ажил бол малын сүргийн бүтэцэд ихэнх хувийг эзлээд байгаа ямаан сүргийн тоог багасгаж, бэлчээрийн даац, талахдалыг тодорхой хэмжээгээр бууруулж байгаа болов уу гэж бодож байна.  Мөн бид малчдаас цуглуулсан малаа Оройн ус мал эмнэлэгтэй хамтарч  мал эмнэлгийн вакцин, угаалга хийсэн. Малын эмч Я. Хүрэлбаатарт үйлчилгээний хөлс болгож 160000 төгрөг өгөв. Ер нь бид нийлээд цаашид малын түүхийн эд бэлтгэлийн бирж байгуулж болох юм гэсэн бодол төрсөн. Тэгвэл бид малчдаас Сүү, Ноос, Ноолуур,  Хонины арьс, Ямааны арьс, Адууны шир, Үхэрийн шир, Тэмээний шир, Зах зээлд мал мах стандартын дагуу бэлтгэх боломжтой юм байна.
Цаашид 2010 оны 12- сарын эхээр болох МИШЭЭЛ ЭКСПО төв дээр болох олон улсын аялал жуучлалын үзэсгэлэнд “ Цэцэг гол” хэсэг спорт агнуур, явган аялал, түүхт дурсгалт аялал, зэрэг бүтээгдэхүүнээр оролцохоор бэлтгэж байна.
Манай Бэлчээр хамгаалах хэсэг 2010 оны  6-р сараас хойш бүх гишүүдийн хурал 2 удаа, удирдах зөвлөлийн хурал 3 удаа, засаг дарга, сумын ИТХ-ын дарга нийт 4 удаа уулзалт хийж санал бодлоо солилцлоо.  Би хэсгийн айл өрхөөр явахад нэг удаа 415 км аялаж байлаа.
Манай хэсгийн хувьд сумын удирдлагтай санал зөрөлдсөн зүйл гэвэл бэлчээрийн төлбөрийн тухай асуудал Сумын удирлага болохоор бэлчээр зөрчсөн хүмүүст хариуцлага тооцохоор малчид хоорондын маргаан гарна гэж болгоомжилж байна. Манай малчид Болон “Цэцэг гол” БАХ-ийн удирдах зөвлөл  болохоор нэгэнт бэлчээр хамгаалах гэж байгаа бол бэлчээр зөрчсөн этгээдэд заавал хариуцлага тооцох ёстой гэж байна. Сумын удирдлага бидний үйл ажиллагаа бүрэн дэмжиж байна. Цаашид хэсэгтэй хамтран ажиллана гэж байгаа.



“Үенч Алтан нутаг” Сумын Бэлчээр Ашиглагчдын Холбоо
Тэргүүн Ш.Отгонбаяр

Газарзүйн байршил: Үенч сум 1931 онд байгуулагдсан. Аймгийн төвөөс 365 км, Улаанбаатараас 1650 км зайтай оршдог. Алтайн нурууны өвөр хангай говь хосолсон нутагтай. Зүүн, зүүн хойд талаараа мөст сум, өмнөд хэсгээрээ Алтай, хойт талаараа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Чонж аймгийн Мурый, Чита сумуудтай хиллэдэг.
           
Хүн амын тоо: 4541               
Малын тоо:                                    

бүгд тэмээ адуу үхэр хонь ямаа
69792 933 3177 4429 24439 36814

 
Газар нутгийн хэмжээ, бэлчээрийн талбайн хэмжээ: Газар нутгийн хэмжээ 747672 га. Үүнээс 581727 га нь бэлчээрийн, 500 га нь тариалангийн, 1085 га нь хадлангийн, 164360 га нь ой мод, заг ургадаг.
Үндэстэн: Захчин, казак, торгууд, урианхай
Баг: 5
НА-д хамрагдсан: 2010он
БАХ-ийн тоо: 9
Малчин өрхийн тоо: 720
Хүрсэн амжилт, ажлын үр дүн:

  • Малчид нэгдлийн үед дагаж мөрдөж байсан бэлчээр ашиглах, нүүдэл суудал хийх хуучин уламжлалаа алдаагүй байсан сайн хөрс суурь байсан. Сумын нийт малчид 9 БАХ-т хуваагдан тус бүр бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөө гарган мөрдөж ажиллаж байна.
  • Сумын бэлчээр хадлан ашиглах талаар баримтлах журам, Бэлчээр зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө гарч ИТХ-р батлагдан мөрдөгдөж байна.
  • Үенч сумын ЗДТГ, суманд хэрэгжиж байгаа Ногоон алт, Тогтвортой амьжиргаа 2 төсөл, МЭҮАлба, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан зэрэг байгууллагууд ажлын уялдаа холбоо сайтай ажилласнаар нийтийн эрх ашигт нийцэхүйц ажлуудыг бодит үр дүнтэйгээр хэрэгжүүлж байна.
  •  2010 онд тус сум ус хуваарилах хаалт барьж, хадлан, тэжээл тариалах талбай усжуулснаар 125 тонн хадлан, 25 тонн тэжээл авсан. Малчдын байгууллагаар дамжуулан уг өвс хадланг малчдад зах зээлийн ханш дагаж хэлбэлзэхгүйгээр тогтмон үнээр олгож байна. энэ ажлаараа ХХААХҮЯ-с зарласан хадлан тэжээл 2010 болзолт уралдаанд улсад 3-р байр эзэлсэн амжилт үзүүлээд байна.
  • Үенч суманд малчдын хамтын үйл ажиллагаа хүчтэй өрнөж идэвхижсэн нь сумын 300 гаруй малчдыг эгнээндээ нэгтгэсэн Үенч-малчны ирээдүй хоршоо байгуулахад хүрсэн. Тус хоршоо байгуулагдаад удаагүй боловч малчдын малын гаралтай түүхий эдийг бөөнөөр борлуулах, өргөн хэрэглээний гурил будаа, ТВ-ийн антенн зэрэг барааг бөөнөөр хямд үнээр нийлүүлснээр нэг малчин өрхөд дунджаар 40 гаран мянган төгрөгийн ашиг, зардлын хэмнэлт үзүүлээд байна.

 
Орон нутгийнхан тэргүүн туршлага, амжилт  
 
Ховд аймгийн Үенч сум
2010 онд зарцуулсан нийт төсвийн бүрдүүлэлт
Ногоон алтаас 44.500.000 төгрөг, ТА-2 төслөөс 17.800.000 төгрөг, Хөдөлмөрийг дэмжиж ажлын байр нэмэгдүүлэх сангаас 8.000.000 төгрөг, малчдаас- 500.000 төгрөг, улсын төсвөөс 24.000.000 төгрөг, сум орон нутаг бусад ТББ – 1.560.000 төгрөгийн төсөв зарцуулсан байна. Малчдын мөнгөн хуримтлал буюу дундын сан - 12.000.000 төгрөг , Ногоон алтаас- 17.000.000 төгрөг нийт 29.000.000 төгрөгөөр зээл олгож эхлээд байна.
 
Хамтын ажиллагааны жишээ
ЗДТГ Сумын ЗДТГ-с захирамжлан ЗДТГ-ын эзэмшилд байгаа 50 га газрыг сумын өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх зорилгоор Үенч Алтан нутаг сумын БАХолбоонд эзэмшүүлэх, хадлангийн талбайг усалж арчлах, хадлан тэжээлийн нөөц бүрдүүлэх, худалдан борлуулах гэрээ байгуулан ажиллаж, гэрээний хэрэгжилтэд хяналт тавин хамтран ажиллаж байна.
Төслүүд Хадлангийн талбай усжуулахын тулд ус хуваарилах далан 5,800,000 төгрөгөөр барьсан. Үүний 4,000,000 төгрөгийг ТА 2 төслөөс, 1000,000 төгрөгийн НА хөтөлбөрийн санхүүжилтээр хийсэн. Мөн шаардлагатай тоног төхөөрөмж хаман боогч-3,500,000, трактор- 2,000,000 төгрөг, сэлбэг, шатахуун, хоолны зардал – 4,900,000, ажиллах хүчний хөлс 4,600,000 төгрөгийн зардлыг НА хөтөлбөрөөс санхүүжүүлэн ажилласан байна.  
Малчид, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, сангаас шинээр ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр нийт 9 малчин өрх, малчдын бүлэг хадлангийн талбай хаших, шинээр бий болгох, ногоон тэжээл тариалах, хадлангийн нөөц бэлтгэх ажилд оролцлоо. 
Үүний үр дүнд нийт 125 тонн хадлан, 25 тонн ногоон тэжээл хурааж авсан.
 
Үенч-Алтан нутаг СБАХ-ны тэргүүн Ш.Отгонбаярын туршлага

Малчдын өөрийгөө удирдах байгууллага амжилттай ажиллахад дараах зүйлс чухал үндэс суурь болсон.

  1. ТББ нь малчдын ашиг сонирхлыг нэгтгэж чадсан. Нэгдэж чадвал ийм ийм давуу талтай юм байна гэдгийг ойлгуулж чадсан.
  2. Дундын сан чухал үүрэг гүйцэтгэсэн. Малчдыг хүнд хэцүү тулгамдсан үед нь банкны хүүнээс бага хүүтэй зээл олгож байсан нь гол хүчин зүйл болсон.
  3. ТББ тэргүүн өмнө нь нутагтаа удирдах албан тушаал эрхэлж байсан, хүмүүстээ нөлөөлж чаддаг, удирдах ухаантай байсан нь мөн нөлөөлсөн.
  4. Малчдын хамтын хүчийг нэгтгэхийн тулд малчидтайгаа сайн харилцаатай байх хамгийн чухал. Орон нутгийн удирдлагууд болоод бусад газрууд бие биенээ ойлгодог, дэмждэг байвал ажил амжилттай явагдана. ИТХ, ТА төсөл, Монгол мал хөтөлбөр бүшд хамтраад ажлынхаа саналыг оруулдаг, боловсруулдаг, баталж, ажил хэрэг болгож ажилладаг.
  5. БАХ-ийн малчдын итгэл даах хүн ажиллах хэрэгтэй. Тэгж байж нэгдэж хамтарч, илүү нягтарч ажиллана, түүнээс би дарга гээд байвал малчид хүлээж авахгүй. Мэдээлэл нээлттэй байх хамгийн чухал. Бүх хүн нэгдсэн, зөв мэдээлэлтэй байх хэрэгтэй.
  6. Хадлангийн салаа, тэжээл тариалах зэрэг томоохон ажлуудыг гүйцэтгэх багаа маш сайн бүрдүүлэх хэрэгтэй.
  7. БАХ-ийн 4 ахлагч сумын ИТХ-ын төлөөлөгч. ИТХ-ын төлөөлөгч БАХ-ийн ахлагчаар ажиллахад малчдын асуудлыг сум орон нутгийн түвшинд гаргаж тавих, шийдүүлэхэд чухал ач холбогдолтой, давуу талтай.
  8. Аливаа нэг төслийг тухайн БАХ-ийн ахлагчаар удирдуулан гүйцэтгүүлэх нь үр өгөөжтэй. Өөрсдийнхөө төлөө өөрсдөө ажиллаж байгаа усраас үнэн сэтгэлээсээ ажилдаа ханддаг.
  9. Малчны байгууллага нь ашгийн төлөө байгууллага биш, өөрсдийнхөө эрх ашгийн төлөө байгууллага учраас ашгийн төлөө элдэв зөрчилгүй, зөв голдрилоороо явж байна.
  10. ШХА-ийн НА төсөлд талархал илэрхийлэх хэрэгтэй. 1990 оноос хойш малчид эзэнгүй байлаа, харин өөрсдийнхөө төлөө байгууллагатай болсноор нэгдсэн удирдлагатай, эдийн засаг, зах зээлийн нэгдсэн сувагтай болсон.
  11. Сумын төсвийн бүрдүүлэлтээс илүү гарсан 20 орчим сая төгрөг байгаа. Үүгээр малчдын байгууллагад 66 машин авч өгөөч гэсэн хүсэлтийг ИТХ-д тависан байгаа. 1-р сарын 20-д гараад шийдэгдэнэ. Малчдын байгууллагыг бие даалгах – цас зудны үеэр малчиддаа хүрэх
  12. БАХ-үүд зохион байгуулагдсанаар бэлчээрийн маргаан байхгүй.
  13. Хоршоо байгуулагдаад түүхий эд авч эхэлсэн. Нэгж бүтээгдэхүүний ашгаас 500 төгрөгийг хоршооны эрсдэлийн санд, 500 төгрөгийг тусламжийн санд байршуулахаар дүрмээрээ баталсан бөгөөд байршуулж байна.
  14. Сумын малчид адууны ширээ 10,000 төгрөгөөр нутгийн ченжэд өгсөн, 78 өрх малчны байгууллагад 10,000 төгрөгөөр өгсөн, ширээ 25000 төгрөгөөр борлуулж, зөрүүг малчдын сургалт-шинэ жилийн үеэр олгосон. Үүнийг харсан малчид чэнжэд түүхий эдээ өгөхөө больёо гэлцсэн.
  15. Малчдын хоршоо одоогоор 300 гишүүн өрхтэй болоод байна. 50 Малчин өрхийн цагаан сарын барааны захиалгыг  аваад байна.
  16. Хоршоо 25 кг-ын гурилын үнэ сумын дэлгүүрүүдэд 20,000 төгрөг байсныг 18,000 төгрөг болгон үнийг барьсан. Гишүүн бус малчин өрх, сумын төвийн айлуудад гурилыг 19,000 төгрөгөөр олгодог.







 

Green gold menu

Your donation will contribute to the preservation of Mongolian “Pasture-Green Gold” for our future generation

Donate