Бэлчээрийн залуу судлаачдын клубын "Бэлчээрийн судалгаа - Шинэ үе" сэдэвт эрдэм шинжилгээний анхны бага хурал 2008 оны 01-р сарын 24-ний өдөр МААЭШХ-ийн хурлын танхимд зохион байгуулагдлаа. Энэ хуралд эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургуулиуд, олон улсын төсөл хөтөлбөрүүдээс 8 байгууллагын 18 залуу судлаач бие даасан болон хамтарсан судалгааны ажлынхаа үр дүнгийн талаар илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Илтгэлийн сэдвүүдээс харахад бэлчээрийн талаарх судалгааг байгалийн бүс бүслүүр, уур амьсгал, ургамалжилт, хүний үйл ажиллагааны нөлөө, нийгэм эдийн засгийн байдалтай холбож, газрын мэдээллийг сансрын мэдээлэлтэй холбож судалсан байна. Шүүгчээр МААЭШХ-ийн захирал Док.проф.С.Цэрэндаш, ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн ЭША Док.Нарантуяа, "Ногоон Алт" хөтөлбөрийн зөвлөх Док.Д.Булгамаа нар ажиллав.

Хэлэлцсэн илтгэлүүд

  1. Ж.Сэргэлэн "Хустайн байгалийн цогцолборт газрын ургамалжилтын төлөв байдал", ХБЦГ (PP_үзүүлэн)
  2. Ш.Оюунтуяа "Бэлчээрийн ургамлын судалгаанд газрын болон хиймэл дагуулын мэдээг харьцуулсан дүнгээс", ХААИС (PP_үзүүлэн)
  3. О.Бүрэнжаргал "Бэлчээрийн төлөв байдлын үнэлгээ", ХААИС
  4. Б.Одончимэг, Б.Цэрэннадмид "Газрын доройтлын зарим асуудлаас" ХААИС-ийн УГТСЭШХ (PP_үзүүлэн)
  5. Д.Бурмаа "Хамгаалалтын нөлөөгөөр бэлчээрийн ургамлын чанар сайжрах боломжийг судалсан дүнгээс", "Ногоон алт" хөтөлбөр(PP_үзүүлэн)
  6. Б.Батсанаа "Нугын бүлгэмдлийн сукцесс", "Ногоон алт" хөтөлбөр

Илтгэлүүдийг шинжлэх ухааны онолын үндэслэл, судалгааны арга зүй, практик ач холбогдол, судлаачийн илтгэх ур чадвар зэргийг харгалзан шалгаруулахад:

  • Нэгдүгээр байрыг "Ногоон алт" хөтөлбөрийн судлаач Б.Болормаа "Татмын нугын бэлчээрийн нөхөн сэргэлтийн судалгааны зарим дүнгээс",
  • Хоёрдугаар байрыг ХААИС-ын Экологи технологийн сургуулийн багш М.Хишигжаргал, Б.Батдэмбэрэл нар "Малын бэлчээрлэлтийн ойн тархалтанд үзүүлэх нөлөөллийг судалсан судалгааны зарим дүн",
  • Гуравдугаар байрыг МУИС-ийн багш Л.Ариунцэцэг, Ж.Оюумаа нар "Хагдан бүрхэвч хөрсний температур ба чийгт үзүүлэх нөлөө"
  • Тусгай байрыг "Говийн бэлчээр" төслийн мэргэжилтэн Л.Болор-Эрдэнэ, М.Ургамал нар "Бэлчээрийн ургацыг тооцоолоход PHYGROW загварыг говийн бүсэд ашигласан нь", "Ногоон алт" хөтөлбөрийн судлаач У.Будбаатар "Бэлчээрийн хөрсний зарим физик шинж чанарын өөрчлөлт" илтгэлүүдээр тус тус эзлэв.

Илтгэл бичигдсэн түвшин, илтгэгч нарын ур чадвар харьцангуй жигд бус байснаас үзэхэд залуу судлаачдын хувьд харилцан мэдээлэл солилцох, бие биенээсээ суралцах зайлшгүй шаардлага байгаа нь харагдаж байлаа.


“Бэлчээрийн судалгаа-шинэ үе 2009” эрдэм шинжилгээний бага хурал 2009 оны 4-р сарын 10-нд Монголын Бэлчээрийн Менежментийн Холбооны хурлын танхимд боллоо. Тус хуралд эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургууль, төсөл хөтөлбөрүүдэд ажилладаг 11 залуу судлаачид бие даасан болон хамтарсан судалгааны ажлынхаа үр дүнгээр илтгэл тавьж болон ханын илтгэл бэлтгэн оролцлоо.

Хуралд хэлэлцэгдсэн илтгэлүүд:

  1. “Атаршсан талбайг олон наст ургамлын хольцоор нөхөн сэргээх судалгаа” Н.Мөнхбаяр, Д.Аваадорж, Д.Түмэнжаргал, ТУҮҮХ
  2. “Доройтсон бэлчээрт үр нэмэрлэн тариалсан ургамлын амьдралтыг нэмэгдүүлэх боломжийг судалсан дүнгээс” Д.Бурмаа, МБМХ
  3. “Тэжээлийн нэг наст ургамлыг тарих тохиромжтой хугацааг сонгох судалгааны дүнгээс” Б.Төрбагана, Д.Түмэнжаргал, ТУҮҮХ
  4. “Уулын хээрийн алаг өвс-ботуульт бэлчээрийн ургацад ашиглалтын нөлөө” Л.Отгонтуяа, Л.Сарантуяа, Н.Лхагважав, МБМХ
  5. “Цөл, цөлийн хээрийн бүс дэх ханбогд уул орчмын ургамлын аймаг, ургамлан нөмрөгийн мониторинг судалгааны зарим үр дүнгээс” Б.Алтанцэцэг, Ж.Санжид, “Экологи тогтвортой хөгжил” төв, ШУТИС
  6. “Татмын нугын доройтсон бэлчээрийг амрааж өнжөөх замаар сэргээх боломжийг судалсан дүнгээс” Ж.Гантуяа, Д.Булгамаа, “Ногоон алт” хөтөлбөр
  7. “Алтайн өвөр говь, Захын усны ургамалжил, бэлчээрт ашиглагдах байдал” Б.Хосбаяр, А.Цолмон, Ботаникийн хүрээлэн
  8. “Татмын нугын алаг өвс-улаантолгойт бэлчээрийн ургацад хадах өндөр болон давтан ашиглалтын нөлөө” Б.Болормаа, Б.Баярмаа, С.Цэрэндаш, МБМХ
  9. “Иргэдийн оролцоотой бэлчээрийн газрын төлөвлөлтийг хэрэгжүүлэх нь” Ш.Гэрлээ, С.Жигжидсүрэн, ХААИС
  10. “Бэлчээрийн төлөв байдлыг зураглалаар илэрхийлэх нь” Р.Алтанзул, МААЭШХ
  11. “Зарим зүйл олон наст ургамлын тарималжих ба нутагших боломж” Д.Лхагвасүрэн, Д.Түмэнжаргал, ТУҮҮХ

Шүүгчдийн саналаар:

  • Нэгдүгээр байрыг Монголын бэлчээрийн менежментийн холбооны судлаач Б.Болормаа "Татмын нугын алаг өвс-улаантолгойт бэлчээрийн ургацад хадах өндөр болон давтан ашиглалтын нөлөө",
  • Хоёрдугаар байрыг МБМХ-ны судлаач Л.Отгонтуяа, Л.Сарантуяа нар "Уулын хээрийн алаг өвс-ботуульт бэлчээрийн ургацад ашиглалтын нөлөө",
  • Гуравдугаар байрыг МБМХ-ны судлаач Д.Бурмаа "Доройтсон бэлчээрт үр нэмэрлэн тариалсан ургамлын амьдралтыг нэмэгдүүлэх боломжийг судалсан дүнгээс",
  • Тусгай байрыг Тэжээлийн ургамлын үр үйлдвэрлэгчдийн холбооны судлаач Д.Лхагвасүрэн "Зарим зүйл олон наст ургамлын тарималжих ба нутагших боломж" илтгэлүүдээр тус тус эзлэв.

 

Илтгэлүүдийг судлаачдын болон оюутны ангиллаар хэлэлцүүлэн шалгаруулахад МБМХ-ны судлаач Д.Бурмаа “Бэлчээрийн эрүүл мэндэд бэлчээрлэлтээс үзүүлэх нөлөөг бүс бүслүүрээр судалсан дүнгээс” сэдэвт илтгэлээр, оюутны ангилалд ХААИС-ийн Байгалийн Ухааны Сургуулийн магистрант Н.Хэрлэнтуул “Тэжээлийн олон наст ургамлыг тарих тохиромжтой хугацаа” илтгэлээр тус тус тэргүүлэв.

Хуралд оролцогсдын судалгааны ажлын арга зүй, боловсруулалтын түвшин, илтгэх ур чадвар жил ирэх тусам мэдэгдэхүйц сайжирч байгааг шүүгчид онцолж байсан бөгөөд хүрээгээ улам тэлж байна.

Эхний 2 жилийн бага хуралд тэргүүн байр эзэлж байсан МБМХ-ны судлаач Б.Болормаа, олон улсын 400-аад судлаачдаас шалгарч Франц улсад болох олон улсын залуу судлаачдын хуралд Монгол улсаа төлөөлөн оролцож “Доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх арга” сэдвээр 6 жил явуулсан судалгааны ажлынхаа үр дүнгээр илтгэл хэлэлцүүллээ.

Хурлын хөтөлбөр

“Бэлчээрийн залуу судлаачдын клуб”-ээс зохион байгуулдаг уламжлалт эрдэм шинжилгээний бага хурлын энэ жилийн ээлжит хуралдаан “Бэлчээрийн судалгаа-шинэ үеХамтын хөгжил” нэртэйгээр 2011 оны 2-р сарын 8-нд Монголын Бэлчээрийн Менежментийн Холбооны хурлын танхимд боллоо. Энэ удаагийн хурлыг МААЭШХ-ийн 50 жилийн ойн хүрээнд тус хүрээлэнгийн Бэлчээр, тэжээлийн сектортой хамтран зохион байгуулсан.

Сүүлийн жилүүдэд залуу судлаачдад мэдээлэл өгөх, мэдлэгийн хүрээг тэлэх үүднээс эрдэм шинжилгээний бага хурлын өмнө сургалт-семинарыг хамт хийж байгаа бөгөөд энэ жилийн хувьд “Бэлчээрийн менежментийг боловсронгуй болгоход эко-потенциаль, экологийн талбарыг тодорхойлохын ач холбогдол” сэдвээр МБМХ-ны Судалгаа технологийн албаны дарга Д.Булгамаа илтгэл тавьж, тус албаны судлаач У.Будбаатар “Экологийн чадавхид тулгуурласан бэлчээрийн эрүүл мэндийн судалгааны дүнгээс” танилцууллаа. Мөн 2010 онд Исланд улсад доройтсон газрын нөхөн сэргэлтийн 6 сарын сургалтанд хамрагдаад ирсэн Дархан дахь ХААИС-ийн салбарын багш П.Содгэрэл тус сургалтын талаар мэдээлэл хийлээ.

Эрдэм шинжилгээний бага хуралд нийт 18 илтгэл ирүүлсэн боловч энэ удаагийн хуралд илтгэгчдийн ирц нэлээд хангалтгүй байснаас цөөн илтгэл хэлэлцэгдсэн тул шагналт байрын тоог цөөрүүлсэн болно. Хуралд хэлэлцэгдсэн илтгэлүүд:

1. Ухаа худаг орчмын ургамлан нөмрөг, түүний экологи, эдийн засгийн үнэлгээ, А.Ганцэцэг, ХААИС, УНБҮ-III дамжааны оюутан,
2. Дорнод - Монголын талын хялгана-алаг өвст бэлчээрийн бүтээмжийг судалсан судалгааны дүнгээс, Б.Баярмаа, МБМХ-ны судлаач,
3. Бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах арга зүй, мэдээллийн сангийн харьцуулсан судалгааны дүнгээс, Н.Ганхуяг, МБМХ-ны ажилтан,
4. Атаршсан тариалангийн талбайд таримал хадлан бий болгох туршилтын ажлын дүнгээс, Ч.Мөнхбат, МААЭШХ-ийн ЭША,
5. Нутгийн сибирь өлөнгийн дээжүүдийн аж ахуй, биологийн зарим онцлог, П.Сүхбаатар, МААЭШХ-ийн ЭША,

Илтгэлийг шинжлэх ухааны онолын үндэслэл, судалгааны арга зүй, практик ач холбогдол, судлаачийн илтгэх ур чадвар зэргийг харгалзан шалгаруулахад:

Хоёрдугаар байрыг МААЭШХ-ийн судлаач П.Сүхбаатар "Нутгийн сибирь өлөнгийн дээжүүдийн аж ахуй, биологийн зарим онцлог",
Гуравдугаар байрыг МБМХ-ны судлаач Б.Баярмаа "Дорнод - Монголын талын хялгана-алаг өвст бэлчээрийн бүтээмжийг судалсан судалгааны дүнгээс",
Тусгай байрыг ХААИС-ийн УНБҮ-III дамжааны оюутан А.Ганцэцэг “Ухаа худаг орчмын ургамлан нөмрөг, түүний экологи, эдийн засгийн үнэлгээ” сэдэвт илтгэлүүдээрээ тус тус эзэллээ.

Хурлын хөтөлбөр
2011 оны илтгэлүүдийн товхимол

 

Your donation will contribute to the preservation of Mongolian “Pasture-Green Gold” for our future generation

Donate