Эхлэл Залуу судлаачдын клуб

Санал асуулга

Танд энэ вэб сайт ямар санагдаж байна вэ?
 

Фото цомгоос


Залуу судлаачдын клуб

Бэлчээрийн салбарын залуу судлаачдын тоо сүүлийн жилүүдэд улам бүр өсөн нэмэгдэж байгаа билээ. Эдгээр судлаачдын дунд холбоо тогтоон харилцан мэдээлэл болон туршлагаа солилцох, тэдний судалгааны ажлын уялдаа холбоог сайжруулахын зэрэгцээ залуу судлаачдыг чадваржуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголын Бэлчээрийн Менежментийн Холбооны дэргэд "БЭЛЧЭЭРИЙН ЗАЛУУ СУДЛААЧДЫН КЛУБ"-ыг 2008 оны 01-р сард байгуулсан.

club members

Уг клубт одоогоор эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургууль болон олон улсын төсөл хөтөлбөрүүдэд ажилладаг 30 орчим залуус элсээд байна. Клубын тэргүүнээр "Ногоон алт" хөтөлбөрийн судлаач Б.Болормаа, зөвлөлийн гишүүдээр МУИС-ийн багш Л.Ариунцэцэг, "Бэлчээрийн тогтвортой менежмент" төслийн судлаач Ариунболд, ХААИС-УГТСЭШХ-ийн багш Б.Одончимэг, туслахаар "Ногоон алт" хөтөлбөрийн судлаач Ж.Гантуяа нар сонгогдон ажиллаж байна.

Тус клубт гишүүнээр элсэх, хамтран ажиллах боломж үргэлж нээлттэй бөгөөд жилийн турш интернэтээр харилцан мэдээлэл солилцох боломжтой. Клубын журамд тусгагдсанаар гишүүд жилд 2-3 удаа цугларч эрдэм шинжилгээний бага хурал, ахмад судлаач, эрдэмтэн докторуудтай хамтран сургалт семинарууд зохион байгуулж шинэ мэдээ, мэдээлэл солилцохын зэрэгцээ судалгааны ажлынхаа арга зүй, тулгарч буй бэрхшээл, ололт амжилтын талаар зөвлөлдөж ирсэн.

“Бэлчээрийн судалгаа-шинэ үе” эрдэм шинжилгээний бага хурлыг жилд 1 удаа уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд 2010 оны 3-р сарын 17-нд 3 дахь удаагаа хуралдаж 40 гаруй оюутан судлаачид оролцож илтгэлээ хэлэлцүүллээ.

Зочдын тоо

Одоогоор 1 зочин холбогдсон

Чухал холбоосууд

msrm.mn © 2008 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурьдана.