Эхлэл Vйл ажиллагаа Бэлчээрийн хамтын менежмент

Санал асуулга

Танд энэ вэб сайт ямар санагдаж байна вэ?
 

Фото цомгоос


Бэлчээрийн хамтын менежмент
 
Бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох хамгийн чухал арга зам бол малчдын оролцоотойгоор бэлчээр ашиглалтын төлөвлөгөө боловсруулан, түүнийгээ хэрэгжүүлэх явдал юм.
 

Бэлчээр ашиглалтын төлөвлөгөө боловсруулахтай холбогдон зохион байгуулалтыг боловсронгуй болгох, төлөвлөгөөний биелэлтийг хангах урамшууллын механизмыг бий болгох, хянах хяналт үнэлгээний систем бий болгох, хэрэгжүүлэх чадавхийг буй болгон бэхжүүлэх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох зэрэг ажлуудыг гүйцэтгэх нь юу юунаас чухал юм.

Бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох хамгийн зохистой арга болох "Сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө"-г боловсруулж хэрэгжүүлэх ажлыг үлгэр жишээ зохион байгуулсан "ШИЛДЭГ ГАЗРЫН АЛБА" шалгаруулах болзолт уралдааныг Газрын харилцаа геодези зурагзүйн газраас "Ногоон Алт" хөтөлбөртэй хамтран 2007 онд үндэсний хэмжээнд, 2 үе шаттайгаар зарласан юм.

Төлөвлөгөөг малчид орон нутгийн иргэдийн оролцоонд тулгуурлан боловсруулахаар тусгасан бөгөөд бүх сумаа хамруулсан байдал, төлөвлөгөөний баталгаажилт, бэлчээр ашиглалтын хэсгүүдийн үйлдсэн зураглал, түүний хэрэглээ зэрэг нийт 10 үзүүлэлтээр шалгаруулахад Архангай аймаг I байр, Хөвсгөл аймаг II байр, Булган аймаг III байранд тус тус шалгарлаа.

Уралдааны нэгдүгээр шатанд 15 аймгаас ирүүлсэн материалыг нэгтгэж үзэхэд 15 аймгийн 183 сумын нутаг дэвсгэрийг 2319 бэлчээр ашиглалтын хэсэгт хуваан, 2319 хэсгийн ахлагчийг сумын Засаг даргын захирамжаар батлан зохион байгуулж, дээрх бэлчээр ашиглалтын хэсгүүдэд 2002 малчны бүлэг, 77133 малчин өрх хамрагдаж, 47669 өвөлжөө, 33680 хаваржаанд хонин толгойд шилжүүлснээр 38,9 сая толгой малтай байгаа дүн гарлаа.

Сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэхэд аймгуудын Газрын Алба, сумдын газрын даамлуудын оролцоог идэвхжүүлэхэд энэхүү уралдааны зорилго оршиж байгаа бөгөөд төгсгөлийн шалгаруулалтыг 2008 оны эцэст явуулахаар төлөвлөлөө.

Малчид зохион байгуулалтанд орсноор бие даасан байдлаа бэхжүүлж, байгалийн нөөц баялаг ашиглах, тулгарч буй бэрхшээлийг даван туулахад хамтран ажиллах, байгаа нөөц бололцоондоо тулгуурлан мал аж ахуйн бус орлогоо нэмэгдүүлж амьдралаа дээшлүүлэх, харилцан туршлагаа солилцох зэрэгт нь тэднийг дэмжин ажиллах нь холбооны гол зорилтуудын нэг юм:

Бэлчээрийн хамтын менежментийг хэрэгжүүлснээр малчдад ямар үр ашиг авчирч болохыг "Ногоон Алт" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн олон ажлууд харуулж байна.

1 Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө хийх аргачлал
 

Зочдын тоо

Одоогоор 4 зочин холбогдсон

Чухал холбоосууд

msrm.mn © 2008 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурьдана.