Эхлэл Vйл ажиллагаа Хууль эрх зvй

Санал асуулга

Танд энэ вэб сайт ямар санагдаж байна вэ?
 

Фото цомгоос


Хууль эрхзүй

Хэдийгээр манай орны газар нутгийн ихээхэн хэсгийг бэлчээрийн газар эзэлдэг ч төрийн зүгээс энэ талаар баримтлах бодлого сул, газрын холбогдолтой хууль эрхзүйн бичиг баримтууд өнөөг хүртэл хоорондоо зөрчилдөөнтэй хэвээр байна. Газрын асуудлыг бодлогын түвшинд авч үзэн, малчид, олон нийтийн санал зөвлөмж дээр үндэслэн хууль эрхзүйн орчныг тодорхой, амьдралд хэрэгжихүйц, цэгц болгох шаардлагатай байгаа юм.

Холбооны зүгээс бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах, бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох хууль эрхзүйн орчныг сайжруулах талын олон хэлэлцүүлэг маргаан, телевизийн ярилцлага, нэвтрүүлэгт оролцон, санал бодлоо солилцож, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, бусад төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж байна.

2007 онд УИХ-ын Байгаль Орчин, Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байнгын Хороо, Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яам, Газрын Харилцаа, Геодези, Зураг зүйн Газар, аймгуудын Засаг Даргын Тамгын Газар, "Ногоон Алт" хөтөлбөр хамтран "Бэлчээрийн тухай хууль"-ийн төслийн хэлэлцүүлгийг 6 аймагт явуулж, орон нутаг, ард иргэд, малчдын саналыг авч, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Тус ажлын хэсэгт МБМХ багтан ажиллаж, бэлчээрийн тухай хуулийн төсөл боловсруулахад оролцон хувь нэмрээ оруулсан болно.

Одоогоор Монгол Улсын Их Хуралд өргөн баригдаад буй "Бэлчээрийн тухай хууль"-ийн төслийн албан ёсны хувилбар болоод МБМХолбоо, Ногоон алт хөтөлбөрийн нэмэлт өөрчлөлт оруулан шинэчилсэн уг хуулийн төслийг доорх линкүүдээс татан авч харьцуулан танилцана уу.

 

100322_Бэлчээрийн хуулийн төсөл_МБМХ [монгол]

Бэлчээрийн хуулийн төсөл_УИХ [монгол]

100322_Draft pasture law_MSRM [english]

Draft pasture law_Parliament [english]

 

Иргэд, малчид, бэлчээрийн төлөө сэтгэл зовнигч хэн бүхэн хуулийн төслийн талаархи өөрсдийн үнэтэй санал зөвлөмжөө манай Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү , Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү хаягуудаар ирүүлж болно.

 

Холбогдох нийтлэлүүд

1 Бэлчээрийн тухай хуулийн төслүүдийн харьцуулалт
2 "Бэлчээрийн тухай" хуулийн төслийн танилцуулга
3 "Бэлчээрийн тухай" хуулийн төслийн үзэл баримтлал
4 Монгол Улсын Бэлчээрийн эрхзүйн зохицуулалтын өнөөгийн байдал
5 Бэлчээрийн мал аж ахуй эрхлэлтийн эрхзүйн зохицуулалтын түүхэн уламжлалаас
 

Зочдын тоо

Одоогоор 1 зочин холбогдсон

Чухал холбоосууд

msrm.mn © 2008 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурьдана.