Эхлэл Vйл ажиллагаа

Санал асуулга

Танд энэ вэб сайт ямар санагдаж байна вэ?
 

Фото цомгоос


Vйл ажиллагаа

Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоо өөрийн дотоод дүрэм, журманд зааснаар дэвшүүлсэн зорилго, зорилтын хүрээнд дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

  • Бэлчээрийн менежменттэй холбогдсон төрийн бодлого, хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгоход чиглэсэн санал, зөвлөмж боловсруулах ажлыг оролцогч талуудын оролцоонд тулгуурлан зохион байгуулж, төрийн холбогдох дээд байгууллагад тухай бүр уламжилж, тэдэнтэй хамтран ажиллах
  • Бэлчээрийг зохистой ашиглах, эзэмших, хамгаалахад чиглэгдсэн малчдын хамтын үйл ажиллагааг дэмжиж, тэдэнд арга зүй, менежментийн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэх;
  • Малчдын хэсэг, бүлэг, нөхөрлөл, холбоодын үүсгэл санаачлагыг дэмжиж, бэлчээрийн хамтын менежментийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг орон нутгийн удирдлагатай хамтран зохион байгуулах;
  • Бэлчээрийн менежмент, экологийн боловсрол олгох, малчдын орлого нэмэгдүүлэх, амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр тэдэнд зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулж, сертификаттай сургалт явуулах, хялбарчилсан мэдээ, мэдээлэл, материал бэлтгэж, дэлгэрүүлэн түгээх ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
  • Малчдын эрх ашгийг хамгаалах сайн дурын байгууллага, нийгэмлэг, нөхөрлөл, холбоог дороос үүсгэн байгуулахад арга зүй, холбогдох мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах
  • Бэлчээрийг урт хугацаанд тогтвортой үр ашигтай ашиглах боломж, нөхцөл, менежментийн бодлогыг тодорхойлоход чиглэгдсэн судалгаа шинжилгээний ажлыг салбарын эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор хийж, үр дүнг төрийн болон холбогдох байгууллагад тайлагнаж, сурталчилан таниулж байх;
  • Бэлчээрийн нэгж талбар дахь малчин өрх, малчдын холбоо, хэсэг, бүлэг, нөхөрлөлийн орлогыг нэмэгдүүлэхэд гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрийн дэмжлэг туслалцааг чиглүүлэхэд анхааран ажиллах
  • Бэлчээрийн менежментийн өнөөгийн чиг хандлага, бэлчээрийн төлөв байдлын талаархи судалгаа шинжилгээний ажлын үр дүнг нийтэд хүртээмжтэй болгох, бэлчээр сайжруулах шинэ технологийг сурталчлан таниулах зорилго бүхий “Бэлчээр-Ногоон Алт” сонинг тогтмол гаргах ба цаашид энэ чиглэлээр сэтгүүл гаргахад бэлтгэх,
  • Олон улсын ижил зорилготой байгууллагуудтай холбоо тогтоон хамтран ажиллах
  • Бэлчээр судлалын эрдэмтэд, судлаачдын судалгааны ажлыг хөхүүлэн дэмжиж мэргэжлийн хувьд өсөж дэвжихэд нь туслалцаа үзүүлэх
  • Зорилго, үйл ажиллагааныхаа хүрээнд төрийн байгууллагын зарим чиг үүргийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гэрээний дагуу гүйцэтгэх

Манай холбооны үйл ажиллагааны дэлгэрэнгүйг вэбийн Үйл ажиллагаа хэсгээс тодорхой авч болно.

1. Хууль, эрхзүй

2. Бэлчээрийн хамтын менежмент

3. Техник технологи

4. Сургалт

5. Хамтын ажиллагаа

 

Зочдын тоо

Одоогоор 4 зочин холбогдсон

Чухал холбоосууд

msrm.mn © 2008 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурьдана.