Эхлэл Бидний тухай Салбар хороо, клуб

Санал асуулга

Танд энэ вэб сайт ямар санагдаж байна вэ?
 

Фото цомгоос


Салбар хороо, клуб

Холбоо нь бэлчээр судлалын шинжлэх ухааныг хөхүүлэн дэмжих, бэлчээрийн төлөв байдлыг судлан дүгнэх, судалгааны ажлыг хянан нэгтгэх, шалгарсан технологийг сурталчлан дэлгэрүүлэх, холбооны одоогийн болон цаашдын үйл ажиллагаанд зөвлөлгөө өгөх зэрэг үүрэг бүхий бэлчээр, байгаль судлалын шилдэг эрдэмтэд, судлаачдаас бүрдсэн Эрдэм шинжилгээ, Хөгжлийн Хороотой.Тус холбооны орон нутаг дахь салбар хороод болох Бэлчээрийн Хамтын Менежментийн Хороо ТББ-ууд Архангай аймгийн Их Тамир, Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Дундговь аймгийн Өлзийт, Завхан аймгийн Тэлмэн, Төв аймгийн Өндөрширээт сумдад байгуулагдан, орон нутагтаа бэлчээрийн хамтын менежментийн ажлыг зохион байгуулах, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, "Малчдын Сургалт Мэдээллийн Төв"-өөр дамжуулан малчдад мэдлэг мэдээлэл түгээх, идэвхижүүлэх, ололт амжилтыг түгээх ажлыг хийж байна.

Мөн бэлчээр судлалын чиглэлээр ажиллаж байгаа залуу судлаачдыг хөхүүлэн дэмжих, шинэ технологи, судалгааны аргазүй, мэдлэг, мэдээлэл, туршлагаа солилцох боломж бүрдүүлэх зорилго бүхий Бэлчээрийн менежментийн чиглэлээр сурч, ажиллаж байгаа оюутан, залуу судлаачдыг нэгтгэсэн Бэлчээрийн залуу судлаачдын клуб байгуулан ажиллуулж байна.

 

Зочдын тоо

Одоогоор 3 зочин холбогдсон

Чухал холбоосууд

msrm.mn © 2008 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурьдана.