Говь-Алтай аймаг Дэлгэр сумын
“Сэрх Дэлгэрэх“ бэлчээр ашиглагчдын холбоо /СБАХ/
Тэргүүн Д.Одонбаатар Утас 99759269
 
Дэлгэр  сум.ньБаруун захаараа Тайшир сум, хойд захаараа Завхан аймгийн Шилүүлстэй  сум, Зүүн захаараа Баянхонгор аймгийн Хүрээмарал, Бууцагаан   сумд, урд захаараа Чандмань, Бигэр сумдтай тус тус  хилэлдэг. аөба
Тус сум нь нийт 662506.8га газар нутагтай бөгөөд үүнээс ХАА- н газар – 660394.8га , хот тосгон , бусад суурины газар – 290.0га , зам шугам сүлжээний газар – 415га , ойн сан бүхий газар –120га , усны сан бүхий газар – 1287га ,Улсын тусгай хэрэгцээний газар –0га тус тус эзэлж байна. /2007 он/
Дэлгэр сум нь 2009 оны жилийн эцсийн  байдлаар 1000 тэмээ, 3850 адуу, 1402 үхэр, 56656 хонь, 95716 ямаа нийт 158624  толгой мал тоолуулсан байна. 

Говь-Алтай аймаг Бигэр сумын
“Бигэрийн ирээдүй “ бэлчээр ашиглагчдын холбоо /СБАХ/
Тэргүүн Б.Болдбаатар Утас 99156449
Бигэрсум.ньАлтайн нурууны  хойд, Хөх сэрхийн нурууны өвөр хэсэгт орших  бөгөөд Баруун захаараа Халиун сум, хойд захаараа Тайшир, Дэлгэр  сумд, Зүүн захаараа Чандмань  сум, урд захаараа Цогт, Эрдэнэ сумдтай тус тус  хилэлдэг.
Тус сум нь 382623.0га газар нутагтай бөгөөд үүнээс ХАА- н газар – 351733.0га , хот тосгон , бусад суурины газар – 760.0га , зам шугам сүлжээний газар – 227  га , ойн сан бүхий газар –1771га , усны сан бүхий газар – 932га ,Улсын тусгай хэрэгцээний газар – 27200га тус тус эзэлж байна. /2007 он/
            Бигэр сум нь 2009 оны жилийн эцсийн  байдлаар 1447 тэмээ, 2681 адуу, 2572 үхэр, 20968 хонь, 59007 ямаа нийт 86675  толгой мал тоолуулсан байна. 

Говь-Алтай аймаг Алтай сумын
“Аж Мянганы Хөгжил “ бэлчээр ашиглагчдын холбоо /СБАХ/
Тэргүүн Д.Гэрэлтуяа Утас 99068853
 
Алтай  сум.ньГовь-Алтай  аймгийн Баруун урд  захад орших  бөгөөд Баруун захаараа Бугат сум, хойд захаараа Төгрөг, Цээл сумд, Зүүн захаараа Цогт  сум, урд захаараа Хятад улстай тус тус  хилэлдэг. Хилийн гарцтай сумын нэг юм Алтай сум нь Улаанбаатар хотоос 1365 км, аймгийн төвөөс 360 км алсдагдсан.
Тус сум нь 2025612.0га газар нутагтай бөгөөд үүнээс ХАА- н газар – 866292.2га , хот тосгон , бусад суурины газар – 1173.6га , зам шугам сүлжээний газар – 357  га , ойн сан бүхий газар –306430га , усны сан бүхий газар – 92га ,Улсын тусгай хэрэгцээний газар –851211.2га тус тус эзэлж байна. /2007 он/
Алтай сум нь 2009 оны жилийн эцсийн  байдлаар 2095 тэмээ, 1874 адуу, 879 үхэр, 12556 хонь, 52316 ямаа нийт 69720  толгой мал тоолуулсан байна. 
Дөрвөн багийн 552 өрхийн 2152 хүн амтай, Хөдөлмөрийн насны 1270 хүн байгаагаас  эмэгтэй 556, ажил эрхлэгч 1070, ажилгүйчүүдийн түвшин 5,6% байна.
“Аж мянганы Хөгжил“ сумын бэлчээр ашиглагчдын холбоо нь 2010 оны 01 –р сарын 01 нд байгуулагдсан .  Удирдах зөвлөл 5 – хүний бүрэлдэхүүнтэй. Сумын бэлчээрийн менежментийг сайжруулах, малчдын амжиргааг дээшлүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулж байна.   Нутаг дэвсгэрт үндэслэгдсэн малчдын өөрийгөө удирдах байгууллагын анхан шатны нэгж болох бэлчээр ашиглалтын хэсгийг сумын малчид, орон нутгийн удирдлага, мэргэжилтнүүдийн  оролцоотой   552 өрхийн малчдыг хамруулсан  долоон  бэлчээр ашиглагчдын хэсэг зохион байгуулан БАХ-н ахлагчид хяналтын зөвлөлийг сонгон БАХ-ын дотоод журам, БАХ-ын дундын сангийн журмыг хэлэлцүүлэн батлуулж баталгаажуулсан байна.
Бун, БАХ-н Өрхүүд хамтран Уртын голын 3га хадлангын талбайг хашиж хамгаалсан,Алтай хайрхан БАХ-н өрхүүд тариатын 1га газрыг, Халба хайрхан БАХ-н өрхүүд хайчын1 га газрыг, Модон-Овоо БАХ-н өрхүүд элстийн 1га газрыг ӨвөрцарамБАХ-н өрхүүд баян-өндөрийн 1га газрын,Алтан тоонт хэсэг Талбулагийн 1га газрын тус тус хашиж хамгаалж хадлан авсан.мөн Алтан тоонт бах-н өрхүүд1.6га талбайд арвай ,буудай тариалсан.Бун бах-н 6 өрх 267кг гар тэжээл бэлтэгсэн.
Бэлчээр ашиглагчдын хэсгүүд байгуулагдсанаар малчид өөрсдөө хамтран бэлчээр ашиглах хамгаалах талаархи төлөвлөгөөгөө боловсруулж, Газар зохион байгуулалтын 2011 оны төлөвлөгөөнд тусгах саналуудыг сумын ИТХ-аар хэлэлцүүлсэн байна.

Green gold menu

Your donation will contribute to the preservation of Mongolian “Pasture-Green Gold” for our future generation

Donate