Баянхонгор  аймаг Баянговь сумын
“ Цаст цагаан уул“ бэлчээр ашиглагчдын холбоо
Тэргүүн Б.Эрдэнэбилэг
Утас 99012667

Баянговь сум нь өөрийн аймгийн Баянцагаан, Баян­лиг, Шинэжинст, Богд, Жинст сумд, Өмнөговь аймгийн Гурвантэс, Сэврэй сумтай хиллэдэг. Газар зүйн байршлаараа Баянхонгор аймгийн баруун өмнөд хэсэгт оршдог, бүхэлдээ говийн бүсэд багтна.
Тус сум нь 466159 га газар нутагтай бөгөөд үүнээс ХАА-н газар – 424691га, хот тосгон, бусад суурины газар – 231  га, зам, шугам сүлжээний газар – 268  га , ойн сан бүхий газар – 3882га, усны сан бүхий газар – 60 га, Улсын тусгай хэрэгцээний газар – 37027га тус тус эзэлж байна.
Баянговь сум нь 2010 оны жилийн эцсийн  байдлаар 1775 тэмээ, 1592 адуу, 487 үхэр, 9203 хонь, 71476, ямаа нийт 84533 толгой мал тоолуулсан байна. 
“Цаст цагаан уул“ сумын бэлчээр ашиглагчдын холбоо нь 2010 оны 01-р сарын 01-нд байгуулагдсан.  Удирдах зөвлөл 5 – хүний бүрэлдэхүүнтэй. Сумын бэлчээрийн менежментийг сайжруулах, малчдын амжиргааг дээшлүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулж байна. Сумын малчид, орон нутгийн удирдлага, мэргэжилтнүүдийн  оролцоотой 773 өрхийн малчдыг хамруулсан таван бэлчээр ашиглагчдын хэсэг зохион байгуулж ажиллаж байна.
Сумын бэлчээр ашиглагчдын холбоо байгуулагдсанаар Баянговь сумын малчдыг нэгтгэн зохион байгуулж,   бэлчээрийг зүй зохистой  ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхталаар төлөвлөгөө боловсруулан, улирлын бэлчээрийн хил зааг тогтоох, бэлчээрийг ашиглах хамгаалах талаар дагаж мөрдөх журам, улирлын бэлчээрийг ашиглах хуваарь зэргийг боловсруулж бэлчээр ашиглагчдын хэсгийн түвшинд хэлэлцүүлэн, Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулж хэсэг тус бүр дээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж эхлээд байна.


Баянхонгор  аймаг Баянлиг сум
"Бэлчээр мөнхийн хэрэглээ" Сумын бэлчээр ашиглагчдын холбоо
Тэргүүн: П.Батчулуун
Утас 99084489

 
Баянлигсум нь баруун захаараа Баян­говь, хойд захаараа Өлзийт сум, Зүүн захаараа Өвөрхөнгай аймгийн Богд сум, урд захаараа Өмнөговь аймгийн  Гурвантэс,  сумтай тус тус  хилэлдэг. Газар зүйн байршлаараа Баянхонгор аймгийн баруун өмнөд хэсэгт оршдог, бүхэлдээ говийн бүсэд багтна.
Тус сум нь 444181 га газар нутагтай бөгөөд үүнээс ХАА - н газар – 690797га, хот тосгон , бусад суурины газар – 436.8  га, зам шугам сүлжээний газар – 176  га, ойн сан бүхий газар – 28151га, усны сан бүхий газар – 3525га, Улсын тусгай хэрэгцээний газар – 468681.2 га тус тус эзэлж байна.
Баянлиг сум нь 2009 оны жилийн эцсийн  байдлаар 12353 тэмээ, 2173 адуу, 708 үхэр, 22661 хонь, 124167 ямаа нийт 162062  толгой мал тоолуулсан байна. 
“Бэлчээр мөнхийн хэрэглээ“ сумын бэлчээр ашиглагчдын холбоо нь 2010 оны 01 –р сарын 01-нд байгуулагдсан. Удирдах зөвлөл 5 – хүний бүрэлдэхүүнтэй. Сумын бэлчээрийн менежментийг сайжруулах, малчдын амжиргааг дээшлүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулж байна. Байгуулагдсан цагаасаа эхлэн сумын малчдад  “Бэлчээрийг зүй зохистой  ашиглах, хамгаалах”, “Малчдын өөрийгөө удирдах байгууллага”-ын талаар сургалт семинар, Сумын малчдын зөвлөгөөн, чуулга уулзалтуудыг зохион байгуулж ажилласан байна.  Сумын малчид, орон нутгийн удирдлага, мэргэжилтнүүдийн оролцоотой бэлчээр ашиглагчдын хэсэг зохион байгуулах ажлыг эхлүүлээд байна.
Одоогийн байдлаар 2 хэсэг байгуулахаар бэлтгэл ажил хийгдэж байна. 1-р багийн нутагт Эв нэгдэл нэртэй БАХ байгуулагдаж зохих дүрэм журмаа бүх гишүүдийнхээ хурлаар хэлэлцэж батлаад дундын сандаа 700 000 төгрөгийн хуримтлал оруулаад байна. БАХ-ийн ахлагчаар Д.Уламбаяр сонгогдсон. 4-р багийн нутагт С.Янжин ахлагчтай "Талын хотхон" нэртэй БАХ байгуулагдахаар хурлаа хийж дүрэм журмаа баталсан. А.Цэндмаа ахлагчтай Бичигт БАХ байгуулах бэлтгэл ажлаа хийж байна.


Баянхонгор  аймгийн Гурванбулаг сум
“Халиун Тал“ Сумын бэлчээр ашиглагчдын холбоо
Тэргүүн Ц.Энхболд 
Утас 88705006


Гурванбулаг сум ньБаянхонгор аймгийн хамгийн хойд захад орших  бөгөөд баруун захаараа Завхан аймгийн Отгон сум, хойд захаараа Архангай аймгийн Цахир Хангай сумд, Зүүн захаараа Жаргалант сум, урд захаараа Баянбулаг, Хүрээмандал, Заг  сумдтай тус тус  хиллэдэг.
Тус сум нь 444181га газар нутагтай бөгөөд үүнээс ХАА - н газар – 441576га, хот тосгон, бусад суурины газар – 356  га, зам шугам сүлжээний газар – 230  га, ойн сан бүхий газар –0 га, усны сан бүхий газар – 2017га, Улсын тусгай хэрэгцээний газар – 2 га тус тус эзэлж байна.
“Халиун Тал“ сумын бэлчээр ашиглагчдын холбоо нь 2010 оны 01 –р сарын 01-нд байгуулагдсан. Удирдах зөвлөл 5 – хүний бүрэлдэхүүнтэй. Сумын бэлчээрийн менежментийг сайжруулах, малчдын амжиргааг дээшлүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулж байна.  Сумын малчид, орон нутгийн удирдлага, мэргэжилтнүүдийн  оролцоотой  471 өрхийн малчдыг хамруулсан 7 бэлчээр ашиглагчдын хэсэг зохион байгуулан БАХ-ийн ахлагчид хяналтын зөвлөлийг сонгон, БАХ-ын дотоод журам, БАХ-ын дундын сангийн журмыг хэлэлцүүлэн батлуулж баталгаажуулсан байна. Бэлчээр ашиглагчдын хэсгүүдийн талаархи мэдээллийг доорхи хүснэгтээр үзүүлбэл.
 

БАХ-ийн дугаар БАХ-н нэр            (байнгын болон түр) БАХ-ийн ахлагчийн нэр Малын тоо (2009 оны мал тооллогоор) Бэлчээрийн талбай (га)
Өрхийн тоо Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа Бүгд
1 Морин мөрт Ганбаатар 36 3 401 603 4346 3244 8597 44200
2 Даваа дээд Цогт 37   701 903 4852 1926 8382 126200
3 Жаргалант Гана 37 3 627 562 3644 2129 6965 236200
4 Нуур С. Баттөр 56   716 1385 6224 2584 10909 126200
5 Тээл П. Түвшинтөгс 67   443 542 2167 737 3889 235300
6 Урт Д. Цэндсүрэн 44   349 404 1998 1254 4005 164800
7 Дүүрэн Улаанхүү 56 20 388 417 2316 1340 4481 253300
  Нийт 342 26 3625 4816 25547 13214 47228 1186200

 Хэрэгжүүлсэн ажлууд:

  • Бэлчээр ашиглагчдын хэсгүүд байгуулагдсанаар малчид өөрсдөө хамтран бэлчээр ашиглах хамгаалах талаархи төлөвлөгөөгөө боловсруулж, Газар зохион байгуулалтын 2011 оны төлөвлөгөөнд тусгах саналуудыг сумын ИТХ-аар хэлэлцүүлсэн байна.
  • Мөн малын үүлдэр угсааг сайжруулах зорилгоор Баянхонгор аймгийн Баянбулаг сумаас  Баяд үүлдрийн хурган хуц 43, ухна ишиг 2-ыг малчдын захиалгын дагуу авчирч малчин өрхүүдэд зохих үнээр нь тараасан нь малчдын талархлыг хүлээсэн ажил боллоо.
  • Сумын Засаг даргын Тамгын газартай хамтран сумын хэмжээний “Шилдэг бүтээгдэхүүн-2010” үзэсгэлэн худалдааг зохион байгуулав. Уг үзэсгэлэн худалдаанд 5 багийн 15 хүнийн 150 орчим бүтээгдэхүүн тавигдсан байна.
  • 2011 оны 4-р сард Ногоон алт төсөлтэй хамтран "Сарлагийн хөөвөр самнах, ангилах, савлах арга технологи, малын гаралтай бүтээгдхүүний үнэлэмжийг нэмэгдүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх нь" сэдэвт үзүүлэх сургалтыг зохион байгуулав. Гурванбулаг сумаас 65 хүн, Завхан аймгын Отгон сумаас хэсгийн ахлагч 6 хүн ирж оролцов. 2011 онд төслөөс СБАХ-той хамтран малчдын технологийн дагуу самнаж бэлтгэсэн сарлагийн хөөврийг үйлдвэрлэгчдэд шууд нийлүүлж малчдын орлогыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах болсонтой холбоотой "Хөөвөр худалдах, худалдан авах гэрээг “Халиун тал” СБАХ, сумын малчдын “Халзан хангайн хишиг” хоршоотой хийв.