“Соргог Бэлчээр” Сумын Бэлчээр Ашиглагчдын Холбоо
Тэргүүн: Б.Даулетхан,
Утас: 98626397

  
Газарзүйн байршил:
Булган сум Улаанбаатар хотоос 2000 км-т оршдог. Баруун талаараа БНХАУ, хойд талаараа Дэлүүн сум, зүүн талаараа Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут, урд талаараа Ховд аймгийн Булган, Үенч сумдтай хил залгаа оршдог.           
 
Хүн амын тоо: 5486   
Малын тоо:

бүгд тэмээ адуу үхэр хонь ямаа
59033 473 3031 4587 15000 35942

 
Үндэстэн:                                            Казак, урианхай, халх
Баг:                                                      7
НА төсөлд хамрагдсан:                  2010он
БАХ-ийн тоо:                                    12
Малчин өрхийн тоо:                        787
  
Хүрсэн амжилт, ажлын үр дүн:

  • Сумын 700 гаруй малчин өрх 12 БАХ-т зохион байгуулагдсан. 2010 онд бэлчээр өнжөөх сэлгээх төлөвлөгөө гаргах ажлын эхлэл тавигдсан.
  • ШХА-ийн зудын хохирлыг бууруулах төсөлд хамрагдан, БАХ-ийн малчид нийт 345000 кг өвс хадлан, 21’500 кг ногоон тэжээл бэлтгэж, 80’100 кг төмс хүнсний ногоо тариалан хурааж авсан.
  • Мөн тэжээлийн фонд байгуулах,   зуслангийн зам засварлах зэрэг ажлууд хийгдэж үр өгөөжөө өгсөн.




"Буянтай Сонголт" Сумын Бэлчээр Ашиглагчдын Холбоо
Тэргүүн: М.Ербол
 
Газарзүйн байршил:             
Аймгийн төвөөс 110 км алслагдсан., баруун хойд талаар Тува улстай, баруун талаар оросын Алтайн мужтай, өмнөд талаар Увс аймгийн Ховд сум ба Бөхмөрөн сумуудтай, зүүн талааараа Алтанцөгц, Бугат сумуудтай хил залгадаг, 8 баг, 1 тосгонтой.
           
Хүн амын тоо:                                                
Малын тоо:                                        
Газар нутгийн хэмжээ, бэлчээрийн талбайн хэмжээ:
Үндэстэн: Казак
Баг:                                                     
НА-д хамрагдсан: 2010он
БАХ-ийн тоо: 21
Малчин өрхийн тоо: 1092
 
Хүрсэн амжилт, ажлын үр дүн:
 

  • Малчдын хурал зохион байгуулж, бэлчээрийн хамтын менежментийн чиглэлээр сургалт зохион байгуулсны үр дүнд малчид хэсгийн зохион байгуулалтад орж, бэлчээрээ зохистой ашиглах, хамгаалах, өөрсдийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсон.
  • 1000 гаруй малчин өрх бэлчээр усны ойроороо 21 БАХ-т зохион байгуулагдаж ажиллаж байна.
  • БАХ-ийн малчид санал гаргаж, өнгөрсөн жилийн зудын нөхцөл байдалд үндэслээд Түргэн, Тепсен, Бага хатуу зэрэг нийт 3000 га бэлчээрийг оторын бүс нутаг болгон тогтоож, ашиглалтын хуваарийг сумын Засаг даргын захирамж гаргуулан мөрдсөн нь байгалийн эрсдлийг хохирол багатай даван туулах томоохон бэлтгэл ажил болсон.
  • “Буянтай Сонголт” ТББ –ын дэргэд Малчдын сургалт, мэдээлэл, үйлчилгээний төвтэй болж 2011 оны 1-р сараас ашиглалтад орсон.





"Билүү бэлчээр" Сумын Бэлчээр Ашиглагчдын Холбоо
Тэргүүн: М.Ермурат
 
Газарзүйн байршил:
Баян-өлгий аймгийн Улаанхус сум нь баруун талаараа БНХАУ, хойд талаараа ОХУ, болон баруун талаараа Цэнгэл сумтай, зүүн өмнөд талаараа Сагсай сумтайхил залгаа оршдог. Алтайн Таван Богдын болон Сийлхэмийн нурууны салбар уулсын хөндийд, Ховд голын эрэг дээр далайн түвшингээс дээш 1776 м өндөрт оршдог. Аймгийн төвөөс 45 км, Нийслэлээс 1755 км зайд байршсан. Согоог, Хөх Хөтөл зэрэг томоохон сууришсан багуудтай. 
 
Хүн амын тоо: 7318                           
Малын тоо:    

бүгд тэмээ адуу үхэр хонь ямаа
124056 597 4459 7727 /60%/ 58853 52420

           
Газар нутгийн хэмжээ, бэлчээрийн талбайн хэмжээ: Нутаг дэвсгэр нь 604793 га бөгөөд үүний 465543 га-г хөдөө аж ахуйн газар, тухайлбал 464424,9 га нь бэлчээр, 1020 га нь хадлан, 6,3 га нь тариалангийн газарт ноогддог.
 
Үндэстэн: Казак
Баг: 8
НА-д хамрагдсан: 2010он
БАХ-ийн тоо: 21
Малчин өрхийн тоо: 1486
 
Хүрсэн амжилт, ажлын үр дүн:

  • Ногоон алт төсөл 2010 оноос хэрэгжиж эхэлсэн. 2010 онд нийт 8 багийн нийт малчин өрхийн 90%-ийг хамруулан хурал зохион байгуулж, хэсгийн зохион байгуулалтаар бэлчээрийн менежмент хийх сургалт сурталчилгаа явуулсны үр дүнд малчид 21 БАХ-т зохион байгуулагдан ажиллахаар болсон.
  • Малчдын хамтын үүсгэл санаачлагыг дэмжиж сумын ЗДТГ-с малчдын сургалт, мэдээлэл, үйлчилгээний төвийн үйл ажиллагаа явуулах байраар хангасан нь малчид цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэх таатай нөхцлийг бүрдүүлж өгсөн.




Цэнгэл буянСумын Бэлчээр Ашиглагчдын Холбоо
Тэргүүн: Т.Ахай
Утас: 99425717


Газарзүйн байршил:             
Тус сум нь Монгол улсын баруун хязгаарын хилийн хамгийн захын цэг болох Алтай нурууны эхний хэсэг Таван богд уулын Хүйтний оргилоос эхэлж баруун талдаа ОХУ, БНХАУ-тай хил залган орших бөгөөд байгаль цаг уурын хатуу ширүүн уур амьсгалтай, далайн түвшнээс дээш өргөгдсөн хамгийн өндөр цэг нь 4653 м /Хүйтний оргил/, хамгийн нам цэг нь 1873 м.
           
Хүн амын тоо: 8378   
Малын тоо:                            

  бүгд тэмээ адуу үхэр хонь ямаа
Цэнгэл 165730 519 5735 8697 71421 79358

 
Газар нутгийн хэмжээ, бэлчээрийн талбайн хэмжээ: Нийтдээ 646.3 мянган га газар нутагтай.Газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллаар нь авч үзэхэд  нийт  нутгийн 93.4% буюу 603.7 мянган га-г ХАА-н газар эзэлдэг. Газрын сангийн 56.7 % буюу 366.8 мянган га газар Монгол Алтайн нурууны  байгалийн цогцолбортгазарт тооцогдож  улсын тусгай  хамгаалалтанд  байдаг.
 
Үндэстэн: Казак, тува
Баг: 9
НА-д хамрагдсан: 2005 он
БАХ-ийн тоо: 34
Малчин өрхийн тоо: 1757
 
Хүрсэн амжилт, ажлын үр дүн:
 
1. Бэлчээр зохион байгуулалт, бэлчээрийн тогтвортой менежментийн чиглэлээр.

  • 34 БАХ 422 068 габэлчээрийн талбайд менежмент хийн тогтвортой ашиглаж байна.
  • Бэлчээрийн менежментийн төлөвлөгөө жил бүр тогтмол хэлэлцүүлж, батлуулан, мөрдөж, хэрэгжилтийг хянадаг механизм бүрэлдэн тогтсон.
  • Сумын төрийн захиргааны байгууллагатай хамтран Сумын бэлчээр, хадлан ашиглах журам боловсруулан, мөрдөн ажиллаж байна.
  • Малчид бэлчээр зөв зохистой ашиглаж хамгаалахад жигд тогтмол оролцдог болсон. Энэ талаарх шийдвэрээ малчид өөрсдөө хэлэлцэж гаргадаг болсон. Нэгэнт өөрсдийнх нь гаргасан шийдвэр учраас амьдралд ойр, хэрэгжих боломжтой байдаг.

 Үүний үр дүнд дараах тодорхой үр дүн гарсан байна.
 

  1. Бэлчээрийг удаан хугацаагаар үргэлжлүүлэн талхалж, ашиглах явдлыг зогсоож, сэлгэж өнжөөдөг болсон.
  2. Бусдын хадлан бэлчээрийг сүйтгэж, талхлах зөрчил арилсан.
  3. Өвөлжөө, намаржаанд өрсөж буух зөрчил арилж, тохирсон хугацаандаа буудаг.
  4. Адууг зохион байгуулалттайгаар алсын оторт гаргадаг болсон.
  5. Хадлангийн талбайг хашиж хамгаалах, бэлчээр усжуулах, худаг ус гаргах, зам засах зэрэг ажлыг БАХ-ийн гишүүд хамтарч хийдэг болсон.
  6. Отрын бүс нутаг, нөөц бэлчээрийн зурвас тогтоож өгсөн.

 

  • 2005 онд Цэнгэл суманд Хар Татарын услалтын систем шинэчлэн барьсан нь ашигладахгүй байсан 4800 га бэлчээрийг ашиглах боломжтой болж, 5 багийн малчид малаа бэлчээх боломжтой болсон.
  • 2006 онд Шар говийн амны толгойн барилгыг өөрчилж хүчин чадлыг нь нэмэгдүүлсэнээр талбайд гарах усны нөөц 2-3 дахин, 2740 га бэлчээрийн га-ийн ургац 5-8 дахин нэмэгдсэн,
  • 2008 онд уг Шар говийн эвдэрсэн далангийн хоолойг засварласанаар 3200 га бэлчээрийн талбайг нэмж усжуулсан байна.
  • Харганат голын дагуу 80 га бэлчээрийг услалтын далан сувгийг малчид өөрсдийн санаачилга хөдөлмөрөөр хийж гүйцэтгэн сайжруулсан. Ингэснээр бэлчээрийн ургац 2.8 дахин нэмэгдэж 35 өрхийн малчид үр шимийг нь хүртсэн байна. Усалгааг сайжруулсанаар урьд онд 24 тэвш хадлан авдаг байсан бол 67 тэвш буюу ургац 2,8 дахин нэмэгдсэн байна

 
Малчдын өөрийгөө удирдах байгууллага, бүх малчдын хоршоо.
 

  • БАХ-үүдийг үйл ажиллагаа өргөжин тэлж, 2007 онд “Малчны хөгжил” бүх малчдын хоршоо байгуулах хэмжээнд хүрсэн. ”Малчны хөгжил”  хоршоо засгийн газраас хэрэгжүүлж буй “Чацарганахөтөлбөрт хамрагдан ажмжилттай хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд 2500 ширхэг суулгац тарьж арчилж байна.
  •  “Хуланнөхөрлөл нь 14 га газрын бургасан ойг хашиж хамгаалан биологийн нөхн сэргээлтийг 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байгаа зэрэг БАХ-ийн дотор шинэлэг үүсгэл санаачилгууд гарч байна.

 
Чадавхи.
 
Малчдын байгууллага удирдлага, менежмент, санхүүгийн хувьд бие даасан чадавхитай болсны илрэл нь ХХААХҮЯ-с зарласан тендерт амжилттай оролцож сумын хөгжлийн стратеги төлөвлөгөөнд орсон Шар нуур 1,2 төслийг 2010 онд хэрэгжүүлсэн явдал юм. Шинээр 2 услалтын систем баригдсан нь  орон нутагт хийгдсэн томоохон хөрөнгө оруулалт болсон.Энэхүү 2 үйлдвэрийн газар нь 20 гаруй ажлын байр бий болгож, орон нутгийн тэжээл үйлдвэрлэл, эрсдэл даван туулах чадавхийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.



 

Green gold menu

Your donation will contribute to the preservation of Mongolian “Pasture-Green Gold” for our future generation

Donate