Архангай аймгийн Ихтамир сумын “Арвижин сайжрах”
бэлчээр ашиглагчдын холбоо
Тэргүүн Н.Дашзэвэг Утас 99945112
Ихтамир  сумын нутаг дэвсгэр, газар зүйн байршил. Ихтамир сум нь Архангай аймгийн төв хэсэгт орших бөгөөд аймгийнхаа Өндөр улаан, Чулуут, Батцэнгэл, Булган сум, Эрдэнэ-мандал сумтай хиллэнэ. Тус сум Нийслэлээс 494 км, аймгийн төвөөс 28 км зайд оршдог. Дэд бүтэц зам харилцаа маш сайн хөгжсөн аймгийн төвтэй хатуу хучилттай аспалтан зам болон, баруун бүсий өндөр хүдчдэлийн шугамтайтай холбогдсон. Мөн  цахилгаан холбоо болон үрэн телефоны мобиком, скаетелийн сүлжээтэй болж иргэд аж ахуйн нэгжүүд холбоо харилцаагаа цаг тухайд нь солилцдог боллоо.
Тус сум нийт 484658 га газар нутагтай. Засаг захиргааны хувьд  Борт баг, Бугат баг, Хөх нуур баг, Хан-Өндөр баг, Эрдэнэтолгой баг, Тайхар баг зэрэг 6 багтай, нийт 245803  толгой малтай газар тариалан болон мал аж ахуйг хослон эрхэлж байна  Нийт нутаг дэвсгэрийн дийлэнх хэсэг 54.7 хувийг буюу 265136.6 га газрыг хөдөө аж ахуйн газар эзэлж байгаагаас бэлчээрийн газар   газар нутгийн 53.9 % нь буюу 261214.4  га талбайг эзэлж байгаа бөгөөд засаг захиргааны 6 багт хил хязгаараар зааглан хувааж үндсэндээ өвөл-хаврын бэлчээрт 156728.64 га талбайг, зун-намрын бэлчээрт 104485.76 га талбайг улирлын заагтайгаар ашигладаг. Нийт 6640.2 га- талбайг байгалийн хадланд ашиглаж өвс тэжээлээ бэлтгэж байна.
Их тамир    сум нь нийт 5157 хүн амтай бөгөөд 1339 өрхтэй. Үүнээс сумын 1137 өрхийн 4248 хүн ам хөдөөд амьдарч мал аж ахуй газар тариалан  эрхэлж байна. /2010 он/
2010 оны жилийн эцсийн  байдлаар тус сум  18377 адуу, 34430 үхэр, 107105 хонь, 85891 ямаа нийт 245803  толгой мал тоолуулсан байна. 
 “Арвижин сайжрах”  холбоо төрийн бус байгууллага нь 2005 оны 12-р сард байгуулагдсан. Байгуулгадсан цагаасаа эхлээд бэлчээрийн менежментийг сайжруулах, малчдын амьжиргааг дээшлүүлэх малын үүлдэр угсааг сайжруулах зэрэг үйл ажиллагааг явуулж ирсэн.
Бэлчээр хадланг сайжруулах, бэлчээрийн хамтын менежментийг хэрэгжүүлэх
 Бэлчээрийн нөөцийг зүй  зохистой ашиглах хамгаалах нөхөн сэргээх бэлчээрийн менежментийг тогтвортой хэрэгжүүлэх зорилгоор зуслан намаржаа болон отрын бүс нутаг, чөлөөлөх, амраах бэлчээр, ашиглалтгүй бэлчээрийг ашиглах зэрэг бэлчээр зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг Малчдын бүлэгт тулгуурлан 2005 оноос эхлэн зохион байгуулсан. Анх бүлгийн зохион байгуулалтанд 34 бүлгийн 836 малчин өрх хамрагдсан. Сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд, сумын бэлчээрийн хамтын удирдлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг нэмэлтээр оруулж  2005 оны 10-р сарын 12-ны өдөр Сумын ИТХ-аар батлуулсан. Уг төлөвлөгөөнд Зун намрын бэлчээрийн сэлгээ, Отор нүүдлийн хувиар, чөлөөлөх амраах бэлчээр зэрэг асуудлуудыг төлөвлөсөн.    Мөн сумын бэлчээрийн менежментийн хамтын удирдлагийн хорооны гишүүдийг сумын удирдлага малчдын төлөөлөлийг хамруулан  11-н хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, ажиллах журам дүрэмийг боловсруулан  ИТХ-аар батлуулсан.  Малчдын оролцоонд тулгуурлан бэлчээрийн менежментийг хэрэгжүүлэх зорилгоор малчдад сургалт семинарыг үе шаттайгаа зохион байгуулж хийсэн.  Малчид бүлгийн зохион байгуулалтанд орсоноор хамтарж ажиллах, орлогоо нэмэгдүүлэх, хашаа хороо барих, зэрэг ажлыг хамтын хүчээр хийж тухайн бүл малчидын бие биедээ итгэх итгэл улам нэмэгдсэн.  Бэлчээр ашиглалтын хувьд бүлэг нь хамгийн бага нэгж байсан учир Малчдын өвөлжөө хаваржааны байршил холилдож нэг бүлгээс нөгөө бүлэгт өвөлжиж хаваржих бусдынхаа өвөлжөө хаваржааны бэлчээрийг өрсөж идэх явдал цөөнгүй гарч байсан
Иймээс  2007 онд Их тамир  сумын 5-н  багийн Засаг дарга, баг бүрээс 5-7 малчид, хөдөө аж ахуйн мэргэжилтэн, байгаль орчны байцаагч, газрын даамлыг оролцуулсан “сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө-иргэдийн оролцоо” сэдэвт сургалт семинарыг зохион байгуулсан бөгөөд энэхүү загвар төлөвлөгөө боловсруулах ажлыг анх удаа гүйцэтгэсэн.
Одоогоор Ихтамир суманд 13-н бэлчээр ашиглагчдын хэсэг зохион байгуулагдсан  ба зуслан намаржаа болон отрын бүс нутаг, чөлөөлөх, амраах бэлчээр, ашиглалтгүй бэлчээрийг ашиглах зэрэг бэлчээр зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг хэсгийн малчдын оролцоотойгоор  төлөвлөн сумын ирэгдийн төлөөлөгчдийн хурлаар жил бүр батлуулан хэрэгжилтийг сум орон нутгийн удирдлагууд, хэсэг бүрийн ахлагч нар, “Аривжин сайжрах” сумын бэлчээр ашиглагчдын холбоо  хамтран зохион байгуулж  ажиллаж байна. Бэлчээр ашиглагчдын хэсгүүдийн талаархи мэдээллийг доорхи хүснэгтээр үзүүлбэл.
Бэлчээр ашиглалтын хэсгийн нэр Бэлчээр ашиглалтын  хэсгийн өрхийн тоо Бэлчээр ашиглагчдын хэсгийн нийт хүн ам Бэлчээрийн талбай /га/ Малын тоо төрлөөр /2009 он/ Бүгд мал  
Адуу Үхэр Хонь Ямаа  
 
 
1 Хүнүйн гол 93 320 20337.6 1173 1763 8652 5630 17218  
2 Бугат хэсэг 79 366 30824.2 1510 1915 10708 5588 19721  
3 Ишгэнт 71 229 18150.4 1228 2200 7410 7410 18248  
4 Ар зуун мод 72 235 18705 1132 1343 4860 3397 10732  
5 Баясгалан 78 330 20360.6 1415 1884 7168 4110 14577  
6 Их Хужирт 71 283 12483.3 1139 1645 4737 3231 10752  
7 Тайхар 117 461 13982.6 420 879 3470 4710 9479  
8 Нарын хужирт 120 427 26234.1 1669 1554 6499 5376 15098  
9 Алтансандал 61 259 22152.2 1768 2329 9459 5025 18581  
10 Хөх  даваа 60 250 24586.7 1115 1531 6403 4010 13059  
11 Хонгор овоо 104 483 8447.3 891 1299 4108 2731 9029  
12 Хужир улаалзай 65 350 27066.7 1867 2934 8572 6401 19774  
13 Хөх нуур 65 269 88427.1 1538 4299 5464 4627 15928  
Дүн 1056 4262 331757.8 16865 25575 87510 62246 192196  



 
Хадлангийн менежментийг сайжруулах, тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх
Бэлчээр ашиглалтын  хэсэгт тулгуурлан Хадлан тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар өвс тэжээлийн аюулгүйн нөөц бий болгон  малыг  байгалийн  эрсдлээс хамгаалах, өрхийн амжигааг дээшлүүлэх зорилгоор дараах арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлсэн
·         Хадлангийн талбайг хашиж хамгаалах арга хэмжээ.
Найман БАХ-ын  малчид 329 га хадлангийн талбай, 1694 га бэлчээрийг хашиж хамгаалсан
Хашаалсан хадлангийн талбайг бордож сайжруулах үзүүлэх  сургалтыг 2006, 2009 онуудад зохион байгуулсан
·         Хадлан тэжээлийн фонд
Хэсгийн зохион байгуулалтанд орсоноос эхлээл Хонгор овоо, Хүнүйн гол, Бугат, Ишгэнт бэлчээр ашиглагчдын хэсгүүд  хадлан тэжээлийн нөөцийг бүрдүүлж ажилласан. Үүнд
№  БАХ-ын нэр Хадсан талбайн хэмжээ га бэлтгэж нөөцөлсөн өвсний хэмжээ тн
2008 2009 2010 2008 2009 2010
1 Хонгор овоо 64 8 40 34 8 50
2 Ишгэнт, Бугат, Хүнүйн гол 28 35 25 30 35 14
 
·         Ногоон тэжээл бэлтгэх зохистой технологийг турших арга хэмжээ.
Тайлант хугацаанд Аривжин сайжрах холбоо ТББ нь байгуулагдаж ирсэн цагаасаа эхлээд Үр үйлдвэрлэх холбооноос овъёосны үр авч  Малчид, Иргэн, ААНБ-уудад нийлүүлсэн зохих үнээр нь нийлүүлж байсан
Жил бүр ногоон тэжээл тариалах ажлыг БАХ-н малчидтайгаа хамтран зохион байгуулж ажилласанаар 2010 оны бадлаар 20 га талбайд тэжээл тариалж 100 тн-ыг хураан авсан байна.
·         Бэлчээр усжуулалтын арга хэмжээ.
“Арвижин сайжрах” СБАХ нь “Ногоон алт” хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Ихтамир суманд 1 гүн өрмийн худаг, 13-н гар худаг шинээр гаргаж, 3-н инжинерийн хийцтэй уурхайн худгийг засварласан.
 
Малын үүлдэр угсааг сайжруулах
малын  үүлдэр угсааг сайжруулах зорилгоор өнгөрөгч 2007 онд шилмэл үүлдэрийн (Хотонтын илүү нугамт, Тамир, Баяд үүлдэрийн хонь, хөвчийн улаан Алтайн улаан үүлдэрийн ямаа  ) 50 хонь 36 ямаанаас ишлмэл омгийн хуц , ухна хээлтэгч авах зорилгоор үржүүлж байна.
Мал эрүүлжүүлэх, малыг тарилга туулгат хамруулах зорилгоор тарьлага туулгын 15-н хашааг хашааг  БАХ-н хэсгүүдэд хийсэн
Малчдын орлого  нэмэгдүүлэх
Сарлагийн хөөврийг самнаж бэлтгэн зах зээлд борлуулах арга хэмжээг БАХ-дын ахлагчид малчидтай хамтран зохион байгуулж ажиллаж байна.
Тухайн сум нь сарлагийн самнасан хөөвөр  бэлтгэх өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Ногоон алт “хөтөлбөрөөс санхүүжүүлэн сарлагийн самнасан хөөврийг боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаадад зах зээлд гаргах зорилгоор 2008 онд сарлагийн хөөврөөрийн  бүтээгдэхүүн   үйлдвэрлэх  сургалтын баазий үйлдвэрийг барьж байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна.

Архангай аймгийн Тариат сумын “Тэрх Уран мандал”
бэлчээр ашиглагчдын холбоо
Сумын ерөнхий танилцуулга
Тариат сумын нутаг дэвсгэр:Архангай аймгийн тариат сум нь Улаан-баатар хотос 630 км, аймгийнхаа төвөөс 136 кмт оршино. Тариат сум нь Урд талаараа Чулуут, Хангай сумд, Баруун талаараа Цахир сум, Хойд талаараа Хөвсгөл аймгийн Жаргалант, Галт Баруун талаараа Жаргалант, Өндөр улаан сумдуудтай тус тус хиллэнэ.  Нутгийн захиргааны бүтцийн хувьд Тариат сум нь Тэрх, Цагаан нуур, Хорго, Суман, Бөөрөлжүүт, Мөрөн, Алтаад хэмээх багуудтай.
Тус сум нь 347730га газар нутагтай бөгөөд үүнээс ХАА- н газар – 152572.9га , хот тосгон , бусад суурины газар – 81  га , зам шугам сүлжээний газар – 336  га , ойн сан бүхий газар – 107838 га , усны сан бүхий газар – 9624 га ,Улсын тусгай хэрэгцээний газар – 77271 га тус тус эзэлж байна./2007 он/
Тариат сум нь 2010 оны жилийн эцсийн  байдлаар  9185 адуу, 29507 үхэр, 79639 хонь, 50596 ямаа нийт 168927  толгой мал тоолуулсан байна. 
Бэлчээрийн менежментийг сайжруулах
“Тэрх Уран мандал“ сумын бэлчээр ашиглагчдын холбоо нь 2010 оны 01 –р сарын 01 нд байгуулагдсан .  Удирдах зөвлөл 5 – хүний бүрэлдэхүүнтэй. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн улиралд нэг удаа хурлаа зохион байгуулж хийдэг. Сумын бэлчээрийн менежментийг сайжруулах, малчдын амжиргааг дээшлүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулж байна.   Нутаг дэвсгэрт үндэслэгдсэн малчдын өөрийгөө удирдах байгууллагын анхан шатны нэгж болох бэлчээр ашиглагчдын хэсгийг сумын малчид, орон нутгийн удирдлага, мэргэжилтнүүдийн  оролцоотой   1175 өрхийн малчдыг хамруулсан  арван гурван  бэлчээр ашиглагчдын хэсэг зохион байгуулж ажиллаж байна.  Бэлчээр ашиглагчдын хэсгүүдийн талаархи мэдээллийг доорхи хүснэгтээр үзүүлбэл.
 
 
БАХ-ийн дугаар БАХ-н нэр            (байнгын болон түр) БАХ-ийн ахлагчийн нэр БАХ-д харьяалагдах Малын тоо (2009 оны мал тооллогоор) Бэлчээрийн талбай (га)
Хүн амын тоо Өрхийн тоо Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа Бүгд
1 мөст А.Гантөмөр 746 166 0 1025 5590 12227 5958 24800 32400
2 Уранмандал Л.Алтангэрэл 524 115 0 830 3458 6804 3354 14446 43600
3 Дархан уул Ж.Нэргүй 289 85 0 563 3215 13117 4200 21095 31700
4 Гичгэнэ Т.Адъяасүрэн 598 159 0 1221 4218 9201 6800 21440 50535
5 Шанаат Х.Цэрэндорж 387 93 0 808 3245 5590 3360 13003 30766
6 Задгай Ж.Барбаатар 330 80 0 640 1675 9061 4624 16000 22808
7 Залаа Т.Дүгэрсүрэн 206 47 0 200 1300 3900 3080 8480 18800
8 Хишигдэлгэр Д:Лхагважалбуу 238 64 0 588 1459 4597 3936 10580 23308
9 Баянжаргант Ч.Батбаяр 357 76 0 944 2253 6612 6100 15909 23301
10 Ихжаргант Ж.Адъяабат 273 73 0 823 1917 5485 4138 12363 53300
11 Суврага Д.Буяндүүрэн 647 83 0 340 1482 3756 1823 7401 8000
12 Алайр Ж.Булганхангай 183 56 0 450 1476 3058 6184 11168 11945
13 Асгат Г.Банзрагч 312 78 0 674 2214 5486 4122 12496 12000
  Нийт 5090 1175 0 9106 33502 88894 57679 189181 362463
 
“Тэрх уран Мандал” сумын бэлчээр ашиглагчдын холбоо ТББ нь БАХ-н ахлагч малчдад бэлчээрийг зүй зохистой ашиглах хамгаалах талаар сургалт зохион байгуулж хэсгийн ахлагчдынхаа ажлын ур чадвар, дадлага туршлагыг нэмэгдүүлэх талаар анхааран ажиллаж байна. Үүний үр дүндТариат сумын малчдыг нэгтгэн зохион байгуулж,   бэлчээрийг зүй зохистой  ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө, улирлын бэлчээрийн хил зааг тогтоох, бэлчээрийг ашиглах хамгаалах талаар дагаж мөрдөх журам, улирлын бэлчээрийг ашиглах хувиар, зэргийг боловсруулж  бэлчээр ашиглагчдын хэсгийн түвшинд  хэлэлцүүлэн, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулж хэсэг тус бүр дээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж эхлээд байна. Энэ ажлын хэрэгжилтийг зохион байгуулах ажлыг БАХ-ын ахлагч болоод малчин тус бүр үүрэг оролцоогоо нэмэгдүүлэн гүйцэтгэж байна. Тухайлбал өнгөрөгч 2010 онд БАХ тус бүрийн малчид хурлаа хийж өөрсдийн дотоод журмаа боловсруулан баталж бэлчээрийг өнжөөж амраах, улирлын хувиартай ашиглах  отрын бэлчээрийг ашиглах хугацаа хувиарыг боловсруулж гар зураг буюу бэлчээр ашиглалтын төлөвлөгөөгөө боловсруулсан байна.
БАХ-ын малчид хот айл хэсгээрээ хамтран “Ногоон алт” хөтөлбөр,  “Тогтвортой амжиргаа-2” төсөл  болоод орон нутагт хэрэгжиж буй бусад төсөл хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр булгийн эх хашиж хамгаалах  хадлангийн талбайгаа хашиж хамгаалах, өвөлжөө хаваржааныхаа хөл бууцанд ногоон тэжээл тариалах төмс хүнсний ногоо тариалах зэрэг ажлуудийг хийж байна.Энэ чиглэлээр ажиллаж байгаа болон ажиллах боломжтой
“Тэрх уран мандал” сумын бэлчээр ашиглагчдын холбоо ТББ нь орон нутагтаа малчдын сургалт мэдээллийн төв байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд малчдад экстеншиний үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг төлөвлөөд байна.
Малчдын амьжиргааг дээшлүүлэх
Бэлчээр ашиглагчдын хэсгийн тогтвортой үйл ажиллагааг хангах, малчдын амжиргааг дээшлүүлэх зорилгоор хэсэг тус бүрийн малчид  хуримтлалын сан бий болгосон бөгөөд малчид одоогоор 13 хэсэг нийт ,,,,,,,,,,,,, төгрөгийн хуримтлал бүрдүүлэн малчид хуримтлалаасаа бага хүүтэй зээл авах, тэжээл тариалах, малын түүхий эд бүтээгдэхүүн бэлтгэх зэрэг ажлуудыг зохион байгуулж байна. 
ХХААХҮЯам, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 35 мх-ийн бага оврийн бүрэн төмсний 15269400 төгрөгийн үнэ бүхий тракторийг гучин хувийн урьдчилгаа төлбөртэйгээр 2 жилийн хугацаатайгаар санхүүгийн түрээсээр авч ашиглаж байна. 2010 оны байдлаар 2 тн үрийн төмсийг худалдан авч 7 бэлчээр ашиглагчдын  хэсэгийн малчдад тараан өгч тариулсан бөгөөд тухайн БАХ-ын  өрхүүд нийт 8 тн төмс хураан авсан байна.
Аймгийн ХАА-ын газраас 5 тонн овъёосны үр, 2 тонн арвайн үр  хямдралтай үнээр авч нийт хэсгийн 235 өрхөд тараан өвөлжөө хаваржааны хөл  бууцанд тариалуулсанаар 6-н тн тэжээл хураан авсан байна.
Мөн цаашид орон нутагтаа  төмс хүнсний ногоо тариалж өөрийн сум болон зэргэлдээх сумдуудаа хямд чанартай хүнсний ногоогоор ханган ажиллах , Улаан баатар хотоос тээвэрлэн ирэх хүнсний ногоог бууруулах зорилгийг тавьж  байна.
            Өнгөрсөн 2010 оны хавар СБАХ БАХ-ынхаа  малчдаас нийт 1,6 тн сарлагийн хөврийг нь айл өрх тус бүрээр бүртгэн авч Ихтамир суманд болсон сарлагийн самнасан хөөврийн үзэсгэлэн худалдаанд оролцож  хэг кг сарлагийн хөөврийг 5000 төгрөг хүртэл өсгөн борлуулж чадсан ба тухайн хөөврийн мөнгийг айл өрх тус бүрээр нь хувиарлан олгосон байна.  Энэ ажилд малчид өөрсдөө зохион байгуулалттай оролцож айл өрх бүр
            Хонины ноос бэлтгэж монгол гэрийн эсгий хийх зорилгоор Тариат суманд эсгийний үйлдвэрийг байгуулахаар бэлтгэл хангаад байна.

Архангай аймгийн Цахир сумын “Хүн байгалийн хишиг”
бэлчээр ашиглагчдын холбоо
Тэргүүн Ж.Баттулга Утас: 95855822
 
Цахир сумын газар зүйн байршил:Цахир сумын нутагт Монгол улсын төв хэсэг Хангай, Тарвагатайн нурууны бэлчирт, хойт Тэрхийн голын дагуух газар нутгийг эзлэн оршдог. Цахир сум нь 2009 оны жилийн эцсийн байдлаар  2300 хүн амтай, төв хан уул нь Улаанбаатараас 714 км, Цэцэрлэг хотоос 246 км зайтай. Ужиг, Загаст, Бөөрөг, Солонгот, Тариат, Онх, Ар Өвөр тээлийн зэрэг 30 гаруй гол горхи нийлж Хойт тэрхийн голд цутгаж, Хойт тэрхийн гол Урд тэрхийн голтой нийлж, Тэрхийн цагаан нуурт цутгадаг.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийнбүтцийн хувьд Цахир сум нь Цахир, Баянгол, Хан-Уул хэмээх 3-н багтай. 2009 оны жилийн эцсийн  байдлаар 3765 адуу, 18825 үхэр, 32141 хонь, 22087 ямаа нийт 76818  толгой мал тоолуулсан байна.
Цахир сум нь 2010 оны жилийн эцсийн  байдлаар 3506 адуу, 15997 үхэр, 27532 хонь, 19194 ямаа нийт 66229  толгой мал тоолуулсан байна. 
“Хүн байгалийн хишиг“ сумын бэлчээр ашиглагчдын холбоо нь 2010 оны 01 –р сарын 01 нд байгуулагдсан .  Удирдах зөвлөл 5 – хүний бүрэлдэхүүнтэй. Сумын бэлчээрийн менежментийг сайжруулах, малчдын амжиргааг дээшлүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулж байна.   Нутаг дэвсгэрт үндэслэгдсэн малчдын өөрийгөө удирдах байгууллагын анхан шатны нэгж болох бэлчээр ашиглагчдын хэсгийг сумын малчид, орон нутгийн удирдлага, мэргэжилтнүүдийн  оролцоотой  443 өрхийн малчдыг хамруулсан  найман бэлчээр ашиглагчдын хэсэг зохион байгуулж ажиллаж байна, Бэлчээр ашиглагчдын хэсгүүдийн талаархи мэдээллийг доорхи хүснэгтээр үзүүлбэл.
 
 
БАХ-ийн дугаар БАХ-н нэр            (байнгын болон түр) БАХ-ийн ахлагчийн нэр БАХ-д харьяалагдах Малын тоо (2009 оны мал тооллогоор) Бэлчээрийн талбай (га)
Хүн амын тоо Өрхийн тоо Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа Бүгд
1 Өртөнт Г. Баттулга 215 54   407 1893 2500 2900 7700 5922
2 Салхит Эрдэнэбат 182 48   248 1035 672 845 2800 3948
3 Цагаанчулуут Батбаяр 276 64   465 1999 4920 4272 11656 6782
4 Цохиот Цогт-Эрдэнэ 388 80   799 4007 5590 4127 14523 7846
5 Дулаанхайрхан Ганхуяг 409 95   1256 6357 5850 4542 18005 6782
6 Унтаа Лхагвасүрэн 205 40   560 2080 3277 2120 8037 2236
7 Мөрөн Ганчимэг 153 30   510 1560 735 1595 4400 2236
8 Тэрх Батэрдэнэ 165 32   431 1739 1735 1695 5600 3194
  Нийт 1993 443 0 4676 20670 25279 22096 72721 38946
 

Архангай аймгийн Хангай сумын “Их хангайн Ноён уулс”
бэлчээр ашиглагчдын холбоо
Хангай сумын нутаг дэвсгэр:Хангай сум нь газар зүйн байрлалын хувьд Хангайн уулархаг мужийн Тэрхийн голын усан хагалбараар тогтсон Унтаа ямаат хэмээх нурууны арын уудам хөндий, урд Тэрхийн голын ай сав нутаг, Бүдүүн, Нарийн Гичгэний голын дагуу далайн түвшингээс дээш 2500-3456 метрийн өндөрт өргөгдсөн алаг царам уулс, ойт хээрийн бүсэд багтана.
Нутгийн захиргааны бүтцийн хувьд Хангай сум нь Ар баясгалан, Ноён хангай, Тэрх, Чандмань, Баянулаан, Гичгэнэ хэмээх багуудтай.
Тус сум нь 438462га газар нутагтай бөгөөд үүнээс ХАА- н газар – 332047.50га , хот тосгон , бусад суурины газар – 79.3  га , зам шугам сүлжээний газар – 161.20  га , ойн сан бүхий газар – 46086га , усны сан бүхий газар – 999га ,Улсын тусгай хэрэгцээний газар – 59089га тус тус эзэлж байна. /2007 он/
Хангай сум нь 2010 оны жилийн эцсийн  байдлаар 5535 адуу, 25596 үхэр, 27863 хонь, 21877 ямаа нийт 104261  толгой мал тоолуулсан байна. 
Бэлчээрийн менежментийг сайжруулах
“Их хангайн Ноён уулс“ сумын бэлчээр ашиглагчдын холбоо нь 2010 оны 01 –р сарын 01 нд байгуулагдсан .  Удирдах зөвлөл 5 – хүний бүрэлдэхүүнтэй. Сумын бэлчээрийн менежментийг сайжруулах, малчдын амжиргааг дээшлүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулж байна.   Нутаг дэвсгэрт үндэслэгдсэн малчдын өөрийгөө удирдах байгууллагын анхан шатны нэгж болох бэлчээр ашиглагчдын хэсгийг сумын малчид, орон нутгийн удирдлага, мэргэжилтнүүдийн  оролцоотой   443 өрхийн малчдыг хамруулсан  найман  бэлчээр ашиглагчдын хэсэг зохион байгуулж ажиллаж байна.  Бэлчээр ашиглагчдын хэсгүүдийн талаархи мэдээллийг доорхи хүснэгтээр үзүүлбэл.
 
 
 
БАХ-ийн дугаар БАХ-н нэр            (байнгын болон түр) БАХ-ийн ахлагчийн нэр БАХ-д харьяалагдах Малын тоо (2009 оны мал тооллогоор) Бэлчээрийн талбай (га)
Хүн амын тоо Өрхийн тоо Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа Бүгд
1 Өртөнт Г. Баттулга 215 54   407 1893 2500 2900 7700 5922
2 Салхит О.Эрдэнэбат 182 48   248 1035 672 845 2800 3948
3 Цагаанчулуут Ж.Батбаяр 276 64   465 1999 4920 4272 11656 6782
4 Цохиот Н.Цогт-Эрдэнэ 388 80   799 4007 5590 4127 14523 7846
5 Дулаанхайрхан Ж.Ганхуяг 409 95   1256 6357 5850 4542 18005 6782
6 Унтаа Д.Лхагвасүрэн 205 40   560 2080 3277 2120 8037 2236
7 Мөрөн Г.Ганчимэг 153 30   510 1560 735 1595 4400 2236
8 Тэрх Л.Батэрдэнэ 165 32   431 1739 1735 1695 5600 3194
  Нийт 1993 443 0 4676 20670 25279 22096 72721 38946
 
Сумын бэлчээр ашиглагчдын холбоо байгуулагдсанаар Хангай сумын малчдыг нэгтгэн зохион байгуулж,   бэлчээрийг зүй зохистой  ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө, улирлын бэлчээрийн хил зааг тогтоох, бэлчээрийг ашиглах хамгаалах талаар дагаж мөрдөх журам, улирлын бэлчээрийг ашиглах хувиар, зэргийг боловсруулж  бэлчээр ашиглагчдын хэсгийн түвшинд  хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.
Мөн БАХ-н малчид хамтран хадлан авч болохуйц талбайн мод, чулуу зэрэгийг түүж цэвэрлэсэн байна.
Байгуулагдсан БАХ-дийн  малчдын  саналд тулгуурлан 3-н бахын 32 өрх өвөлжөө хаваржааны хөлд ногоон тэжээл тариалсан бай нийт 5 тн тэжээл хураан авч чаджээ.
Малчдын амьжиргааг дээшлүүлэх
 БАХ-уудын дундийн сангийн хуримтлалыг хэсэг тус бүр дээр бүрдүүлж эхлээд байна. Малчид хэсгийн зохион байгуулалтанд орсоноор малын гаралтай түүхий эд бэлтгэх /сүү цагаан идээ, арьш шир, ноос ноолуур/ зэрэг ажлыг хамтран хийж гүйцэтгэж байгаа бөгөөд тухайлбал өнгөрсөн 2010 онд хонины ноос 20 тн, сарлагийн хөөвөр 438 кг-ыг бэлтгэн зах зээлд борлуулсан байна.