Увс аймаг Давст сумын
“ Аараг Хайрхан Уул “ бэлчээр ашиглагчдын холбоо /СБАХ/
Тэргүүн С.Нямдорж Утас 95704411
Давст сумын газар зүйн байршил.Монгол улсын баруун хязгаар , их нууруудын хотгорт орших Увс аймгийн хойд захад  Давст сум байрладаг . Зүүн урд , урд талаараа Увс нуур , баруун өмнө , баруун талаараа тус аймгийн Улаангом, Сагил сумтай , хойд талаараа ОХУ – ын Тува АССР – ийн Өвөр районтой хиллэнэ .
Тус сум нь 504224га газар нутагтай бөгөөд үүнээс ХАА- н газар – 164434га , хот тосгон , бусад суурины газар – 232.48  га , зам шугам сүлжээний газар – 2039.02  га , ойн сан бүхий газар – 2734га , усны сан бүхий газар – 101га ,Улсын тусгай хэрэгцээний газар – 334683.5га тус тус эзэлж байна.
Давст сум нь 2010 оны жилийн эцсийн  байдлаар 191 тэмээ, 1025 адуу, 3460 үхэр, 28340 хонь, 29571 ямаа нийт 62587  толгой мал тоолуулсан байна. 
            “Аараг Хайрхан Уул“ сумын бэлчээр ашиглагчдын холбоо нь 2010 оны 01 –р сарын 01 нд байгуулагдсан .  Удирдах зөвлөл 5 – хүний бүрэлдэхүүнтэй. Сумын бэлчээрийн менежментийг сайжруулах, малчдын амжиргааг дээшлүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулж байна.   Нутаг дэвсгэрт үндэслэгдсэн малчдын өөрийгөө удирдах байгууллагын анхан шатны нэгж болох бэлчээр ашиглачдын хэсгийг сумын малчид, орон нутгийн удирдлага, мэргэжилтнүүдийн  оролцоотой   209 өрхийн малчдыг хамруулсан  дөрвөн бэлчээр ашиглагчдын хэсэг зохион байгуулж ажиллаж байна, Бэлчээр ашиглагчдын хэсгүүдийн талаархи мэдээллийг доорхи хүснэгтээр үзүүлбэл.
 
 
 
БАХ-ийн дугаар БАХ-н нэр            (байнгын болон түр) БАХ-ийн ахлагчийн БАХ-д харьяалагдах Малын тоо (2009 оны мал тооллогоор) Бэлчээрийн талбай (га)
Нэр Хүн амын тоо Өрхийн тоо Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа Бүгд
1 Тун мэнд Ж.Батбаяр 314 74 24 441 993 10855 12549 24862 80000
2 Бичигт хад Х.Сүрэн 192 42 21 155 684 5231 7325 13416 41600
3 Давс эрдэнэ М.Цэвэгмэд 242 52 45 142 702 3149 6006 10044 26000
4 Мөнгөт цахир Ц.Баатар 184 41 84 296 1009 12221 8539 22149 29800
Дүн 932 209 174 1034 3388 31456 34419 70471 177400
 
Сумын бэлчээр ашиглагчдын холбоо байгуулагдсанаар Давст сумын малчдыг нэгтгэн зохион байгуулж,   бэлчээрийг зүй зохистой  ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө, улирлын бэлчээрийн хил зааг тогтоох, бэлчээрийг ашиглах хамгаалах талаар дагаж мөрдөх журам, улирлын бэлчээрийг ашиглах хувиар, зэргийг боловсруулж  бэлчээр ашиглагчдын хэсгийн түвшинд  хэлэлцүүлэн, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулж хэсэг тус бүр дээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж эхлээд байна.
Бэлчээр ашиглагчдын хэсгийн тогтвортой үйл ажиллагааг хангах, малчдын амжиргааг дээшлүүлэх зорилгоор хэсэг тус бүрийн малчид  хуримтлалын сан бий болгосон бөгөөд малчид  зээл авч байна. 
 
 
            Дөрвөн  багийн малчдыг хамруулсан “Газар тариаланчдын зөвлөгөөн” “Малдын сургалт зөвлөгөөн”-үүдийг  сумын засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж ажилласанаар малчдын тариалан эрхлэх боломж нөөц бололцоог судалж сумын хөгжлийн төлөвлөгөөнд тусгуулах, бэлчээрийг зүй зохистой ашиглах хамгаалах талаар зөвлөмж уриалгыг гаргаж батлуулан хэрэгжилтийг “Аараг хайрхан уул” СБАХ болон сумын засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулахаар болжээ. Зөвлөгөөнд нийт 140 малчин оролцсон байна. 
            СБАХ-ын Тогтвортой үйл ажиллагааг хангахын тулд Давст сумын төвд 4га талбайг хашиж хамгаалан 1500 ширхэг чацарганы суулгац суулгасан байна.

Увс аймгийн Бөхмөрөн сумын
“Баян бөгтрөг” бэлчээр ашиглагчдын холбоо /СБАХ/
Тэргүүн Ц.Цэгд-Аюуш Утас 95457716
Бөхмөрөн сумын газар зүйн байршил. Бөхмөрөн сум хойд талаараа Оросын Холбооны Бүгд Найрамдах Тува улс, баруун талаараа Баян-Өлгий аймгийн Ногооннуур сум, зүүн ба урьд хэсгээрээ Увс аймгийн Түргэн, Сагиль, Тариалан, Ховд сумуудтай хиллэнэ. Улаанбаатар хотоос 1516 км, Улаангомоос 180 км зайд оршино. Сумын төв нь Байшинт далайн түвшнээм дээш 1498 м өндөрт оршдог, эрс тэс уур амьсгалтай учраас сум зунд нь 70 км хол нүүж зүүн ууландаа зусна.
Тус сум нь 373475га газар нутагтай бөгөөд үүнээс ХАА- н газар – 314291.2га , хот тосгон , бусад суурины газар – 258.21  га , зам шугам сүлжээний газар – 2792.59  га , ойн сан бүхий газар – 420 га , усны сан бүхий газар – 16023га ,Улсын тусгай хэрэгцээний газар – 39690га тус тус эзэлж байна. /2007 он/
Бөхмөрөн сум нь 2010 оны жилийн эцсийн  байдлаар ,,,,,,, тэмээ, ,,,,,, адуу, ,,,,,, үхэр, ,,,,,,,,, хонь, ,,,,,,,,,,, ямаа нийт ,,,,,,,,,,,  толгой мал тоолуулсан байна. 
“Баян бөгтрөг“ сумын бэлчээр ашиглагчдын холбоо нь 2010 оны 01 –р сарын 01 нд байгуулагдсан .  Удирдах зөвлөл 5 – хүний бүрэлдэхүүнтэй. Сумын бэлчээрийн менежментийг сайжруулах, малчдын амжиргааг дээшлүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулж байна.   Нутаг дэвсгэрт үндэслэгдсэн малчдын өөрийгөө удирдах байгууллагын анхан шатны нэгж болох бэлчээр ашиглалтын хэсгийг сумын малчид, орон нутгийн удирдлага, мэргэжилтнүүдийн  оролцоотой   145 өрхийн малчдыг хамруулсан  дөрвөн бэлчээр ашиглагчдын хэсэг зохион байгуулж ажиллаж байна, Бэлчээр ашиглагчдын хэсгүүдийн талаархи мэдээллийг доорхи хүснэгтээр үзүүлбэл.
 
 
БАХ-ийн дугаар БАХ-н нэр            (байнгын болон түр) БАХ-д харьяалагдах Малын тоо (2009 оны мал тооллогоор)
Хүн амын тоо Өрхийн тоо Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа Бүгд
1 Шинэ ус 132 33 15 255 238 2215 4781 7504
2 Цагаан бураа 86 21 2 95 266 1978 1731 4072
3 Баянхайрхан 132 33 15 255 238 2215 4781 7504
4 Баян-Оошиг 86 21 2 95 266 1278 1731 3372
 
Баян бөгтрөг сумын бэлчээр ашиглагчдын холбоо нь зудын эрсдлийг бууруулах зорилгоор БАХ-ууд дунд 300тн өвс хадгалах боломжтой өвс тэжээлийн агуулахыг барьсан. Одоогоор улсын нөөцийн 200тн өвсийг  түрээсийн хэлбэрээр хадгалаж байна. СБАХ нь  2011 онд өөрийн сумын болоод хажуу зэргэлдээ сумдын өвсний нөөц бүрдүүлэхээр  төлөвлөн ажиллаж байна. Мөн БАХ-уудтай хамтран алслагдсан бэлчээр ашиглах зорилгоор Олон нуурын 15 км замыг зассан.

Увс аймаг Тэс сумын
“Шинэ дэвшилтэт Тэс “ бэлчээр ашиглагчдын холбоо /СБАХ/
Тэргүүн Р.Рааш Утас 95459229
Тэс сумын газар зүйн байршил. Тэс  сум хойд талаараа Оросын Холбооны Бүгд Найрамдах Тува улс, баруун талаараа Увс нуур , зүүн ба урьд хэсгээрээ Увс аймгийн Малчин Зүүнговь сумуудтай хиллэнэ. Улаанбаатар хотоос 1358 км, Улаангомоос 158 км зайд оршдог эрс тэс уур амьсгалтай алслагдсан сумдуудын нэг юм.
Сумын нийт  нутаг дэвсгэр 308506 га. Үүнээс  ХАА-н эдэлбэр газар 187816,4 га, Бэлчээрийн газар  151463,14 га, Хадлангийн газар  3050 га, Хот, тосгон бусад суурийнгийн  газар  434,4 га, Ойн сан бүхий газар ,,,,,,Усны сан бүхий газар  3552 га, Зам, шугам сүлжээний газар  3193 га,Тусгай хамгаалалттай газар 47726 га тус тус эзэлж байна. /2009/ Засаг захиргааны 10 багтай.
            Тэс сум нь 2019 оны жилийн эцсийн  байдлаар 1884 тэмээ, 7765 адуу, 19973 үхэр, 142752 хонь, 60674 ямаа нийт 233048  толгой мал тоолуулсан байна.   
“Шинэ дэвшилтэт тэс“ сумын бэлчээр ашиглагчдын холбоо нь 2010 оны 01 –р сарын 01 нд байгуулагдсан .  Удирдах зөвлөл 5 – хүний бүрэлдэхүүнтэй. Сумын бэлчээрийн менежментийг сайжруулах, малчдын амжиргааг дээшлүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулж байна. Байгуулагдсан цагаасаа эхлэн сумын малчдад  “Бэлчээрийг зүй зохистой  ашиглах, хамгаалах”, “Мөлчдын өөрийгөө удирдах байгууллаг”-ын талаар сургалт семинарыг зохион байгуулж ажилласан байна.     Нутаг дэвсгэрт үндэслэгдсэн малчдын өөрийгөө удирдах байгууллагын анхан шатны нэгж болох бэлчээр ашиглалтын хэсгийг сумын малчид, орон нутгийн удирдлага, мэргэжилтнүүдийн  оролцоотой   бэлчээр ашиглагчдын хэсэг зохион байгуулах ажлыг эхлүүлээд байна. Одоогийн байдлаар 4-н багийн нутаг дэвсгэрт таван  Бэлчээр ашиглагчдын хэсгийг зохион байгуулалтанд оруулж, дотоод журмыг нь батлуулж, хэсгийн ахлагчыг сонгосон байна.
2011 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах, эрсдыг бууруулах зорилгоорТооромтын голд гурван БАХ-н 90 гаран малчид боолт хийж шуудуу татан бээлчээр усжуулсанаар тус өрхүүд хадлангаа бэлтгэж үүнээс гадна  4000 боодол өвс нөөцөлсөн байна.
 
Мөн малчидтай хамтран  Тэсийн голд бриваз барьсан байна.