Тэжээлийн Ургамлын Үр Үйлдвэрлэгчдийн Холбоо олон наст ургамлын үр үржүүлэхээр Төв аймгийн Борнуур сумын нутаг Нартад 107 га хаягдсан тариалангийн талбайг удаан хугацаагаар эзэмших гэрээ хийлээ.
Энэ талбайд манай орны хуурайсаг нөхцөлд нутагших, тарималжих боломжтой нь судалгаагаар нотлогдсон эрлийз царгас (Бургалтай сорт), дагуур өлөнгө, монгол ерхөг, сибирь хялгана зэрэг ургамлын үрийг үржүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ирэх хаврын тариалалтад бэлдэж талбайд намрын хагалгаа хийлээ.