Бэлчээрийн залуу судлаачдын клуб үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн цагаас хойш хийж байгаа гол ажлуудын нэг нь бэлчээр, тэжээлийн чиглэлээр судалгаа хийдэг залуучуудад харилцан туршлага солилцох, хамтарч ажиллах замаар чадваржих боломж олгох зорилго бүхий "БЭЛЧЭЭРИЙН СУДАЛГАА-ШИНЭ ҮЕ" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал юм. Энэ хурлыг жил бүрийн эхний улиралд уламжлал болгон зохион байгуулж, хэлэлцэгдсэн илтгэлүүдээр товхимол гаргаж байна.