Эхлэл Мэдээ мэдээлэл Бэлчээр ашиглагчдын үндэсний чуулган чуулна

Санал асуулга

Танд энэ вэб сайт ямар санагдаж байна вэ?
 

Фото цомгоос


Бэлчээр ашиглагчдын үндэсний чуулган чуулна PDF Хэвлэх И-мэйл
5 дах өдөр, 14-05-2010 20:19

Монгол орны бэлчээрийн төлөв байдал, даац жилээс жилд доройтсоор байгааг бид бүгдээр мэднэ. Мал хувийн өмч, бэлчээр төрийн мэдэлд байгаа нь бэлчээр доройтоход хүргэж байгааг сүүлийн үеийн судалгаа нотолж байна. Бэлчээрийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлэх гэж байгаа энэ үед бэлчээрийн жинхэнэ эзэд болох малчид, бусад ашиглагчдын дуу хоолойг сонсох нь зүйтэй хэмээн манай Холбоо үзэж байгаа юм.

Иймд Монголын Бэлчээрийн Менежментийн Холбооноос санаачлан Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамтай хамтран “БЭЛЧЭЭР АШИГЛАГЧДЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-ыг 2010 оны 10 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар товлолоо.

Энэхүү Чуулганы зорилго нь бэлчээрийн талаар баримтлах төрийн бодлогыг тодорхой болгох, малчдын өөрийгөө удирдах байгууллагын тогтолцоог бүрдүүлэхэд чиглэгдсэн “Малчдын талаар төрөөс баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлоход оршино.

Уг чуулганд Монгол улсын бүх аймгийг төлөөлсөн 500 орчим хүнийг (нэг аймгаас 16 хүн) оролцуулахаар урьдчилан тооцоолж байна. Монгол орны хөдөөгийн хөгжлийг дэмжих, байгалийн нөөцийг тогтвортой ашиглах, бэлчээр хамгаалах, газрын тогтвортой менежмент бүрдүүлэх, цөлжилтийг бууруулах чиглэлээр хэрэгжиж байгаа олон улсын төсөл, хөтөлбөрүүд, сонирхогч байгууллага, судлаачид, иргэдийг энэхүү чуулганд оролцохыг урихын хамт энэ ажлыг зохион байгуулахад хандив, туслалцаа үзүүлэхийг уриалж байна.

Хандивын данс:

МОНГОЛЫН БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ХОЛБОО

Төгрөгийн данс: ХААН банк 5753422204
Ам долларын данс: ХААН банк 5021226304

Монгол орны ХАА-н хөгжлийн үндэс болсон бэлчээрийг зөв зохистой ашиглах үйлсэд бид бүгдээрээ хамтран үр бүтээлтэй ажиллана гэдэгт итгэж байна.

МОНГОЛЫН БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ХОЛБОО

 

Зочдын тоо

Одоогоор 2 зочин холбогдсон

Чухал холбоосууд

msrm.mn © 2008 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурьдана.