Эхлэл Мэдээ мэдээлэл МБМХ-ны Анхдугаар Их Хурлаас олон нийтэд хандан гаргасан уриалга

Санал асуулга

Танд энэ вэб сайт ямар санагдаж байна вэ?
 

Фото цомгоос


МБМХ-ны Анхдугаар Их Хурлаас олон нийтэд хандан гаргасан уриалга PDF Хэвлэх И-мэйл
4 дэх өдөр, 21-01-2010 14:32
 
МОНГОЛЫН БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ХОЛБООНЫ АНХДУГААР ИХ ХУРЛААС ОЛОН НИЙТЭД ХАНДАН ГАРГАСАН УРИАЛГА

2010 оны 1 дүгээр сар 12 Улаанбаатар хот

Цаг уурын эрс өөрчлөлт, цөлжилт, бэлчээрийн доройтол нь Монгол улсын нийгэм, эдийн засаг, соёлын салшгүй хэсэг болж хэдэн мянган жил уламжлагдан хадгалагдаж ирсэн нүүдлийн мал аж ахуйг эрхлэхэд ихээхэн эрсдэлтэй болгож хөдөөгийн ядуурлыг гүнзийгүүлж байгааг иш үндэс болгон Монголын Бэлчээрийн Менежментийн Холбооны анхдугаар Их хурлаас нийт малчид, иргэд, УИХ, Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагуудад хандан доорхи УРИАЛГЫГ сонордуулж байна.

Зах зээлийн нөхцөлд мал аж ахуйн салбарын оршин тогтнох үндэс болсон бэлчээрийг зөв зохистой ашиглах, хамгаалах бүтэц зохион байгуулалтыг бүрдүүлэх, ирээдүйн сайн сайхан амьдралыг цогцлуулахын тулд малчин айл өрхүүд нутаг дэвсгэрт үндэслэгдсэн зохион байгуулалтын шинэ хэлбэрт орж сайн дураараа эвлэлдэн нэгдэцгээе.

Энэхүү зохион байгуулалтыг бүхий л талаар дэмжин ажиллах зорилготой ажиллаж байгаа Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоонд гишүүнээр элсэн үйл ажиллагаа, дуу хоолойгоо нэгтгэцгээе.

Мал аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх, бэлчээрийн доройтлыг сааруулах, зах зээлийн нөхцөлд нийцсэн бэлчээрийн менежментийг төлөвшүүлэх үүднээс бэлчээрийг зүй зохистой эзэмших, ашиглах, хамгаалахад чиглэгдсэн эрх зүйн орчинг бүрдүүлэхэд нэн шаардлагатай бэлчээр ашиглалтын уламжлалт арга хэлбэрт үндэслэгдсэн "Бэлчээрийн тухай" хуулийг ойрын үед батлан гаргая.

Бэлчээрийн газрыг хэн дуртайд нь лиценз нэрээр олгож, байгаль орчныг дураараа сүйтгэдэг, ухаж төнхдөг, нөхөн сэргээлтийг умартдаг, өвөлжөө, бууц бусниулдаг, мал хулгайлдаг, гол, горхи бохирдуулдаг бусармаг бүхэнтэй тэмцэхэд хүчээ нэгтгэцгээе.

Цаг агаарын хүндрэлээс үүдэн хөдөөгийн айл өрх, хүн мал зуданд нэрвэгдэж байгаа энэ хэцүү үед халуун сэтгэл гарган малчин түмэндээ тусламжын гараа сунгаж, хамтын хүчээр энэ бэрхшээлийг даван туулахад нийт ард иргэд, тєрийн болон тєрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хамт олон нэгдэн нягтарч, эх оронч санал, санаачилга гаргахыг уриалж байна.

ХУРАЛД ОРОЛЦОГСОД

 

Зочдын тоо

Одоогоор 3 зочин холбогдсон

Чухал холбоосууд

msrm.mn © 2008 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурьдана.