Эхлэл Мэдээ мэдээлэл Монголын Бэлчээрийн Менежментийн Холбооны анхдугаар их хурал хуралдлаа

Санал асуулга

Танд энэ вэб сайт ямар санагдаж байна вэ?
 

Фото цомгоос


Монголын Бэлчээрийн Менежментийн Холбооны анхдугаар их хурал хуралдлаа PDF Хэвлэх И-мэйл
4 дэх өдөр, 21-01-2010 14:25
Монгол Улсын бэлчээрийг хамгаалах зохистой ашиглахад чиглэсэн тогтвортой менежментийг төлөвшүүлэх замаар малчдын амьжиргааг дээшлүүлэх, хөдөөгийн хөгжлийг хангах зорилго бүхий Монголын Бэлчээрийн Менежментийн Холбооны гишүүдийн анхдугаар Их хурал Улаанбаатар хотноо 2010 оны 1 дүгээр сарын 11-нд боллоо.

Анхдугаар Их Хуралд нийт 9 аймгийн 55 сумыг төлөөлсөн малчид, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл оролцож малчин, бэлчээрийн зохион байгуулалттай холбоотой асуудлыг шүүн хэлэлцээд Монгол Улсын Их Хурал, Засгийн Газар, Аймаг, орон нутгийн захиргаа, нийт малчид, олон нийтэд хандан зөвлөмж. уриалга гаргалаа.

Монгол Улсын Их Хурал, Засгийн Газар, Аймаг, орон нутгийн захиргаа, нийт малчдад хандан дараах Зөвлөмжийг гаргаж байна. Үүнд:

Нэг. Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт:

1.1. Монголын Бэлчээрийн Менежментийн холбооноос боловсруулсан "Бэлчээрийн тухай" хуулийн төслийг хүлээн авч олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах, ойрын үед өргөн барьж батлуулах,
1.2. Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны болон мэргэжлийн байгууллагуудын хариуцах ажлын чиг үүргийг тодорхой болгох,
1.3. Бэлчээрийн хяналт, шинжилгээ, үнэлгээний нэгдсэн систем бий болгох,
1.4. Бэлчээр ашиглагчдын үндэсний чуулганыг 4 жил тутамд зохион байгуулах ажлыг малчид, ТББ-тай хамтран хэрэгжүүлж байх,
1.5. Малчдын өөрийгөө удирдах байгууллагад бэлчээрийн харилцааны талаарх эрх хэмжээ олгох, тус байгууллагын тогтолцоог бэхжүүлж чадавхижуулах,
1.6. Аймаг дундын отрын нөөц нутгийн тоог нэмэгдүүлэн хамгаалалтын болон бусад зохион байгуулалтын арга хэмжээг авах,
1.7. Уул уурхай, ашигт малтмал олборлолтын газрын зөвшөөрлийг олгохдоо малчдын саналыг авах, бэлчээрийг нөхөн сэргээх, сайжруулахтай холбогдсон төлбөрийг урьдчилан авч тусгай сан байгуулан бэлчээр сайжруулахад ашиглах захиран зарцуулах арга хэмжээг журамлах,
1.8. Орон нутагт малын гаралтай бүтээгдэхүүн боловсруулах жижиг, дунд үйлдвэр байгуулахад бодитой дэмжлэг үзүүлэх,

Хоёр. Аймаг, орон нутгийн захиргаанд:

2.1. Сум, аймагт малчдын сайн дурын Бэлчээр ашиглагчдын хэсэг \БАХ\, сумын бэлчээр ашиглагчдын холбоо \СБАХ\, аймгийн бэлчээр ашиглагчдын холбоог \АБАХ\ зохион байгуулах үйл ажиллагааг нь дэмжиж ажиллах,
2.2. Малын гаралтай түүхий эд худалдан авах борлуулалтын системийг боловсронгуй болгох,
2.4 Бэлчээрийн даацад тохируулан малын тоо хэмжээг зохицуулах, хязгаарлах талаархи төрийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх,

Гурав. Бэлчээр ашиглагч малчид, мал бүхий байгууллага, иргэдэд:

3.1. Амьжиргааны үндсэн эх үүсвэр болсон бэлчээрээ хамгаалах, зөв менежмент нэвтрүүлэх зорилгоор нутаг дэвсгэрт үндэслэгдсэн малчдын хамтын нийгэмлэгийн зохион байгуулалтанд хамрагдах,
3.2. Бэлчээрийн талхагдал, хөрсний доройтлыг сааруулах үүднээс бэлтгэлийн насны эр малыг эдийн засгийн эргэлтэнд оруулахыг эрмэлзэх, малын төрөл хоорондын зохистой харьцааг баримтлан сүргийн чанар, бүтцэд илүү анхаарч бэлчээрийн даац, ачааллыг зохицуулах,
3.3. Түүхий эд, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг (бэлтгэлийн стандартын дагуу ангилан ялгаж бэлтгэсэн) зохион байгуулалттайгаар бэлтгэн завсрын дамжлагагүйгээр ХАА-н бирж болон үндэсний боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлэх,
3.4. Уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан мал аж ахуй эрхэлж ирсэн уламжлалт арга барилаа боловсронгуй болгох, дэвшилт технологи нэвтрүүлэх,

Монголын Бэлчээрийн Менежментийн Холбооны анхдугаар Их Хурлын төлөөлөгчид

 


 

 

Зочдын тоо

Одоогоор 4 зочин холбогдсон

Чухал холбоосууд

msrm.mn © 2008 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурьдана.