Эхлэл Мэдээ мэдээлэл Монгол, Өвөр Монголын Өөртөө Засах Орны хамтарсан судалгааны ажлын үр дүнгийн хэлэлцүүлэг

Санал асуулга

Танд энэ вэб сайт ямар санагдаж байна вэ?
 

Фото цомгоос


Монгол, Өвөр Монголын Өөртөө Засах Орны хамтарсан судалгааны ажлын үр дүнгийн хэлэлцүүлэг PDF Хэвлэх И-мэйл
1 дэх өдөр, 28-09-2009 13:20

“Хялганат хээрийн төлөөлөл, Монголын тэгш өндөрлөгийн бэлчээрийн менежмент ба доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх” сэдэвт олон улсын семинар Улаанбаатар хотод 2009 оны 09 дүгээр сарын 02-04-ны өдрүүдэд болж өнгөрлөө.

          Семинарт Монгол, ӨМӨЗО, Өмнөд Солонгос Улсын судлаачид, салбарын мэргэжилтэн, малчдын төлөөлөл оролцов.

Монгол, ӨМӨЗО-ны хил залгаа орших 8 сум, хошуу ба баг, гацааны бэлчээрийн хөрс, ургамлан нөмрөг, мал аж ахуй, малчдын нийгэм, эдийн засаг, бэлчээрийн харилцааны эрх зүйн орчныг 2007, 2008 онд харьцуулан судалсан тухай олон судлаачид сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Харьцуулан судалж үзсэн хоёр орны малчдын мал аж ахуйн уламжлалт технологи, малчдын амьдралын хэв маяг хоорондоо ялгахын аргагүй нэгэн түүхтэй, мөн байгалийн нөхцөл ч нэн төсөөтэй баг, гацааг сонгож, Монголын талаас ШХА - ийн “Ногоон алт” хөтөлбөр, Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоо, Өвөр Монголын талаас Хөх хотын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль хамтран гүйцэтгэв.

1990-ээд оны үеэс ӨМӨЗО-ны бэлчээрийн эрх зүйн орчинд ихээхэн өөрчлөлт гарсан бол Монгол улсын хувьд бэлчээрийн мал аж ахуй эрхлэх уламжлалт аргаар бэлчээрийг нийтээр ашиглах хэлбэр өнөөг хүртэл хэвээр хадгалагдсаар байна.

Хоёр жилийн судалгааны ажлын үр дүнд хоёр орны энэхүү ялгаатай бодлогын давуу болон сөрөг талыг тодорхойлох, үнэлгээ, дүгнэлт гаргах, бие биенээсээ суралцах, сургамж авах боломжтой болов.

Семинарт оролцогчид харьцуулсан судалгааны ажлыг өндрөөр үнэлж, ач холбогдолтой болсныг цохон тэмдэглэж, цаашид улам гүнзгийрүүлэн судалж судалгааны ажлын үр дүнг төрийн бодлогод тусгах, олон улсын түвшинд хэлэлцүүлэх хэмжээнд асуудлыг хөндсөнөөр тус семинар өндөрлөлөө.

 

Зочдын тоо

Одоогоор 1 зочин холбогдсон

Чухал холбоосууд

msrm.mn © 2008 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурьдана.