Эхлэл Мэдээ мэдээлэл МБМХ-оос бэлчээрийн үндэсний мониторингийн системийг бэхжүүлэх чиглэлээр хийж буй ажлууд

Санал асуулга

Танд энэ вэб сайт ямар санагдаж байна вэ?
 

Фото цомгоос


МБМХ-оос бэлчээрийн үндэсний мониторингийн системийг бэхжүүлэх чиглэлээр хийж буй ажлууд PDF Хэвлэх И-мэйл
1 дэх өдөр, 18-05-2009 13:19

Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоо нь бэлчээрийн зохистой, тогтвортой менежментийн гол суурь мэдээллийн бааз болох бэлчээрийн үндэсний мониторингийн системийг бэхжүүлж боловсронгуй болгох зорилготой зарим ажил хийж эхлээд байна. Үүнд:

  1. Бэлчээр судлал, бэлчээрийн мониторингийн үндэсний чадавхийг бэхжүүлэх зорилгоор 2006 оноос хойш АНУ, Исланд, Өвөр Монголд урт богино хугацааны сургалтанд 8 хүнийг хамрууллаа.
  2. Улсын хэмжээнд мониторингийн 1550 цэгтэй, орон нутагт харьцангуй тогтворжсон сүлжээтэй УЦУОШГ–ын бааз суурийг бэхжүүлэх замаар ажиллах нь давхардлыг бууруулах, хөрөнгө хүч, цаг хугацаа хэмнэсэн хамгийн оновчтой зам болохыг тодорхойлж бэлчээрийн үндэсний мониторингийн системийг чадавхижуулах чиглэлээр УЦУОШГ-тай хамтарч ажиллах санамж бичиг, гэрээ байгуулж орон нутаг дахь техникчдийг сургах, зарим шаардлагатай багаж төхөөрөмжөөр хангах ажлыг эхэлж байна.
  3. Бэлчээрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын арга зүйг харьцуулах, Америк, Австралид өргөн хэрэглэгддэг мониторингийн арга зүйг  турших хамтарсан судалгааны ажлыг экологийн өөр өөр бүсүүдэд 2008 оны 9 сард зохион байгуулан мониторингийн үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлсон.
  4. Дэлхийн банкны “Тогтвортой амьжиргаа-2” төсөлтэй хамтран “Монголын бэлчээрийн үндэсний мониторингийн систем, түүнийг цаашид боловсронгуй болгох арга зам” сэдэвт уулзалт ярилцлагыг 2009 оны 5-р сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Уулзалтанд МБМХ-оос “Монголын бэлчээрийн мониторинг үнэлгээний өнөөгийн түвшин, тулгамдаж буй асуудлууд, ШХА-ийн Ногоон алт хөтөлбөрөөс баримталж буй бодлого”, “Бэлчээрийн үндэсний мониторингийн үндэсний системийг боловсронгуй болгох ажлын төлөвлөгөө, мониторингийн үндсэн үзүүлэлтүүд” илтгэлүүдийг хэлэлцүүллээ. Уулзалтанд оролцогсод мониторингийн нэгдсэн арга зүйтэй болгох, үндэсний мониторингийн системийг бэхжүүлэх ажлыг дэмжиж  цаашид энэ чиглэлээр хамтарч ажиллах талаар тусгай ажлын хэсэг байгуулан ажиллахаар тогтлоо.
  5. Бэлчээрийн мониторингийн нэгдсэн арга зүйг туршин нэвтрүүлэх, Монгол орны экологийн талбарыг тодорхойлох үзэл баримтлалыг боловсруулах, хэрэгжүүлэх зорилгоор байгаль экологийн 5 бүсийг төлөөлөх 15 сумыг загвар сум болгохоор сонгож авлаа.
 

Зочдын тоо

Одоогоор 1 зочин холбогдсон

Чухал холбоосууд

msrm.mn © 2008 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурьдана.